Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

COP27: Уур амьсгалын өөрчлөлтийн хурлын онцлох сэдэв-УС

2022-11-07
0
ЖИРГЭХ

Манай тусгай сурвалжлагч С.Ононтуул Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шэйх хотоос мэдээлж байна.


Египетийн Шарм Эль-Шэйх хотноо өнөөдөр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд төвшний уулзалт эхэлж байна. Дээд төвшний энэхүү уулзалтад дэлхийн 110 гаруй улс орны төр засгийн тэргүүнүүд оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэдний нэг. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 27 дугаар хурлаар:

  • Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах: Дасан зохицох, алдагдал хохирлыг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх; Глазго-Шарм-Эль-Шейхийн дасан зохицох дэлхийн зорилтыг хэрэгжүүлж эхлэх, ингэхдээ Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хэмжих дэлхийн хэмжээний хяналт ажлын хөтөлбөрийг хамруула; алдагдал, хохирлын талаар Глазгоугийн яриа хэлэлцээг эхлүүлэх, бодит хэрэгжилтийг хангуулах хүрээнд Сантьягогийн сүлжээ, түүний институцийн бүтцийг эхлүүлэх; Варшавын олон улсын алдагдал, хохирлын механизмын засаглал; тэдгээрийн байгальтай холбох.
  • Уур амьсгалын санхүүжилт: урт хугацааны санхүүжилт, 100 тэрбум ам.долларын эх үүсвэр бүрдүүлэх зорилтын биелэлтийг хянах; техникийн хэлэлцүүлгүүдээр дамжуулан хамтын санхүүжилтийн шинэ зорилтуудыг  нарийвчлан тодорхойлох; санхүүжилтийг дэмжих замын зураг; өргөдөл, хүсэлтийг уялдуулах, журмын зохицуулалтыг хялбаршуулах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх; шударга эрчим хүчний шилжилт, түүний дотор нүүрсийг үе шаттайгаар зогсоох, ҮТХН-ийн хэрэгжилтийг дэмжих санхүүжилт; санхүүгийн урсгалыг Парисын хэлэлцээрийн зорилтуудтай уялдуулах, Санхүүгийн байнгын хорооны хүлээгдэж буй ажил, түүний дотор 2.1 хэмд барих заалт, уур амьсгалын санхүүжилтийн тодорхойлолтыг үргэлжлүүлэн авч үзэх;
  • Хүлэмжийн хийг сааруулах: 1.5 хэмд хязгаарлах зорилтод хүрэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх; 2030 он хүртэлх хүлэмжийн хийн ялгарлын өнөөгийн зорилтуудыг эргэн харж, сайжруулах; ажлын хөтөлбөрийг эхлүүлэх; ҮТХН-ийн зорилтуудыг илүү тогтвортой хөгжлийн арга замтай уялдуулах; 1.5 хэмд барих зорилгод хүрэх өөрчлөлт, шилжилтийг илүү хурдасгах нөхцөлийг бүрдүүлэх, үүнд хамын ажиллагаа, дэмжлэгийн түншлэлийг бий болгох;
  • Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйл: Хяналтын Хороонд (Supervisory Committee) нэр дэвшүүлэхийг дэмжих зэргээр 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг сайжруулах; 6 дугаар зүйлийн механизмд оролцох оролцоог дэмжих чадавхыг бэхжүүлэх, тухайлбал буурай хөгжилтэй орнуудын чадавхыг нэмэгдүүлэх.
  • Ил тод байдлыг сайжруулах: Сайжруулсан ил тод байдлын тогтолцооны хүрээнд тайлагнах арга хэрэгсэл, дэмжлэгийг эцэслэн боловсруулах, хариуцлагын тогтолцоог эхлүүлэх;  буурай хөгжилтэй орнуудыг ил тод байдлын тайлан бэлтгэж ирүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Технологи: эрчим хүчний шилжилтийг уур амьсгалын зорилтуудад хүрэх суурь алхам байдлаар түүнд холбогдох технологийн хөгжлийг дэмжих.
  • Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг түргэсгэх арга зүйн үндсэн дэмжлэг болох шинжлэх ухаан, технологи, мөн удахгүй гарах IPCC -гийн тайлангийн явцыг сайжруулах; Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хэмжих дэлхийн хэмжээний хяналт болон түүний техникийн яриа хэлэлцээ нь Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг нягт нямбай, интерактив, хүртээмжтэй хянах механизм байх ёстой.
  • Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо: залуучууд, эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэдийг оролцуулан ажиглагчид болон гишүүн бус оролцогч талуудтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, Даргалагчийн кампанит ажил, салбаруудын түвшний санаачилгуудын хэрэгжилтийг мөшгих зэрэг юм байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын талуудын 27 дугаар бага хурал буюу СОР27-г энэ жил Египет улс даргалж байгаа. Арабын Бүгд Найрамдах Египет Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүн төрөлхтнийг хамгаалж, холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд зоримог, тууштай арга хэмжээ авахыг талуудад уриалахын зэрэгцээ, бага хурал нь мэтгэлцээнээс илүүтэй хэрэгжилтийн асуудалд төвлөрөх учиртай гэж үзэж байна.

Египет Улс олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын чармайлт гаргах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол арга зам гэж үздэг. Иймээс бага хуралд эрх тэгш байдал, нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлагын зарчмыг баримталж, бүх талын бүтээлч оролцоог хангах нь боломжит шийдлүүдийг боловсруулах, үр дүн гаргахад чухал түлхэц болно гэж үзжээ.

Улс орнууд Шотландын Глазгоу хотноо хүлээсэн үүрэг, амлалтаа бүх түвшинд биелүүлж, оролцогч талууд хамтран арга хэмжээ авахгүй бол дэлхий нийтийн өнөөг хүртэл гаргасан хүч чармайлт үр дүнгүй болоход хүрэх тул COP27 бага хурал нь боломжийг зөв ашиглах индэр байх болно гэж тооцоолж байна.

Мөн бага хурал нь дасан зохицоход зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх хөшүүрэг бөгөөд усны асуудал нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэрэгсэл, нөлөөллийг бууруулах гол хүчин зүйл гэдгийг энэ бага хурлаар харуулахыг зорьж байна.

Египет Улс Парисын хэлэлцээрээс хойш уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Африк тивийг тэргүүлж, ус зэрэг чиглэлээр санаачилга гаргахаар ажиллаж байгаа.

Тухайлбал усны чиглэлд гаргах “Action on Water Adaptation and Resilience” (AWARe) санаачилга нь нэгдүгээрт, дэлхий даяарх усны алдагдлыг бууруулж, усан хангамжийг сайжруулах, хоёрдугаарт, устай холбоотой дасан зохицох үйл ажиллагаа, түүний үр дүнд чиглэгдсэн харилцан тохиролцсон бодлого, арга зүйг боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гуравдугаарт, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, ялангуяа тогтвортой хөгжлийн зорилго зургааг хангахын тулд ус, уур амьсгалын чиглэлээрх үйл ажиллагааны хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог дэмжих зорилготой.

Өөрөөр хэлбэл Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг даргалагч орны хувьд Онцолж байгаа сэдэв нь УС болж байна.

Египет Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын чармайлтад хувь нэмэр оруулахдаа аялал жуулчлалын болон археологийн байгууламжийн үр ашгийг байгаль орчинд ээлтэйгээр нэмэгдүүлэхийг зорьж, ногоон шилжилтийг чухалчилж буй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочид (202.21.97.90)
    уур амьсгалын өөрчлөлтөөр манай дэлхий саргүй наргүй болбол монголын баячууд хиймэл сар нар хийгээд тавьчихна
    2022 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    27 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    38 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    39 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    1 цаг 1 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    1 цаг 10 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    2 цаг 25 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    2 цаг 26 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    2 цаг 41 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    2 цаг 49 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    3 цаг 14 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 43 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    19 цаг 26 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    20 цаг 6 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    20 цаг 9 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    20 цаг 33 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    21 цаг 3 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    21 цаг 13 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    21 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК