Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кэйти Смит: Австрали, Монгол хоёр улсын дипломат, бат бэх харилцаа ирэх 50 жилд улам гүнзгийрэн хөгжих нь дамжиггүй

2022-9-15
0
ЖИРГЭХ

Тэртээ 1972  оны есдүгээр сарын 15-ны өдөр Монгол, Австрали Улс хоёр дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Хоёр улсын найрамдалт 50 жилийн ойг тохиолдуулан  Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит мэндчилгээ дэвшүүлж буйг хүргэж байна.


Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит:
Өнөөдөр Австрали, Монголын хоёр талын харилцаанд чухал онцлох цаг үе тохиож байна. Эдүгээгээс 50 жилийн өмнө 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Австрали Улсын Засгийн газар Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Энэхүү түүхэн ач холбогдолтой өдрийг тэмдэглэж байхдаа бид хоёр талын харилцааны түүхийн талаар санал бодлоо хуваалцах учиртай.

Хүйтэн дайны ид оргил үед тогтоосон дипломат харилцаа нь манай хоёр улсын төр засаг ямар зоримог алхам хийсэн болохыг гэрчилнэ. 1994 онд Австрали Улсын төрийн тэргүүн, амбан захирагч Билл Хэйдэн Монгол Улсад айлчлал хийх хүртэл манай хоёр улсын харилцаа алгуурхан хөгжиж байлаа. Энэхүү түүхэн айлчлалын дараа 1997 онд ардчилсан сонгуулийн дүнгээр сонгогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат Австрали Улсад айлчилсан билээ. Эдгээр харилцан айлчлал нь Монгол Улс бие даасан ардчилсан улс болж үүссэний дараахан болсон юм. Манай хоёр улс, хүмүүсийн хувьд нийтлэг зүйл их байдаг.

 

2007 онд Гадаад харилцааны сайд Александр Даунерийн айлчлалын үеэр Австрали Улс Монгол Улстай “өргөтгөсөн түншлэл”-ийн баримт бичиг байгуулж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн нэг болсон билээ. 2008 онд Канберра хотноо Монгол Улсын Элчин сайдын яам, 2011 онд Улаанбаатар хотноо манай улсын Консулын газар нээгдсэнээр манай хоёр талын харилцаа улам гүнзгийрэн хөгжсөн юм. Ерөнхий сайд С. Батболд тэр жил Австрали Улсад айлчлал хийсэн Монгол Улсын анхны Засгийн газрын тэргүүн болсон бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Жулиа Гиллард түүнийг элэгсэг дотноор хүлээн авсан. Манай хоёр талын харилцаа улам бэхжиж, бизнесийн сонирхол, оролцоо нэмэгдсэнээр 2015 онд Монгол Улсад Австрали Улсын Элчин сайдын яам байгуулагдсан юм.

Манай хоёр улсын харилцаа харилцан хүндлэл, хамтын ашиг сонирхолд тулгуурлах зарчмаар хөгжиж ирлээ. Манай хоёр улс, хүмүүсийн хувьд нийтлэг зүйл их байдаг. Бид олон улсын дүрэм, хэм хэмжээг хөхүүлэн дэмжихийн төлөө чармайн ажиллаж байна. Манай хоёр улс их төлөв эрдэс баялагт, ач холбогдолтой ашигт малтмалд улам бүр түшиглэн хөгжиж ирсэн зах зээлийн эдийн засагтай билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын чуулга уулзалт дээр бид бие биеийнхээ зорилго, хүсэл эрмэлзлийг тууштай дэмжиж ирлээ.

Монгол Улс ардчилсан замаар хөгжих зоримог сонголт хийснийг Австрали Улсын Засгийн газар идэвхтэй дэмжиж, 1993 оноос Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2023 онд бид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ойг тэмдэглэх юм. Монголын төр, хувийн хэвшил, идэвх зүтгэлтэй иргэний нийгэмд чухал үүрэгтэй ажиллаж буй 700 гаруй “Mozzies” буюу төгсөгчөөрөө бахархаж байлдаг.

Бид энх тайван, тогтвортой, аюулгүй, цэцэглэн хөгжиж буй Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтын зорилготой нягт хамтран ажиллаж байна. Манай хоёр улсын зэвсэгт хүчин Koсово, Сьерра Леон, Өмнөд Судан зэрэг дэлхийн улс орнууд дахь энхийг сахиулах ажиллагаа, Афганистан, Ирак дахь эвслийн ажиллагаанд хамтран оролцож ирлээ. Манай хоёр улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар жил бүр Энэтхэг-Номхон далайн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын бага хуралд оролцож, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож ирлээ. Цаашилбал, бид саяхан Улаанбаатар хотноо хоёр талын батлан хамгаалах салбарын бодлого талаарх зөвлөлдөх уулзалтыг үр дүнтэй зохион байгууллаа.

Энэхүү онцлох жилийг тохиолдуулан Австрали Улс хөгжлийг хөхүүлэн дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлийн шинэлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын 10 байгууллагад тусламж үзүүлж байна. Австрали, Монгол хоёр улс энэхүү тусламж төдийгүй манай улсын Хөгжлийн бичил хөтөлбөрийн тусламжаар жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй хөгжлийг тууштай дэмжин ажиллаж байна.

Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Австралийн компаниуд чанартай хөрөнгө оруулалт, технологи, туршлага, хамгийн чухал нь гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулж байна.

Австрали, Монгол хоёр улс хүнд бэрх үед бие биеэ дэмжиж ирсэн. Монгол Улс 2019-2020 онд Австралид гарсан ойн түймрийн хор нөлөөллийг арилгахад хувь нэмэр оруулсан ба Австрали Улс Монголд зуд болоход шуурхай тусламж үзүүлж ирсэн. Цар тахлын үед бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, эх орондоо буцааж ирүүлэх зорилгоор нягт хамтран ажилласан. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Монголд цар тахалтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж ирсэндээ бахархалтай байдаг. Манай хоёр улс Гамшгийн эрсдлийг бууруулахыг тэргүүлэх чиглэл болгож ирсэн. Австрали Улс ирэх долоо хоногт гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар зохиогдох Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын сайд нарын бага хуралд Монголын томоохон бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авах гэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нь манай хоёр улсын эн тэргүүний зорилт юм. Австрали Улс 2030 онд гэхэд нүүрстөрөгчийн ялгаралтыг 2005 оны түвшнээс 43 хувиар бууруулах шахуу зорилтыг дэвшүүлсэн бөгөөд улмаар 2050 он гэхэд ялгаралтыг бүрэн тэглэж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний Австралийн үндэсний эрчим хүчний зах зээлд эзлэх хувийг 82 хувь хүргэх зорилт тавьсан. Монгол Улс ч эрчим хүчний шилжилт хийхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд бид энэ чиглэлээр төр засгийн төлөөлөгчид солилцох, Монголд Австралийн бизнесийн хөрөнгө оруулалт хийх замаар хамтран ажиллаж эхэллээ.

Манай хоёр талын харилцааны гол хэсэг бол хүмүүс хоорондын харилцаа юм. Австралид 6,500 орчим монгол иргэн, Монгол Улсад 650 орчим австрали иргэн аж төрж байна. 60 гаруй Австралийн компани Монголд үйл ажиллагаа эрхэлж, мэдлэг, чадвараа хуваалцаж, олон монголчуудыг ажлын байраар хангаж байна. Австрали Улсын Засгийн газрын сайн дурын хөтөлбөрөөр хүний чадавхийг хөгжүүлэхийг хөхүүлэн дэмжиж, 1989 оноос хойш олон зуун австраличууд Монголд сайн дураар ирж ажиллаж ирсэн. Цаашид ажиллах, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор манай хоёр улс энэ оны 7 дугаар сард шинээр Ажил, амралтын виз олгох болсноо зарласан бөгөөд олон хүмүүс виз авч байна.

Уул уурхайн салбар Австралийн эдийн засгийн тулгын чулуу болж ирсэн бөгөөд сайн удирдлага зохион байгуулалт бүхий олборлох салбарын эдийн засгийн үр өгөөж их байдаг. Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Австралийн компаниуд чанартай хөрөнгө оруулалт, технологи, туршлага, хамгийн чухал нь гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулж байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа Оюутолгой төсөлд гол анхаарал хандаж байгаа бол Австралийн компаниуд ч нүүрсний давхаргын хий, ногоон устөрөгчийн хайгуул зэрэг бусад салбарыг хөгжүүлэхийг зорьж байна.

Манай хоёр улс соёлын баялаг, өвөрмөц өвийг эрхэмлэдэг. Австрали Улс уугуул иргэдийн үзэл бодол, дадлага, туршлагыг гадаад бодлогоо тусгахын төлөө ажиллаж байгаа бөгөөд уугуул иргэдийг төлөөлөх Элчин сайдыг томилох юм. Бид өөрсдийн хосгүй соёлыг хадгалж хамгаалах, оруулж буй хувь нэмрийг нь сайшаан дэмжих талаар туршлага солилцох хүсэлтэй байна.

Өнгөрсөн 50 жилийг эргэн харахад манай хоёр улсын төр засаг дипломат харилцаа тогтоох алсын хараатай ажилласан нь манай хоёр улсад харилцан ашигтай, маш сайн шийдвэр байсан нь тодорхой байна. Энэ нь цаг хугацааны шалгуурыг маш сайн туулж ирсэн. Австрали, Монгол хоёр улсын дипломат ба хоёр талын гүн гүнзгий, бат бэх харилцаанд түшиглэж, бидний стратеги, улс төр, эдийн засаг, хөгжлийн харилцаа ирэх 50 жилд улам гүнзгийрэн хөгжих нь дамжиггүй.

Эх сурвалж: Монгол дахь Австрали Улсын Элчин сайдын яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    47 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    1 цаг 20 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    1 цаг 26 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    2 цаг 22 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    2 цаг 28 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    2 цаг 29 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    2 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    3 цаг 15 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    4 цаг 9 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    4 цаг 25 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 29 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    4 цаг 53 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    5 цаг 4 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    5 цаг 5 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    5 цаг 27 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    5 цаг 36 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    6 цаг 51 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    6 цаг 52 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    7 цаг 7 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    7 цаг 15 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК