Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Монгол Улс ирэх таван жилд гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдана

2022-11-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нийслэл хотын нээлт Соёлын төв өргөөнд эхэллээ. Уг хөдөлгөөнд оролцогчдод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. 


Тэрбээр "Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтнууд, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд ээ, 

Нийслэл, дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчид аа,

Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Өнөөдөр Та бид "Хүнсний хувьсгал-Аюулгүй байдал" Үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өрнүүлэх, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжих, асуудал, гарц шийдлээ ярилцахаар хуран цуглаад байна.Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, тээвэр ложистик, эрчим хүчний доголдол зэргээс улбаалан хүнсний хомсдол хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан асуудал болоод байна.

НҮБ-ын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа бөгөөд 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тайлан гарсан. Дэлхий даяар хүнсний үнэ огцом өсөж, сүүлийн 14 жилийн хугацаанд байгаагүйгээр хамгийн өндөр түвшинд хүрсэн.

Тухайлбал, бага орлоготой орнуудын 85 хувь, өндөр орлоготой орнуудын 90 гаруй хувьд нь бараа үйлчилгээний үнэ буюу инфляц хоёр оронтой тоонд хүрч өсөөд байна. Түүн дотроо өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл өндөр хөгжсөн, дотооддоо хүнсний бүтээгдэхүүнээ бүрэн хангах боломжтой улс орнуудад ч гэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн төдийгүй зарим улс орнууд дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч, хүнсний бараа бүтээгдэхүүн, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүндээ экспортын хязгаарлалт тавьж эхэлээд байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурал "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэлийг хийхээр тусгасан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.

Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах болно. 

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!

"Хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний V судалгаагаар Улсын хэмжээнд Улаанбаатар хот хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн үзүүлэлт 68 хувь буюу хамгийн өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 27 хувь ноцтой алдагдсан байгаа нь анхаарал татаж байна.

Нийслэлийн хүн амын нягтаршил, хөрс, агаарын бохирдлоос хамааралтай хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр, эдгээрээс үүдэлтэй хорт хавдар, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчин эрс ихэссэн нь сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтээс тодорхой байна.

Иймд бид 650 гаруй хүнсний боловсруулах үйлдвэр, газар тариалангийн 70 гаруй аж ахуйн нэгж, 80 гаруй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах зоорь, агуулах, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн 6 дүүрэгт 5000 гаруй малчин өрх, 300 гаруй фермертэй нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл, баталгаат хүнс үйлдвэрлэх, нийлүүлэлт, хүртээмжийг зөв зохион байгуулах нэн шаардлагатай төдийгүй цаашлаад орон нутгийн хүн амын хүнсний хангамж, нийлүүлэлт шууд хамаарахыг анхаарах нь зүйтэй байна.

Өнөөдөр хүрэлцэн ирсэн шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч төрийн албан хаагч Та бүхэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт баялаг бүтээгчдийг шударга, оновчтой дэмжиж ажилласнаар бүтээгдэхүүний гарц, ашиг шим нэмэгдэж, хадгалалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо хөгжиж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо хангаж, хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж цаашлаад экспортлогч улс болох бүрэн боломжтойг дахин сануулж байна.

Нийслэлийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрс сайжруулах, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэх, гадаад дотоод үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд онцгой анхаарах ёстой.

Хүн амыг чанартай эрүүл хүнсээр тогтвортой хангахад нийслэл Улаанбаатар хотын хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх, хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх, бүх шатанд хүнсний аюулгүйн байдлын стандартыг бүрэн хангуулах шаардлагатай байна.

Үүн дотроо хүнсний аюулгүй байдал, хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгож, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэн, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох нь чухал юм.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Иймээс Төрийн Тэргүүний санаачилсан "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнүүдийг өөр хооронд нь нягт уялдаа холбоотой хэрэгжүүлснээр Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудаа ханган хэрэгжүүлэх болно. 

Ялангуяа энэхүү гурван үндэсний хөдөлгөөний зорилт бодлогын хэрэгжилт, үр дүн Монгол Улсын хүн амын бараг тал нь амьдарч буй нийслэл хотын хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхний манлайлал, оролцооноос шууд шалтгаална.

Хүн ардынхаа эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж эрүүл амьдрах орчин бүрдүүлэх их үйлсийн эзэд болсон эрхэм хүндэт нийслэлчүүд, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид Та бүхэн улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриалж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэжээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    8 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    17 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    1 цаг 32 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    1 цаг 33 мин
  • Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
    1 цаг 48 мин
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
    1 цаг 56 мин
  • Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ
    2 цаг 21 мин
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 50 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    18 цаг 33 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    19 цаг 13 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    19 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    19 цаг 40 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    20 цаг 10 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    20 цаг 20 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    21 цаг 6 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    22 цаг 21 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    22 цаг 22 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    22 цаг 44 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    22 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК