Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” дэлхийн зорилтыг Тайвань дэмжиж буйгаа илэрхийлэв

2022-11-07
0
ЖИРГЭХ

Дэлхий дахин “Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” алхмаа аль хэдийн хийгээд эхэлсэн билээ. “Парисын хэлэлцээр”-т олон улсын хамтын ажиллагааны тогтолцооны шинэлэг журмыг мөн адил үе шаттайгаар хөгжүүлэх тухай дурддаг. Үүнд дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулах зорилтод хүрэхийн тулд бүх улс орнуудыг өргөн цар хүрээнд хамтран ажиллахыг уриалдаг. Тайвань нь олон улсын анд нөхөдтэйгөө хамтарч хамтдаа хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэж дэлхий дахины цаг уурын өөрчлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, ирээдүй хойч үедээ тогтвортой амьдрах орчныг бүрдүүлэх хүсэлтэй бас чадвартай.

Тайвань бол дэлхийн 21 дэх том эдийн засгийн биет бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа манай орон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинэ технологи, шинэ загварчлал бий болгосноор үйлдвэрлэлийн явцад ашиглагдах эрчим хүчний нөөцийг эрчимтэй бууруулж, хагас дамжуулагчийн инновацын тасралтгүй хувьсал өөрчлөлтөөр электрон барааны төрөл бүрийн ухаалаг хэрэглээ хэрэгжиж, дэлхийн эрчим хүчний хэмнэлтийг дэмжинэ. Тайвань нь цаг уурын өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлж, эрчим хүчний шилжилтийг эрчимтэй дэмжиж байна. 2022 оны тавдугаар сар гэхэд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 12.3 ГВт-д хүрч, 2016 онтой харьцуулахад 1.6 дахин нэмэгдсэн байна. 2005-2020 онд Тайванийн ДНБ 79%-иар өсөж, мөн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалт 45%-иар буурч, эдийн засгийн өсөлт болон хүлэмжийн хийн ялгаруулах асуудал дээр ахицтай үр дүн гаргасан.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин-Вэн 2021 оны 4-р сарын 22-ны “Эх дэлхийн өдөр”-өөр “Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх 2050” хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх тухай зарлав. 2022 оны 3-р сард Гүйцэтгэх Юань нь “Тайвань 2050 хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх арга зам болон стратеги”-ийг албан ёсоор зарлаж, “Эрчим хүч, үйлдвэрлэл, амьдрал ба нийгэм” зэрэг 4 том өөрчлөлтийн стратегийг мөн адил төлөвлөн танилцуулсан. Түүнчлэн “Технологийн судалгаа, боловсруулалт” болон “Уур амьсгалын эрх зүйн тогтолцоо” зэрэг 2 том засаглалын үндсэн дээр салхи/тогны эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч, цахилгааны систем болон эрчим хүчний хадгалалт, хэмнэлт, нүүрстөрөгчийн хуримтлал болон ашиглалт, тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах, нүүрстөрөгчгүй болгох, нөөцийг дахин боловсруулахад хаягдалгүй, байгалийн нүүрстөрөгч шингээгч, ногоон амьдрал, ногоон санхүүжилт, шударга өөрчлөлт зэрэг 12 төрлийн түлхүүр стратеги, яам хоорондын нөөцийг нэгтгэж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж аажмаар хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ онцлов.

Тайвань тогтвортой эрчим хүч, нүүрстөрөгч бага ялгаруулах, дахин боловсруулалт хийх, нүүрстөрөгчийг бууруулах, нийгмийн шинжлэх ухаан зэрэг таван салбараас “хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх”-д шаардагдах технологийн судалгаа, хөгжлийн суурийг хөгжүүлэхээр төлөвлөж, “Хүлэмжийн хийг бууруулах, менежментийн тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, хуулийн төслийн нэрийг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хууль” болгон шинэчлэн найруулж, 2050 онд хүлэмжийн хийг бууруулах буюу тэглэх үндэсний урт хугацааны зорилтыг тодорхой болгож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үр ашгийг дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тусгай бүлэг нэмэлтээр оруулж, мэдээллийн нээлттэй байдал болон олон нийтийн оролцоог бэхжүүлж, “нүүрстөрөгчийн үнэ тогтоох” механизмыг бий болгоно. Ингэхдээ эдийн засгийн хөшүүргийг ашиглан нүүрстөрөгчийн бууралтыг дэмжиж, нүүрстөрөгч багатай ногоон өсөлтөд удирдан чиглүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах эрх зүйн үндсийг аажмаар бүрдүүлэх болно.

Тайваньчууд 2050 он гэхэд “хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” зорилтын урт хугацааны алсын хараа нь өрсөлдөх чадвартай, тогтвортой, аюулгүй өөрчлөлт шинэчлэлтийн стратеги, засаглалын үндэс суурийг бий болгосноор эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, ногоон ажлын байр бий болгож, эрчим хүчний бие даасан байдал, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ. Ингэснээр “хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” зорилт нь Тайванийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болох юм. Улс төрийн өрөөсгөл үзлийн улмаас Тайванийг олон улсын байгууллагуудын гадуур үлдээж буйгаас үүдэн Тайваньчууд дэлхийн цаг уурын асуудал үйл хэрэгт оролцох боломжгүй тул бодит цаг хугацаанд нь ойлгох, холбогдох ажлыг сайн гүйцэтгэх нь хүндрэлтэй байдаг. Энэхүү зөрүүтэй байдал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэрэг дэхь сул орон зайг бий болгож байна.

Тайванийн хязгаарлагдмал бие даасан эрчим хүч, гадаад худалдаанд чиглэсэн эдийн засгийн тогтолцооноос үүдэн “Парисын хэлэлцээр”-тэй амжилттай уялдан, олон улсын хамтын ажиллагааны механизмд оролцож чадахгүй бол энэ нь Тайванийн аж үйлдвэрийг ногоонжуулах үйл явцад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй олон улсын аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд нөлөөлнө. Тэр дундаа дэлхийн нүүрстөрөгчийн хилийн хяналтын арга хэмжээний аюул заналхийлсэн одоогийн нөхцөл байдалд олон улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах механизмд Тайвань эрх тэгш оролцох боломжгүй байдгаас үүдэн Тайванийн нийт өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Энэ нь мөн олон улсын хамтын ажиллагааны үр нөлөөг сулруулж, дэлхий дахинд хохирол учруулж байна.

“Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” нь хамтын болон үе үеийн зайлшгүй үүрэг хариуцлага юм. Зөвхөн олон улсын хамтын нийгэмлэг л хүлэмжийн хийг тэг түвшинд хүрэхийн тулд хамтран ажиллаж чадна. Тайвань прагматик, мэргэжлийн үзэл санааг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд бодит хувь нэмэр оруулахад бэлэн байна. Сүүлийн хоёр жил орчим хугацаанд тархсан Ковид-19-ийн цар тахлын дэгдэлт нь Тайвань бүх талаараа дэлхийн хамгийн найрсаг, хамгийн боломжит хувь нэмэр оруулагч байх болно гэдгийг баталж байна. Тайваньд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн олон улсын хамтын ажиллагааны механизмд хамрагдах боломжийг олгох нь зүйтэй. Тайвань энэхүү тогтолцоонд цаг тухайд нь шударга, утга учиртайгаар оролцох боломжийг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс  дэмжиж, хариу арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: Тайванийн төлөөлөгчийн газар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    32 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    53 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    1 цаг 23 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 33 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    1 цаг 41 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    1 цаг 48 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    1 цаг 55 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 0 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    2 цаг 10 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    2 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    2 цаг 21 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    3 цаг 24 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    3 цаг 24 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    17 цаг 34 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    18 цаг 24 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    19 цаг 18 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    20 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    20 цаг 25 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    21 цаг 5 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    21 цаг 33 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК