Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОМИЛОЛТ: Сэлэнгэчүүд үүрэг амлалтаа давуулан биелүүлж, 24,7 сая тарьц суулгац тарьж, ургуулсан ажлаа дүгнүүлэв

2023-5-01
0
ЖИРГЭХ

Хаврын адаг сард мод үржүүлэгчд ажил ихтэй байдаг, тэр тусмаа сэлэнгэчүүд. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд нийт сэлэнгэчүүд 20 сая ширхэг тарьц суулгац тарихаар гэрээ байгуулан “Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” байх зорилтын хүрээнд 24.7 сая тарьц суулгац тарьж, ургуулжээ. Ямартаа ч тарьц, суулгац нийлүүлэгчээр улсдаа тэргүүлсэн аймаг болж.

Тэгээд зогсохгүй 1497 га талбайд 3,7 сая ширхэг мод тарьж, 3,2 сая ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлсэн байна. Их ажил ундарсан байгаа юм. Тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж мод үржүүлэгчдийнхээ амжилтыг дүгнэн хэт хуучимсаг баярын хурлыг халж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн зөвлөгөөн зохион байгуулсан нь онцгой сонин байв. Учир юу гэвэл, энэ зөвлөгөөнд тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн урилгаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд М.Ганбаатар, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирсэн нь мод үржүүлэгчдийн өмнө тулгамдсан олон асуудлыг газар дээр нь шийдэж байлаа.

Энэ тайзыг ашиглан Сэлэнгэ аймгийн бүх сумдын мод үржүүлэгчид харилцан туршлага солилцох нь тэмдэглүүштэй, бүр Төв, Дархан-Уул, Орхон аймгаас хүртэл мод үржүүлэгчид цөөнгүй ирсэн байлаа. Засаг дарга Н.Лхагвадорж  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд гол хөдөлгөгч хүч болсон мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн төлөөлөлтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан нь “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжих үйл явцад түлхэц болох нь лавтай.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд:

”Номгон Форести” ХХК-ийн “Монгол орны бореал ойг Сэлэнгэ аймагт нөхөн сэргээх, ойжуулах” төсөл нь ойжуулалт, ойн зурвас байгуулах, голын эрэг орчмыг бургасжуулах ажлыг гүйцэтгэхэд шинэ дэвшилтэд технологи ашиглан дроноор ойжуулах ажлыг Сэлэнгэ аймагт 50000 га талбайд гүйцэтгэж 100 сая мод:

”Болд Төмөр Ерөө гол” ХХК жилд 250.8 га модыг Ерөө, Хүдэр зэрэг сумдын нутагт тарьж, ургуулан 2023-2030 онд 100 сая мод;

​”Дархан Төмөрлөг” ТӨХК Сайхан сумын Хараа голын эрэг орчимд бургасжуулах, ойн зурвас байгуулж 300.000 мод;

“Цемент Шохой” ТӨХК жилд 10.000 мод тарьж, 2023-2030 онд 100.000 мод:

​“Монгол-Солонгосын “Мониторинг үндэсний төв” нь 100 сая мод;

”Бугант Нандин” ХХК нь Ерөө, Хүдэр зэрэг сумдын ойн сангийн хомсдол доройтолд орсон талбайнуудад ойжуулалт хийх, мод үржүүлгийн газруудад тарьц, суулгац ургуулах ажлыг гүйцэтгэн 100 сая мод тарихаар гэрээг үзэглэв. Арга хэмжээний үеэр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Монгол Улсын урт хугацааны бодлого “АЛСЫН ХАРАА-2050” хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлогод тусгасны дагуу цөлжилт, газрын доройтлыг бууруулахад ойн аж ахуйн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлж буй Сэлэнгэ аймгийн удирдлага, иргэддээ баярлалаа.

Тайрдагт биш тарьдагт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР өгдөг болсон энэ үед Сэлэнгэ аймгийн иргэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож манлайлал үзүүлж байгаад талархаж байна. Мөн арилжааны https://modlog.mn/ биржийг ашиглалтад оруулж, хэн нэгэн хүн, дундын шат дамжлагагүйгээр тарьц, суулгацаа борлуулдаг, худалдан авдаг шударга системийг бий болгож байгааг дуулгахад таатай байна. Тэрбум тарихад жилд 130.000-150.000 сая тарьц, суулгац шаардлагатай энэ үед Сэлэнгэчүүд нийлүүлэгч аймаг болно гэдэг амлалтдаа хүрч өнгөрсөн жилээс гурав дахин өсгөж 24,7 сая тарьц суулгац тарьж, ургуулсан амжилттай байгаад талархъя. Мөн Мод үржүүлгийнхэндээ, ойн ангийн ахмад зүтгэлтнүүддээ, гавьяатууддаа баярлалаа” гэж хэллээ.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн зөвлөгөөний онцлох аж ахуй нэгжийг дурдвал “Бугант” групп юм. Тус компани мөхлийн эрмэгт тулаад байсан “Тужийн нарсан ой”-г авран хамгаалж чадсан билээ. “Бугант” группийн мод үржүүлгийн газар нь 1983 онд боргоцой хатаалгын цехийг анхлан байгуулж, мод үржүүлгийн газрын ажилчид өдгөө дөрвөн улирлаар тогтмол ажиллаж байгаа юм. Цастайд ч бороотойд ч ажил тасрахгүй хэвийн явна гэсэн үг.

Анх байгуулагдсан цагаа өнөөг хүртэл 76 сая ширхэг нарсны тарьц суулгац, 6.3 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэж, 11.6 мянган га талбайд ойн нөхөн сэргээлт хийжээ. Хамгийн сонирхолтой нь Хөдөлмөр амралтын зуслан байгуулж, 250 хүүхдийг таван ээлжээр амруулж, 2 га талбайн тарьц суулгауыг хариуцуулан ажиллуулж мод тарих ажилд хүүхдүүдийг дадлагажуулж, эх дэлхийгээ хайрлах ухаанд сургаж байсан байна. Харамсалтай нь уг зуслан 90-ээд оны их хувьчлалын хар сүүдэрт үгүй болж. Бас нэг онцлох байгууллагыг онцлохгүй байх аргагүй. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн зөвлөгөөнийг Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн “Тавт” мод үржүүлгийн агропарк байна. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хамт олон юм.

Хоёрдугаар сараас хойш Орхон гол дагуух бургас модны нэг наст мөчир бэлтгэн стандартын дагуу тайрч 380.000 ширхэгийг бэлтгэжээ. Үүнээс Хил хамгаалах ерөнхий газарт бургас 200.000 ширхэг, улиас 60.000 ширхэгийг тарьж ургуулан нийлүүлсэн байна. Мөн тус ангийн тариалтанд бургас 75000 ширхэг, улиас 45000 ширхэг, хайлаас, агчны үрийг бэлтгэн зориулалтын дагуу хадгалсан байна. Тус анги мод үржүүлгийн агропарктай болсноор хугацаат цэргийн алба хаагчид мод үржүүлэхэд арга ухаанд суралцаж байна.

Тус ангийн удирдлагууд Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сургалт, үнэлгээ, судалгааны институттай хамтран дөрвөн офицер, ахлагч, 29 алба хаагчийг Ойжуулах мэргэжлээр шалгалт өгч чадамжийн гэрчилгээ олгосон байна. Сэлэнгэ аймгаас жил бүр 1.1 тэрбум төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж байгаа юм байна. Сэлэнгэ аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай холбогдон “Нэг жуулчин, нэг мод” хөтөлбөр зарлаж, модоо жуулчдад зарах нөхцөл бүрдүүлэх аж. Зөв бодлого шиг. 

Ингэснээр тогтвортой ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна. Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс БОАЖ-ын сайдад хандан Тужийн нарсан дахь шилмэл сортын элит модыг нөхөн сэргээхэд дэмжлэг хүсч байна. Мөн модныхоо тарьж ургуулсан тарьц ургацаа хотын болон бусад худалдан авагчтай ченжийн гар дамжихгүйгээр шууд холбогдох боломж нөхцөл үүсгэхийг хүслээ. Сэлэнгэ аймагт цахим баталгаажуулсан кодтой болохоор зорьж байгаа ба яамны зүгээс эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах амлалт өгсөн юм.

Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүн зөвлөгөөн амжилттай болохдоо мод үржүүлэгчид хийсэн ажлаа дүгнүүлж, хийх ажлынхаа амлалтыг өгсөн онцлог баярын хурал ийн өндөрлөв.

А.Батжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2026-09-11
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    2026-09-11
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    2026-09-11
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    2026-09-11
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    2026-09-11
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    2026-09-11
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    2026-09-11
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    2026-09-11
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2026-09-11
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2026-09-11
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2026-09-11
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2026-09-11
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    2026-09-11
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    2026-09-11
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    2026-09-11
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    2026-09-11
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК