Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсөв 2023: Уул уурхайн голлох түүхий эдийн үнэ буурах төлөвтэй байна

2022-10-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын намрын чуулганаар ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд уул уурхайн түүхий эдийн үнэ болоод олборлолтын хэмжээ хэрхэн туссаныг хүргэж байна.


2022 оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар, нүүрсний олборлолт 45 хувиар, газрын тосны олборлолт 97.5 хувиар тус тус буураад байна. Сүүлийн улиралд эдийн засаг сэргэж эхэлж байгаа хэдий ч худалдааны гол түнш улс болох БНХАУ-д Коронавируст халдварын цар тахал үе үе идэвхжиж байгаагаас боомтын үйл ажиллагаа хязгаарлагдах, улмаар экспорт тасалдах, уул уурхай, тээвэр, барилгын салбарын үйл ажиллагаа хумигдаж сэргэлт удаашрах эрсдэлтэй байна.

Засгийн газраас 2023 онд уул уурхайн голлох бүтээгдэхүүнүүдийн экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэж, олборлолт, тээвэрлэлтийн үр ашгийг сайжруулах замаар борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн зорьж буй.

Тэгвэл цар тахлын өмнөх олборлолт буюу 2019 оны түвшинтэй харьцуулахад экспортын биет хэмжээ 2021 оны байдлаар нүүрс 20.7 сая тонн буюу 56.8 хувиар, зэсийн баяжмал 128 мянган тонн буюу 9.2 хувиар, газрын тос 2,189 мянган баррель буюу 33.5 хувиар, төмрийн хүдэр 1,420 мянган тонн буюу 16.9 хувиар, жонш 52 мянган тонн буюу 7.5 хувиар тус тус бага байв. Мөн 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 2019 оны түвшинд хараахан хүрэхгүй хэвээр байх төлөвтэй байна.

-Уул уурхайн голлох түүхий эдийн үнэ буурах төлөвтэй байна-

Уул уурхайн голлох түүхий эдийн нөхцөл байдлыг авч үзвэл, зэс 2022 оны эхний найман сарын дунджаар 9,235 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.0 хувиар өсөж, өмнөх оны эцсээс 1.0 хувиар буурсан. Цаашид ч буурах төлөвтэй байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар 2023 оны зэсийн дундаж үнэ 8,400 ам.доллар орчимд байхаар байна.

Харин алтны үнэ 2022 оны эхний найман сарын дунджаар 1,845 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс хоёр хувиар, өмнөх оны эцсээс гурван хувиар тус тус өсөөд байна. 2023 онд дэлхийн томоохон төв банкнууд бодлогын хүүгээ өсгөх, дэлхийн эдийн засгийн удаашралаас үүдэн бага зэрэг буурч 1,830 ам.доллар орчимд хүрэх төлөвтэй  байна.

Төмрийн хүдрийн 2022 оны эхний найман сарын дундаж үнэ 131 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 29.0 хувиар, өмнөх оны эцсээс 18 хувиар тус тус буурсан байна. Шинжээчид төмрийн хүдрийн дундаж үнийг 2023 онд 110 ам.доллар орчим хүрч буурахаар тооцоолж байна

Коксжих нүүрсний үнэ 2022 оны эхний найман сарын дунджаар 408 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс дунджааc 169.0 хувиар, өмнөх оны эцсээс 200.0 хувиар тус тус өссөн байна. Шинжээчид дэлхий эдийн засгийн сэргэлт, эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн өсөлтөөс үүдэлтэйгээр дунд хугацаанд нүүрсний үнэ буурна гэж таамаглаж байна.

Газрын тосны 2022 оны эхний найман сарын дундаж үнэ 104 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 55.0 хувиар, өмнөх оны эцсээс 53.0 хувиар тус тус өслөө. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралаас үүдэж цаашид эрэлт багасах төлөвтэй байна.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    9 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    42 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    48 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    1 цаг 44 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    1 цаг 50 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    1 цаг 51 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    2 цаг 15 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    2 цаг 37 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    3 цаг 31 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    3 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 51 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    4 цаг 15 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    4 цаг 26 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    4 цаг 27 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    4 цаг 49 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    4 цаг 58 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    6 цаг 13 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    6 цаг 14 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    6 цаг 29 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    6 цаг 37 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК