Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсөвт өгсөн ХҮН-ын дүн

2022-10-03
0
ЖИРГЭХ

Улсын Их Хуралд суудалтай гурван нам бий. Тэдний нэг нь ХҮН нам. Тэгвэл ХҮН-ын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд арван дүгнэлт, таван зөвлөмж өглөө.


Дүгнэлт,

  1. Засгийн газар 2023 онд нийт эдийн засгаасаа 35 хувийн орлого бүрдүүлж, 40 орчим хувийг нь санхүүжүүлэхээр төсвийн төслөө боловсруулсан нь Төрийн данхар бүтцээ хадгалах, хувийн секторын орон зайг хязгаарласан бодлогоо хэвээр үргэлжлүүлэх төлөв байна.

  2. Ирэх жилийн төсвийн төслийг энэ оны тавдугаар сард баталсан төсвийн хүрээний мэдэгдлээс илүү хэмжээгээр төсөвлөжээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 1.6 их наяд төгрөгөөр, нийт зарлагын дээд хэмжээг 1.26 их наяд төгрөгөөр илүү тооцсон нь эрх баригчид хэмнэлтийн горимыг баримтлаагүй байна.

  3. Ирэх онд ам.долларын ханшийг 3265 төгрөгөөр тооцсон нь төсвийн төсөлд тооцсон орлого болон зарлагын тооцооллыг бодит бус болгож байна. Энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар ам.долларын албан ханш 3344 төгрөгт хүрч, цаашид өсөхөөр байна.

  4. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 6.4 их наяд төгрөгийн нийт өртэй, байнгын алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах, биржээр хувьцааг нь борлуулж олон нийтийн компани болгох ажил удаашралтай байна.

  5. Хувь хүний орлогын албан татварыг шатлах бодлого нь зөв боловч хамрах хүрээ ердөө нэг хувь байгаа нь хангалттай шилжилт биш.

  6. Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвөөс санхүүжүүлэх нийгмийн халамжийн хэмжээг 604 тэрбум төгрөг гэж тогтоосон байхад Засгийн газраас хоёр их наяд төгрөг болгон 3.3 дахин нэмэгдүүлж оруулсан нь буруу. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлнэ гээд ердөө есөн хувиар бууруулсан нь хангалтгүй, халамжаас хөдөлмөрт гэсэн нь лоозонгийн шинж чанартай хэвээр байна.

  7. Нийгмийн даатгалын сангийн зардал популист шийдвэрүүдийн үр дүнд огцом өсч, 3.75 их наяд болсон нь нийт төсвийн 20 орчим хувьд хүрээд байна.

  8. Төрийн үйлчилгээг хувийн сектороор хийлгэх шийдвэр гарсан ч 2023 оны төсөвт тусаагүй, шинэчлэлээсээ ухарсан хэвээр байна.

  9. Үр ашиггүй барилгын хөрөнгө оруулалтууд жил дамнан хийгдэж байгаа нь ам.долларын эрэлтийг өсгөж, импортыг дэмжин төлбөрийн баланст ирэх дарамтыг өсгөсөөр байна. Тухайлбал, 2010-2018 онуудад эхэлсэн төслүүд ирэх оны нийт хөрөнгө оруулалтын зардлын 8.4 хувийг эзэлж байна

  10. Төсөв, мөнгөний бодлогын уялдаа муу хэвээр байна. ирэх оны төсөв 20.5 их наяд буюу өмнөх оны батлагдсан төсвөөс 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж төсөвлөгдсөн нь төсвийн тэлсэн бодлого үргэлжилж байгааг илтгэнэ. Ийм тохиолдолд мөнгөний бодлогыг чангаруулах замаар инфляцыг зорилтот түвшин найман хувьд хүргэх болон ханшийг тогтворжуулах боломжгүй юм.

Зөвлөмж,

  1. Өндөр инфляц болон ханшийн огцом савлагаатай байгаа өнөө цагт Монголын эдийн засагт үүсч болох гол эрсдэл нь төлбөрийн балансын хүндрэл, гадаад бондын эргэн төлж чадахгүй байгаа нөхцөл /дефолт/ бөгөөд үүнээс сэргийлсэн төсвийн хумих бодлогыг ирэх онд хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний хүрээнд төсвийг алдагдалгүй батлах. Шинэ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй байхаас гадна импортыг дэмждэг он дамжсан үр ашиггүй барилгуудыг зогсоож, дутуу барилгуудыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах.

  2. Тэтгэврийн шинэчлэлийг цогцоор нь яаралтай хийж хуримтлалын тогтолцоог бий болгох. Ингэхдээ суурь тэтгэвэр, хуримтлал болон сайн дурын сангийн тогтолцоог бий болгож ирэх жилийн төсөвт эх үүсвэрийг тусгах.

  3. Халамжуудыг зоригтой танах. Тухайлбал, хүүхдийн мөнгө нь халамж бөгөөд 16-17 насны өсвөр насны хүүхдүүд болон өрхийн гэр бүлийн нэг гишүүний сарын орлого нэг сая төгрөгөөс дээш тохиолдолд зорилтот бүлгээс хасаж тооцох байдлаар эхний ээлжид зардлыг 20 хувиар буулгах. Цаашид зөвхөн орлого багатай өрхийн хүүхдүүдэд олгох. Хүүхдийн мөнгөний зарцуулалтыг дотоодын бараа, бүтээгдэхүүн худалдан авахад чиглүүлэх.

  4. Төрийн өмчийн компаниудыг яаралтай хувьчилж, хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн нээлттэй компани болгох ажлыг эрчимжүүлэх. Зарим төрийн өмчийн компаниудын нууцаар хийсэн “off take” хэлцлүүдийг ил болгож зогсоох, экспортын орлогыг бүрэн авах. Мөн төсвөөс гадуурх ЭТТ, Эрдэнэт компаниудын нийгмийн чанартай элдэв санхүүжилтүүдийг зогсоож, улсын төсөвт төвлөрүүлэх. Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй төсвөөс татаасын хэлбэрээр санхүүжүүлж буй элдэв хөтөлбөрүүдийг зогсоох.

  5. Хувийн сектор хийх боломжтой төрийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр төрийн бүтцээс гаргах ажлыг эхлүүлэх. Тухайлбал, цэцэрлэг сургуулийн хоол хийх, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас оёх, төрийн байгууллагын цэвэрлэгээ гэх мэт төрийн үйлчилгээний албыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх.

 

М.Сүхэхэй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.108.50)
    ТӨСӨВ ГЭДГИЙГ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХГҮЙ ХАЛТАР ЦАРАЙТ ЦОР ЦОР ГЭХНЭВ ҮҮ
    2022 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    11 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    44 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    49 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    1 цаг 45 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    1 цаг 51 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    1 цаг 52 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    2 цаг 16 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    2 цаг 39 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    3 цаг 32 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    3 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 53 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    4 цаг 16 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    4 цаг 28 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    4 цаг 28 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    4 цаг 50 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    5 цаг 0 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    6 цаг 14 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    6 цаг 15 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    6 цаг 31 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    6 цаг 38 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК