Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БАЙР СУУРЬ: М.Оюунчимэг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уялдаа холбоотой бодлого боловсруулж, санхүүжилтийг 2023 оны төсөвт суулгах хэрэгтэй

2022-10-05
0
ЖИРГЭХ

Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны аравдугаар сарын 5-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-д хийсэн аудитын шалгалтын дүгнэлттэй танилцаж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.


 

М.Оюунчимэг: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уялдаа холбоотой бодлого боловсруулж, санхүүжилтийг 2023 оны төсөвт суулгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа эрүүл мэндийн чиглэл, ялангуяа эмийн чанар үнэ, нөгөө талаасаа хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө, үр дүн нөлөө ямар байгаа талаар гүйцэтгэлийн аудит хийх шаардлагатай байна гэдэг шаардлага тавьж байсан. Иймд Үндэсний аудитын газрраас маш нарийн аудит хийсэнд талархалтай байна. Аудитын дүнгээс харахад эмийн үнэ бодит байдал дээр маш их зөрүүтэй байгаа нь харагдсан. Шалгалтын дүн дээр үндэслэн арга хэмжээ авч эхэлсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд цаашид маш сайн шахаж ажиллана. Ажиллах ч хэрэгтэй.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр гурван их наяд орчим төгрөг зарцуулсан байна. Тэгсэн хэрнээ бодит үр дүнд хүрэхгүй байгаа нь аудитын шалгалтын дүнгээс илэрхий харагдаж байна. Энэ нь дан ганц Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны алдаа, зохион байгуулалтгүйтэй холбоотой биш юм. Засгийн газрын яамдууд өөр хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас ийм нөхцөл байдалд хүрсэн гэж болно. Иймд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий “Орлоготой иргэн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой төлөвлөгөө гаргаж, түүнд шаардагдах төсвөө тодорхой тусган УИХ дээр хамгаалах хэмжээнд боловсруулаад ороод ирээч гэж хүсмээр байна.

Бодит хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрж, хайж байгаа иргэдийн тоо нэмэгдээд байдаг. Гэвч нөгөө талаасаа ажиллах хүчний нөөц байхгүй байна гэдэг эрэлт их байна. Иймд энэ хоёрыг хэрхэн уялдуулах вэ, яаж хөдөлмөрийн эрэлтэд нийцүүлэн зохицуулах вэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байнга бодож, төлөвлөж байх учиртай. Тиймээс энэ асуудал дээр тодорхой төлөвлөгөө гаргаж, төсөв хөрөнгөө 2023 оны төсөвт суулгаад хэрхэн хэрэгжүүлэх механизмаа өнөөдөр гаргачихаад танилцуулах учиртай. Бусад яамны бодлоготой гол нь уялдуулах хэрэгтэй. Үүнийг зайлшгүй анхаарч ажиллаарай. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы нээлтээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Орлоготой иргэн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Итгэлийн зээл” гаргая гэдэг саналаа хэлсэн. Тэр нь “Итгэлийн зээл” өрхийн бичил жижиг бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих утгаараа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас гаргаж байгаа санхүүжилттэй төстэй байх болов уу. Иймд иргэдийг ажлын байраар хангах, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхийн тулд аль алиных нь харилцан уялдааг хангаж хэрэгжүүлээрэй.

 

Б.Жаргалмаа: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого дунд шатандаа хэрэгжихгүй байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа

Аливаа зүйлд сэтгэл байхад гарц шийдэл бүгд байдаг. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүрэг нэмэн өртөг шингэсэн холбоодтойгоо хамтран иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөгжлийн төвүүдийн өдөрлөгийг зохион байгуулсан. Анх нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо 20 орчим ААН оролцож эхэлж байсан. Харин энэ жил 60 гаруй ААН оролцлоо. Ганц өдрийн өдөрлөг зохиох гэхэд ААН бүгд оролцъё гээд 2150 иргэн оролцсон. Хүмүүс хөдөлмөр эрхлэхийг, ажилтай орлоготой байхыг маш ихээр хүсэж байна. Өөрөөр хэлбэл, төр засаг нь тодорхой хэмжээний хөтөлбөр, шийдлүүд, төсөв мөнгийг шийдээд өгчихсөн тохиолдолд иргэд хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрлөж олсон мөнгөө амьдралдаа зарцуулах сонирхолтой байгаа нь бидний зохион байгуулсан өдөрлөгөөс харагдаж байсан. Төр засгийн шийдвэр хангалттай байна. Харин уялдаа холбоо муу байгаа нь аудитын дүгнэлтээр харагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй биш уйлдаг болгох ёстой. Татвараа төлсөн бол төлсөн татвараа эргээд амьдралдаа ашигтай орлоготойгоор зарцуулдаг байхыг олон нийт гаардаж байгаа. Бид энэ ажлыг л хийх ёстой.

Халамжаас хөдөлмөрт шилжье гээд яриад байна. Гэтэл халамжийн мөнгийг хэнд өгч байгааг   дүгнэж чадахгүй байгаа. Хэсгийн ахлагч нар нь өөрсдийн хүмүүстээ өгч байгаа юм байна. Үүнийг яаж хүрэх ёстой хүнд нь хүргэх юм бэ. Хүүхдүүдээ хараад гэртээ сууж буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа эцэх эхчүүдэд дэмжлэг үзүүлдэг боломжийг олгох ёстой. Сайн дураараа татгалз гээд байх юм. Татгалзахгүй шүү дээ. Хүрэх ёстой эздэд нь хүргэе. Төсөв хэлэлцэж буй энэ цаг мөчид яаралтай орж ирээч. Ажлаа яаравчлан төсвөө баталъя. Өөрөөр хэлбэл, хүрэх ёстой хүмүүст нь хүргэе. Шаардлагагүй тооцоо судалгаагаа эргээд хянадаг болъё. Түрүүнд Д.Батлут гишүүн төсвийн мөнгө уйлдаггүй гэж хэлсэн. Уйлдаг болгоё л доо. Уйлна шүү дээ энэ чинь. Бид татвар төлөгчдийн мөнгийг аваад зөв зарцуулж чадахгүй бол тэд нар шаардах нь зөв. Бодлого, хөтөлбөр төр засгаас гаргадаг бол хэрэгжилтийг нь бид хийдэг болъё. Аудитын дүгнэлтэд дахин хариуцлага тооцох тэр механизмыг бий болгох шаардлага байна. Сэтгэл байвал юуг ч хийж болдог шүү.

 

Д.Батлут: Хөдөлмөрийн зах зээлээ ХНХЯ судалж, бодитойгоор хандаж чадаж байгаа юу

УИХ-ын гишүүн Д.Батлут

Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйл ажиллагаа бүхэлдээ судалгаан дээр суурилж ажиллах ёстой гэж харж байна. Тэгэхээр өнөөдөр манай нийгэмд статистик мэдээлэл хэр бодитой гарч байгаа вэ. Хөдөлмөрийн зах зээлийг бид бүхэн судалж чадаж байгаа юу, үгүй юу. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгсөж буй хүмүүс ажлын байраар хангагдаж байгаа нь жил бүхэн бууралттай байна. Сургалтыг зохион байгуулж чадаж байгаа юу. Хоёрдугаарт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэл төлөвлөлтдөө хүрдэггүй. Гүйцэтгэл дээрээ их мапатай. Нэгдсэн санд хангалтгүй системийн ажиллагаа бүрэн бус. Тэнд хэсэг бүлэг хүмүүс мөнгө шамшигдуулаад байгаа дүр зураг харагдаад байна. Үүнийг олж тогтоосон уу. Гуравдугаарт, төсөл хөтөлбөрийн эргэн төлөлт 12,7 тэрбум төгрөг төлөгдөөгүй байгаа. Энэ яг үнэндээ дээрх миний хэлснийг бататгаж байгаа үзүүлэлт юм. Эргэн төлөгдөх юм уу үгүй юу. Хүмүүс нь олдож байгаа ч  юм уу гээд асуудлууд байна. Халамжийн чиглэлээр, ажлын байр гаргах чиглэлээр санаачлаад явж байгаа нь сайшаалтай ч гэсэн зарим нэг зүйл дээр анхаараарай. Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарих санаачилгыг гаргаад, хэрэгжүүлээд явж байгаа. Хэн нэгэн хүнээр мод тариулаад мөнгө өгч байгаа явдал биш. Мод тарина гэдэг нарийн технологитой зүйл шүү. Тэрбум модыг нь тэг мод болгоод хаячхав. Тарьдаг, үхдэг. Ургадаггүй, арчлагддаггүй, хамгаалагддаггүй ийм байдалд оруулж болохгүй шүү.

Алдаа дутагдал гарчихсан, ямар арга хэмжээ авсан бэ гээд асуухад алдаа гаргахгүйн төлөө ажилладаг гээд мэдээлэл өгөхгүй байна. Түмний татварын мөнгө уйлдаггүй байх шүү. Төрийн ажилд мэргэжил боловсрол гэхээсээ илүүтэй сэтгэл их чухал байдаг юм. Тэгж байж илүү хүчтэй, хүндээ хүрч ажилладаг. Ингэж ажиллаж байгаа хүмүүсийг яалтай ч билээ дээ. Статистик мэдээ гэж яамнаас аймаг руу, аймгаас сум руугаа, сумаас баг руугаа л тийм мэдээ гарга гээд өгдөх байхгүй юу. Тэгээд маш хурдтай хуулаад хийнэ. Ийм байдлаар ажиллах юм бол төрийн ажил, түмний асуудал яаж үнэн зөв гарч, түүн рүү чиглэсэн арга хэмжээ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах юм бэ. Манай энэ яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Гол чиглэлийнхээ ажилд ийм хуумгай хандаж, ийм сонин үр дүн гаргаж байгаад гайхалтай байна. Хөдөлмөрийн биш халамжийн яам болчхов оо, та нар.

 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    8 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    41 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    46 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    1 цаг 43 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    1 цаг 48 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    1 цаг 49 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    2 цаг 14 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    2 цаг 36 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    3 цаг 29 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    3 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 50 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    4 цаг 14 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    4 цаг 25 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    4 цаг 26 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    4 цаг 47 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    4 цаг 57 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    6 цаг 11 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    6 цаг 12 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    6 цаг 28 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    6 цаг 35 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК