Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьдралыг таньсан хүн аз жаргалыг хаанаас ч олдог

2022-12-23
0
ЖИРГЭХ

Өдөр бүрийн төгсгөлд би хэдэн пиво, тамхи юм уу бодисоор өөрийгөө мялаах хэрэгцээг мэдэрдэг байв. Одоо тийм зүйлсээ больсон ч хүслийн цангаа үргэлжилсээр. Яаж түүнийг тайлах вэ? – Хүсэл ханана гэж үгүй. Түүний нарийн механизмыг ойлгох хэрэгтэй. Хүсэл чиний аз жаргалд болзол тавьдаг. “Энэ машиныг уначихвал, тэр бүсгүйтэй ханилчихвал, тийм хаустай болчихвол би жаргана” гэхчлэн. Болзлыг давсан үед ханамж төрөх мэт боловч угтаа түр зуурын тайтгарал юм. Дахин түүнийг мэдрэхийн тулд шинэ болзол, шинэ бартаа хэрэгтэй болно. Бартаа хэдий чинээ бэрх байна, төдий чинээ хүсэл эрчимжинэ. Нэг бүсгүйг онилсон бол тэр чинь ороолж зугтах тусам чи дурлаж тэмүүлнэ.

Бүх амьдралаа түүнд дэнчин тавина. Хөөцөлдсөөр байгаад нэг л өдөр түүнийг өөрийн болгож гэмээ нь сая нэг амсхийнэ. Саяхан би Мулла Нассрэдинтэй гудамжинд таарлаа. Царай нь зэвхийрч, шаналсан байртай явж байв. “Юу болоо вэ? Бие чинь өвдөө юү?” гэж асуухад “Зүгээр ээ. Дэндүү бариу гутал өмсчихсөн юм” гэв. “Яагаад бариу гутал өмсөө вэ? Сольчихооч дээ” гэхэд, “Энэ бол миний цорын ганц тайтгарал. Хэдий өмсөөд явах там боловч орой бүр энэ там чинь надад диваажин бэлэглэдэг юм. Гэртээ ороод, гутлаа тайлчихаад буйдан дээрээ тэрий хадан хэвтэх ямар сайхан гээч. Бурхан минь, би ирчихлээ шдээ! гэж өөртөө хэлдэг. Тэр гайхамшигт мөчийн төлөө үүнийг хаяж түвдэхгүй” гэж билээ.

Энэ бол яг та нарын хийдэг зүйл. Өөртөө зовлон шаналал, бартаа саад бүтээж эцэж унатлаа гүйгээд, дараа нь “Би чадлаа шүү” гэж гараа алдлан хэвтдэг. Гэвч энэ тайтгарал чинь хэдий удаан үргэлжлэх вэ? Нэгэнт чинийх болсон хойно өнөөх бүсгүй хэрэггүй болно. “Түүнтэй л байвал би жаргана” гэж хэлэх өөр бүсгүйг харж эхэлнэ. Энэ бол өөрийгөө хуурсан тоглоом. Амьдралыг таньсан хүн аз жаргалд болзол хэрэггүйг хардаг. Эцэст нь нэг амсхийхийн тулд бариу гутал өмсөх хэрэг юу байна? Бүх цаг мөчид амар амгаланд умбаж болохгүй юү?

Гэхдээ түүнийг мэдрэхгүй байх нь асуудал болдог. Мэдрэхийн тулд эсрэгцэл хэрэгтэй. Үнэхээр жаргалтай хүн өөрийгөө жаргалтай гэж анзаардаггүй, жаргалын тухай боддог ч үгүй. Гагцхүү зовлонтой хүмүүс л “Би жаргалтай” гэж хашгирдаг. Үнэн жаргал бол амьсгал мэт энгийн бөгөөд тасралтгүй хөвөрдөг. Чи түүнийг байгаа, эсэхийг ч анзаарахгүй. Харин хамар амыг чинь таглах юм бол сая мэдэрнэ. Йогийн дасгал хийгээд үзээрэй. Амьсгал аваад гаргахгүй бариад байна. Дотор чинь давчдах болно, тэглээ ч бариад байна. Эцэст нь өөрийн эрхгүй тэсэрнэ. Тэр нь чамд жаргал таашаал болж амтагдана. Угтаа хүн бүрийн хийдэг зүйл. Орой амсах жаргалын төлөө өдөржин зовох адил.

Жаргал энд-одоо байсаар атал болзол тавьж яах гэсэн юм? Жаргалтай байх учир шалтгаан хайх хэрэггүй, зүгээр л жарга. Модод жаргадаг. Тэд орой бүр пиво ууж, тамхи татдаггүй хирнээ жаргалтай байдаг. Хар л даа… Салхи жаргалтай, нар жаргалтай, элс жаргалтай, тэнгис жаргалтай. Хүнээс бусад нь цөм жаргаж байна. Учир нь, тэд аз жаргалд болзол тавьдаггүй.

Боломжгүй их болзол тавьдгаасаа болж чи бүүр их зовдог. Авсаархан болзол тавьснаараа Мулла чамаас хавьгүй ухаантай харагдаж байна. Бариу гутал өмсөө л гүйцээ. Орой бүр тавирсан жаргал эдэлнэ. Тийм жаахан болзолд хэн ч садаа болохгүй. Гэтэл чи “Том хаустай болж байж л жаргана” гэдэг. Түүний төлөө хичнээн жил үрчийж явах вэ? Бүх амьдралаа үрсний дараа том хаус том бунхан чинь болох уу? “Сая доллартай болохгүй л бол би жаргахгүй” гэдэг. Насан туршдаа тэгээд дэгэлзэж, доголзож явах уу? Чиний дэргэд Мулла сийрэг ухаан гаргаж байна. Бяцхан болзол тавиад хүссэн жаргалаа эдэлнэ.

Үнэн хэрэгтээ нөхцөл болзлоос аз жаргал биш, түр зуурын тайтгарал үүсдэг. Үсрээд л хэдхэн хором үргэлжилдгий нь анзаардаг уу? Нэг машин авах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаад, авсан өдрөө магнай тэнийж, маадгар гэгч нь хөлөглөнө. Нэг өдөр өнгөрөхөд машин чинь нэг өдрөөр хуучирна. Хоёр өдөр өнгөрөхөд хоёр өдрөөр хуучирна. Шагширч байсан хөршүүд чинь тоож харахаа болино. Шинэ загварын машин жил бүр гарч байгаа болохоор удахгүй чи өөртөө шинэ болзол тавихаас аргагүйд хүрнэ…

Заавал оройг хүлээх хэрэг байна уу? Заавал сархад хүртэж жаргах албатай юу? Ус уугаад ч жаргаж болно шүү дээ. Есүс усыг дарс болгож хувиргасан түүхийг сонсоо биз дээ? Христианчууд түүнийг буруу ойлгодог. Есүс усыг үнэхээр дарс болгосон гэж боддог. Тийм биш ээ. Миний чамд хэлж буй нууцыг л тэрээр шавь нартаа заасан хэрэг. “Жаргалтайгаар уух юм бол ус ч гэсэн дарс болдог юм” гэж харуулсан нь лавтай. Туршаад үз. Усыг баяр жаргалтайгаар уух аваас бараг л хөлчүүрэх вий. Энэ бол архи дарсанд биш, өөрт чинь дулдуйддаг үзэгдэл. Ойлгохгүй байвал ховсчдоос асуу. Манай Сантош энэ талаар сайн мэднэ. Ховсонд орсон хүнд дарс гэж хэлээд ус өгөөд байвал согтож орхидог юм.

Орчин цагт эмнэлэг хийсэн зарим туршилтаас гайхалтай үр дүн гарчээ. Жишээ нь, хорин өвчтөнтэй нэг бүлэгт тухайн өвчний эмийг өгч, тэдэнтэй адил хорин өвчтөнд эмийнх нь оронд зүгээр л ус өгсөн байна. Гэхдээ үүнийг өвчтөнд ч, эмчид ч мэдэгдэхээргүй хийжээ. Хэрвээ эмч эм биш ус өгч байгаагаа мэдэх юм бол уур амьсгал өөрчлөгдөнө. Эм өгдөг шигээ тэрээр нухацтай царайлахгүй учраас өвчтөнд сэжиг авахуулж мэднэ. Долоо хоногийн дараа хоёр бүлгийн эмчилгээний үр дүн адил гарчээ. Хорин хүн тус бүрээс арван долоо нь эдгэрсэн байв. Гайхалтай нь, ус ууж эдгэрэгсэд илүү сайн илааршжээ. Хэдэн долоо хоногийн дараа эм уугсад эргээд л ирцгээсэн аж. Ус яагаад эмнээс илүү үйлчлэв? Эм гэдэг зүйл угтаа хор байдаг. Харин цэвэр усанд ямар ч хор нөлөө байхгүй. Эм чиний системд зайлшгүй нөлөөлж, эл урвалаас болж шинэ өвчин, шинэ асуудал үүсдэг. Усан эмчилгээ бол цэвэр ховс юм.

Хэрэв чи усыг урам баяр, чинхүү залбирлаар уух юм бол дарс болж хувирна. Зэнгийн цайны ёслолыг харж байсан уу? Цай уухдаа тийм л гүн хүндэтгэл, сэргэг ухамсар агуулахуй ердийн цай ер бусын рашаан болно. Өдөр тутмын амьдрал дахь энгийн үйлийг тэр мэтчилэн тэнгэрлэг дээдэд хувиргах боломжтой. Өглөө алхаж байхдаа хөлчүүрэнхэн алхаж болно. Хэрэв өглөөний тунгалагт уярч чадахгүй байгаа бол чамд ямар нэг гажиг байна. Сарнайн бутыг хараад л мансуурч болно. Тийм гоо үзэсгэлэнд хайлахгүй бол өөр юунд хайлах вэ. Жаахан хүүхдийн цайлган нүд рүү ширтээд л мэлмэрч болно. Агшин бүрийн баяр жаргалд уусан амьдрахуйд суралц. Үр дүн, ашиг завшаан хайх хэрэггүй. Амьдрал хаа нэг тийшээ чиглэдэггүй, ямар нэг зорилгод уягддаггүй. Амьдрал энд-одоо л байдаг. Бүрэн дүүрэн амьдар, сэрүүн тунгалаг амьдар, баяр баясгалантай амьдар. Хойшлуулах хэрэггүй, одоо л ханамжил. Одоо биш бол хэзээ ч үгүй.

Эх сурвалж: Ошо “Очир огтлогч судар”

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Mongol (202.126.88.106)
    Haana amldarch haa yavj baigaagaa medehgui medreegui yavaa hun amidarliig ogt tanìagui tanij oilgohiig ch huseegui hun jargaliig hezeech olhgui
    2022 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.82.86.139)
    Машин зам харахгүй явж байгаа хүн жаргалтай хүн мөн үү
    2022 оны 12 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    6 цаг 3 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    6 цаг 10 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    7 цаг 43 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    8 цаг 39 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    8 цаг 46 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    9 цаг 1 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК