Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдлөх хүч нь юм​​​​​​​

2022-10-01
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нар өнөөдөр /2022.10.01/ нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зарим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцлаа.

Улсын Их Хурлын даргаар ахлуулсан баг эхлээд “Бурамхан” брэндийн үйлдвэрийн байранд очлоо. Тус брендийн үүсгэн байгуулагч А.Солонго үйлдвэрийнхээ талаар танилцууллаа. “Бурамхан” брэндийн чихрийг анх 2017 онд худалдаанд гаргаж байсан бол нэр төрлийг нь өргөжүүлсээр өнөөдөр 30 гаруй төрлийн хатуу чихэр үйлдвэрлэж байгаа аж. Шинээр эрүүл мэндэд ээлтэй, уушги цэвэрлэх, амны хөндийн бактери устгах, өсөлт дэмжих, дархлаа сайжруулах чихэр үйлдвэрлэж эхэлжээ. Хоногтоо 1 тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмж, шинээр резинэн чихэр үйлдвэрлэхээр судалж байгаа гэлээ. Манай улс дотоодын хэрэглээнд жилдээ зөвхөн хатуу чихэрт 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Үүний 91 хувь буюу 18 тэрбум нь импортын чихэрт зарцуулагддаг аж. “Бурамхан” брэндийн үүсгэн байгуулагч А.Солонго “Гадагшаа урсаж байгаа энэ их мөнгийг дотооддоо авч үлдэх бүрэн боломж бий. Бид дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй бүтээгдэхүүнээ экспортод гаргах томоохон зорилго тээн ажиллаж байна” хэмээлээ. Мөн УИХ-ын дарга, Байнгын хороодын дарга нарт хандан дотоодын үйлдвэрлэлээ төрийн худалдан авалтаар дэмжихийг хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөдөлмөр эрхлэх сонирхол, тэмүүлэл тань энэ түвшинд хүргэсэн байна. Цаашид үйлдвэрлэлээ улам хөгжүүлж импортын барааг орлохоос гадна экспортод гаргадаг болгоно гэж байгаа энэ тэмүүлэл чинь хөгжлийн нэг тулгуур юм. Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдлөх хүч нь. Үүнийг төр худалдан авалт, бага хүүтэй зээл, татварын бодлогоор дэмжиж байж улс хөгжинө гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж үлдсэн, тодорхой хэмжээний санхүүжилт аваад амжилт гаргаж байгаа ААН, байгууллагуудыг дэмжих бодлогыг төсөв мөнгөний бодлогын хүрээнд анхааран авч үзэж нарийвчлан бодлого гаргах хэрэгтэй байна” хэмээлээ.

Дараа нь Улсын Их Хурал, Байнгын хороодын дарга нар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ОББТМ” ХХК-ийн үйлдвэрийн байранд очиж, танилцлаа. Тус үйлдвэр нь төмөр хийц, модон эдлэл, тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг  зэрэг орон нутаг, нийслэлийн 120 гаруй байгууллагатай хамтран ажилладаг тухай тус үйлдвэрийн захирал Т.Болормаа ярилаа. Тэрбээр үргэлжлүүлэн ЖДҮ-ийг дэмжих дэмжлэг бага, НӨАТ-ын өрийн асуудал хүндрэлтэй байгаа гэдгийг хэлж байв.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаад байгаа гол асуудал нь санхүүжилт юм. Санхүүжүүлэх зээл нь урт хугацаатай, хүү бага, хангалттай хэмжээтэй байх хэрэгтэй. Мөн төрийн худалдан авалтаар дэмжиж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг шийдэхэд амархан гэж бодож байна. Бид зөв зохион байгуулалт хийх хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхлэгчид маань чанарын стандарт, шаардлага хангасан, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргах нь чухал” хэмээв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “НӨАТ-ын асуудал дээр төр тодорхой бодлогоор дэмжлэг үзүүлж, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Учир нь цар тахлын хүндрэлтэй үед НӨАТ-ыг хойшлуулж байсан нь хуримтлагдаж ААН, байгууллагуудад ачаалал болж байна. Гадаад нөхцөл байдлаас хамааран эдийн засгийн хүндрэл үргэлжилж байна. Үүнийг судалж хугацааг хойшлуулах, тодорхой хэмжээнд хөнгөлөх зэргээр шийдвэр гаргах хэрэгтэй байна. Мөн ААН-үүд ажиллах хүчний хомсдолд орсон байна. Энэ тал дээр мөн анхаарч халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, ажлын байраа хадгалсан, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй ААН, байгууллагуудад төрөөс дэмжлэг, урамшуулал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх бодлого зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Эко гар утасны тавиур” үйлдвэрлэл эрхлэгч  Б.Батзоригийн мужааны цехэд очиж үйл ажиллагаатай нь танилцав. Б.Батзориг нь анх 2015 онд мужааны цех нээн гар багажаар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Харин өнөөдөр тус цех гар утасны тавиураас авхуулаад 10 гаруй нэр төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эко гар утасны тавиур” ХХК болон өргөжжээ.

“Эко гар утасны тавиур” ХХК-ийн захирал Б.Батзориг “Бидний бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, сурталчлах цаашлаад олон улсын үзэсгэлэн яармагт оролцоход дэмжлэг хэрэгтэй болдог. Бид 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 иргэнийг тогтмол ажлын байраар хангаж байна” гэв.

Мөн урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах тал дээр төрөөс дэмжлэг хүслээ. Ингэж чадвал үйлдвэрийн хүчин чадал болон ажлын байраа нэмэгдүүлэх юм байна. Цаашлаад эко бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах томоохон зорилго тавин ажиллаж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Жижиг, дунд үйлдвэрлэгчид маань ажлын байр бий болгож, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Ирээдүйн том компани, корпорацын үндэс суурь өрхийн үйлдвэрлэлээс эхэлж болно. Хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдлөх хүч юм. Энэ хүчийг идэвхжүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэх сонирхлыг дэмжих нь төрийн бодлого, чиглэл байх ёстой. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг сонсож, татвар, зээлийн болон бусад бодлогоор дэмжих нь цаг үеийн шаардлага болсон. Ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа үйлдвэрлэгчдийн санхүүжилт, зээл, маркетингийн асуудлууд дээр төрийн дэмжлэг хэрэгтэй байна” хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    9 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    42 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    48 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    1 цаг 44 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    1 цаг 50 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    1 цаг 51 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    2 цаг 15 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    2 цаг 37 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    3 цаг 31 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    3 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 51 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    4 цаг 15 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    4 цаг 26 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    4 цаг 27 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    4 цаг 49 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    4 цаг 58 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    6 цаг 13 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    6 цаг 14 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    6 цаг 29 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    6 цаг 37 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК