Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Энхболд: Олон улсын өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, технологиор Монголд эмчлэгдэх боломжгүй 6 өвчний эмчилгээг нэвтрүүллээ

2022-9-19
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Сайн байна уу. Эрүүл мэндийн салбарт сүүлийн өдрүүдэд  Монгол улсад эмчлэгддэггүй өвчнийг эмчилдэг боллоо гэсэн мэдээлэл явах болсон. Энэ талаар -яриагаа эхлүүлье.

-Сайн байна уу. Тийм ээ. Монгол улсын хувьд сүүлд 2017 онд Монголд оношлогдох эмчлэгдэх боломжгүй мэдрэл, зүрх судас, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт есөн бүлгийн 26 өвчний жагсаалтыг гаргасан байдаг. 2020 оны 8 дугаар сард ЭМЯ-наас санал гаргаж эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийгдэж, стратегийн худалдан авалт хийх эрхзүйн орчинг бүрдүүлж УИХ-аар батлуулснаар эрүүл мэндийн байгууллагууд бүхэлдээ гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Шинэ тогтолцооны үр дүнд эмнэлгийн удирдлага, эмч нарын баг шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлснээр санхүүжилтийн нэмэлт боломжуудыг бий болгож нэмэлт орлогоо шинэ технологи нэвтрүүлэх, орчин нөхцлөө сайжруулах, хүний нөөцөө сургах чиглэлд ЭМЯ-тай нягт уялдаатай ажиллаж эхэлсэн. 

Нөгөө талаар Монгол улсын Засгийн газар, УИХ 2021 оны төсвийн тодотголоор 238 тэрбум төгрөгийг төвлөрүүлж үүний 150 гаруй тэрбум төгрөгийг  тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах боломж бүрдсэн юм. Яагаад бид өмнө нь энэ 26 төрлийн өвчний эмчилгээг хийж чадахгүй байсан бэ гэхээр хэд хэдэн асуудал байсан. Нэгдүгээрт эрүүл мэндийн салбарт оногдож байсан улсын төсөв  хангалттай биш байсан. Нэг дор олон шинэ технологи нэвтрүүлэхэд олон тэрбум төгрөгийн тасралтгүй хөрөнгө оруулалт шаардлатай болдог. Өмнө нь ЭМЯ ч тэр эмнэлгүүд ч тэр тогтсон нэг төсөвтэй эдгээрийн ихэнх нь урсгал, болон тогтмол зардалд зарцуулагддаг байсан. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудад урт, дунд, богино хугацааны сургалтуудад хамруулж, тоног төхөөрөмжийн сонголт, хөрөнгө оруулалтыг төсөвт үе шаттайгаар суулгах шаардлага байсан. Ингээд цогцоор нь харахаар манай баг хоёр жил хүрэхгүй хугацаанд урт хугацааны хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлж Монголд оношлогдох, эмчлэгдэх боломжгүй байсан 6 өвчнийг эмчилдэг болсон юм. 

-Монгол улсад эмчлэгдэх боломжтой болсон зургаан өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Монгол улсад энэ төрлийн өвчнөөр гадагшаа эмчилгээнд явдаг тохиолдол хэр их байсан бэ?

-Бид нийт дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг хоёр жил хүрэхгүй хугацаанд УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна. Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг,чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д энэ суралцуулж АНУ, Япон, БНСУ-ийн мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн. Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн. Зүрх судасны төвд Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудын хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэж эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад суралцуулсны үр дүнд 4 тохиолдлыг амжилттай хийгээд байна.

Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д дээр нэвтрүүлж байна. Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээг нэвтрүүлэхийн тулд эх барихын хоёр эмч, ургийн мэдээгүйжүүлэг буюу гэдсэнд байгаа урагт мэдээгүйжүүлэг хийх хоёр унтуулгын эмч нарыг Япон улсад сургаж ирсэн. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 5 тохиолдолд амжилттай хийгдсэн бөгөөд Баянхонгор аймагт энэ эмчилгээг хийлгэсэн хоёр ихэр хүүхэд маань саяхан эсэн мэнд төрж, эх хүүхдийн биеийн байдал сайн байна гэсэн баяр мэдээг авсан.  Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс заслыг нэвтрүүлэхдээ хоёр тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийн хангалт хийж, ЭХЭМҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын тасгийг тусад байгуулж энэ мэс заслыг урт хугацаанд, тогтвортой ажиллах боломжийг бий болгохоор ажиллаж байна. Мөн нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс заслыг өнөөдрийн байдлаар 5 хүүхдэд амжилттай хийсэн. Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээг ХСҮТ-д хийж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг ЭМЯ-ны зүгээс шийдвэрлэж өгсөн.

-Эмчилгээний шинэ технологиудыг нэвтрүүлэхэд ЭМЯ-наас ямар бодлого чиглэл барьж ажилласан бэ? Урт хугацаанд тогтвортой бүрэн нутагшуулах боломжийг бүрдүүлж өгсөн үү?

-Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулахад цогц хөрөнгө оруулалт, урт хугацааны бодлого шаардлагатай байдаг. Нэгдүгээрт тухайн технологийг нэвтрүүлэхэд хэрэгцээтэй олон улсад нэр хүнд бүхий брэндүүдийн багаж тоног төхөөрөмжөөр ханган, урт хугацаанд хэвийн ажиллах засвар үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх. Хоёрдугаарт хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах дээр эмчилгээ тус бүр дээр эмч мэргэжилтнүүдээ гадаад улс оронд багаар нь сургаж, чадавхжуулахаас гадна өндөр хөгжилтэй улс орны чадварлаг эмч мэргэжилтнүүдийг эх орондоо урьж ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулан ажилладаг. Гуравдугаарт орчин нөхцөлийг олон улсын стандартын түвшинд бүрдүүлж эмчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангах. Дөрөвдүгээрт тухайн мэс засал, оношилгоо, эмчилгээ монгол улсад тогтмол хийгддэг болгоход санхүүгийн зохицуулалт буюу эрүүл мэндийн даатгалаас санхүүжих оношийн бүлэгт оруулж , хэдэн хувийг хэрхэн санхүүжүүлэх гэх мэт санхүүгийн тохируулга, зохицуулалтыг хийж, улсын төсөвт суулгах ажлууд хийгддэг. Цөөн үгээр хэлбэл нэг шинэ технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бүрдүүлэх, тасралтгүй үргэлжлэх санхүүгийн зөв тохируулгыг цогцоор нь хийх хэрэгцээтэй байдаг гэсэн үг.

-Шинээр нэвтрүүлсэн зургаан өвчнийг гадаад улсад эмчлүүлэхэд иргэдээс хэчнээн төгрөгийн зардал гардаг байсан бэ?

-Жилд дунджаар 150 иргэн монгол улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний улмаас гадаад орныг зорьж эмчилгээ, оношилгоо хийлгэдэг. Дээрх зургаан төрлийн өвчин дээр яривал 50 саяас 2 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал гардаг байсан. Сүүлийн таван жилд л гэхэд ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд 21 иргэн гадаад улсыг зорьж эмчлүүлсний ихэнх нь хүүхдүүд байсан бөгөөд эмчилгээний нөхөн олговорт 1,5 тэрбум төгрөгийг зарцуулсан байх жишээтэй. Харин донороос цусны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийх зардал нь өнөөдрийн тооцооллоор  113 сая ба ихэнх хувийг нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлсэн ба бусад 5 өвчний хувьд ч ялгаагүй иргэнд санхүүгийн хүндрэл учруулахгүй байхаар тохируулгыг хийсэн. Ингээд харахлаар олон тэрбум төгрөгийн бодит зардлыг хэмнэж чадахуйц, иргэндээ ээлтэй сайн хөрөнгө оруулалт болж чадсан гэж дүгнэж байгаа. 

-Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа үлдсэн 20 өвчнийг хэзээ эмчилдэг болох вэ?

-Мэдээж бид бүгдийг зэрэг хийж чадахгүй. Хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бүрдүүлэх, сургах,  өөрсдийн нөхцөл бололцоонд тохируулах гэх мэт  олон асуудлыг төлөвлөн аль дунд болон богино хугацааны төлөвлөлтөд суурилан үлдсэн эмчилгээний технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Одоогоор үлдсэн 20 өвчний хувьд эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны ховор хавсарсан эмгэгийн мэс заслууд, тархи мэдрэлийн хавдрын мэс заслыг хийлгэхээр гадаад улсыг зорих хөдөлгөөн их байгаа тул нэн түрүүнд энэ чиглэл рүү анхаарч байна.  Үнэхээр урт хугацааны бодлого хэрэгтэй, суурь бааз бэлтгэхэд хугацаа хөрөнгө оруулалт ихээр шаардсан технологийн хувьд гадагшаа явж эмчилгээнд ороход шаардлагатай эмчлүүлэгчийн эмчилгээний нөхөн олговрын хувийг ахиулъя. 5 хувь биш болдог бол 100 хувь, бүр боломжгүй бол 50 хувь гэдэг ч юм уу төсвийн  боломжит хэмжээнд нэмэгдүүлэх саналыг 2023 оны төсөвт тусгуулахаар ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    48 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    1 цаг 21 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    1 цаг 26 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    2 цаг 22 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    2 цаг 28 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    2 цаг 29 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    2 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    3 цаг 16 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    4 цаг 9 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    4 цаг 25 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 30 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    4 цаг 53 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    5 цаг 5 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    5 цаг 6 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    5 цаг 27 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    5 цаг 37 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    6 цаг 51 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    6 цаг 52 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    7 цаг 8 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    7 цаг 15 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК