Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсөв 2023: Засгийн газрын тусгай сангуудад зургаан тэрбум төгрөг төсөвлөжээ

2022-10-04
0
ЖИРГЭХ

Өчигдөр эхэлсэн намрын чуулганаар ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Ирэх оны төсвийн тухай цувралаар танилцуулъя. Эхний ээлжид Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын тусгай сангуудад хэдэн төгрөгийг, хэрхэн хуваарилсныг хүргэе.


Засгийн газрын Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын зээлийн сан, Соёл урлагийг хөгжүүлэх сан, Эрүүл мэндийн даатгалын  сан зэрэг нийт 18-н сан бий. Тэгвэл ирэх жил дээрх 18 санд нийт 6 тэрбум 317 сая 800 мянган төгрөгийн зардал санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Нийт санхүүжилтийг сангуудад хэрхэн төсөвлөснийг танилцуулъя. Тухайлбал, ирэх онд Нийгмийн даатгалын санд хамгийн их буюу 3 тэрбум 748 сая төгрөг төсөвлөжээ.

  1. Боловсролын зээлийн сан 93 сая төгрөг
  2. Нийгмийн даатгалын сан 3 тэрбум 748 сая төгрөг
  3. Соёл урлаг хөгжүүлэх сан 7 сая төгрөг
  4. Засгийн газрын нөөц сан 60 сая  төгрөг
  5. Нийгмийн халамжийн сан 596 сая 800 мянган төгрөг
  6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 85 сая 400 мянган төгрөг
  7. Эрүүл мэндийг дэмжих сан 3 сая төгрөг
  8. Байгаль орчин, уур амьсгалын сан 6 сая төгрөг
  9. Шинжлэх ухаан, технологийн сан 7 сая 600 мянган төгрөг
  10. Улсын авто замын сан 62 сая 200 мянган төгрөг
  11. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 5 сая 200 мянган төгрөг
  12. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан 4 сая төгрөг
  13. Зэвсэгт хүчний хөгжлийн сан 35 сая төгрөг
  14. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан 85 сая төгрөг
  15. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 6 сая төгрөг
  16. Спортыг дэмжих сан 1 сая 400 мянган төгрөг
  17. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан 50 сая төгрөг
  18. Эрүүл мэндийн даатгалын сан 1 тэрбум 481 сая 400 мянган төгрөг

-Боловсролын зээлийн сан-

Боловсролын зээлийн санд 2023 онд нийт 93 сая төгрөг төсөвлөсөн байна. Өмнөх онтой харьцуулахад 14 сая 700 мянган төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үүнд:

  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг" хөтөлбөрт 24 сая 700 мянган төгрөг, 
  • Оюутны хөгжлийн зээлд 21 сая 800 мянган төгрөг,
  • Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон нэг өрхөөс 3 хүүхэд нь зэрэг суралцдаг бол нэг хүүхдийн тэтгэлэгт 18 сая 700 мянган төгрөг,
  • Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт 10 сая 500 мянган төгрөг,
  • Гадаадад суралцагсдын зээлд 10.0 тэрбум төгрөг, сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 5 сая 400 мянган төгрөг,
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэгт 2 сая 800  мянган төгрөг,
  • Багш мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа суралцагчдын болон орон нутагт хийх багшлах дадлагын тэтгэлэгт 2 сая 300 мянган төгрөг,
  • Орон нутгаас суралцаж байгаа оюутны замын зардлын хөнгөлөлтөд нэг сая төгрөг,
  • Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсаас Монгол Улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын амьжиргааны тэтгэлэгт 600 мянган  төгрөгийг тус тус тусгажээ.

-Нийгмийн халамжийн сан-

Халамжийн сангийн нийт зарлагыг 596 сая 800 мянган төгрөг буюу өмнөх оноос 113 сая 900 мянган төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөжээ. Энэ нэмэлт төсөв нь 2021 оноос эхлэн коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн зорилтот бүлгийн иргэд болох нийгмийн халамжийн тэтгэвэр, 0-16 насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288  мянган төгрөгт хүргэсэн бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэхэд зориулж зарцуулах юм байна.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан-

Энэ санд ирэх жил нийт 85 сая 400 мянган төгрөг төсөвлөжээ. Өмнөх жил 103 сая төгрөг төсөвлөж байв. Түүнчлэн энэхүү сангаас үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлчилгээ, арга хэмжээ, хөтөлбөрүүдийг тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан ур дунд суурилсан төсвийн хуваарилалтын зарчимд нийцүүлэн шинэчилжээ.

-Мэргэжлийн боловсролыг дэмжих сан-

Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн ирэх оны төсвийн нийт зардлыг 85 сая төгрөг байхаар тооцсон байна. Үүнд МСБ-д суралцагчийг төгсөхөд нь нэг удаа олгох , тэтгэмжийн 68 сая 200 мянган төгрөг болон мэргэжлийн боловсролын мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтэд 16 сая 800 мянган төгрөгийг тус тус тусгажээ.

-Нийгмийн даатгалын сан-

Нийгмийн даатгалын сангийн ирэх оны төсөвт нийт орлогын хэмжээг 3 тэрбум 194 сая төгрөг, нийт зарлагын хэмжээг 3 тэрбум 748 сая төгрөг байхаар төсөвлөжээ. Тухайлбал, 

Нийгмийн даатгалын сангийн орлого: Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 3 тэрбум 194 сая төгрөгөөр төлөвлөсөн нь 2022 онтой харьцуулахад 814 сая 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага: Иргэдийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулах хөрөнгийг 236 сая 300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож, нийгмийн даатгалын сангуудын зарлагыг 3 тэрбум 748 сая төгрөгөөр төлөвлөжээ. 2023 онд Нийгмийн даатгалын санд төрөөс олгох дэмжлэгийг 545 сая 200 мянган төгрөг байхаар тооцов.

-Эрүүл мэндийн даатгалын сан-

Эрүүл мэндийн даатгалын сангийн ирэх оны төсвийн орлогыг 1 тэрбум 481 сая төгрөг байхаар төсөвлөжээ. Харин нийт орлогын 62 хувь буюу 914 сая 300 мянган төгрөгийг Улсын төсвөөс олгохоор тооцсон байна.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    10 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    43 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    48 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    1 цаг 44 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    1 цаг 50 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    1 цаг 51 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    2 цаг 15 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    2 цаг 38 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    3 цаг 31 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    3 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 52 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    4 цаг 15 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    4 цаг 27 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    4 цаг 27 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    4 цаг 49 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    4 цаг 59 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    6 цаг 13 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    6 цаг 14 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    6 цаг 30 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    6 цаг 37 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК