Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

РЕВЬЮ: “Рояал флаш”-тай ялагдал

2023-5-08
0
ЖИРГЭХ

Театрын хөшиг хаагдахад нийгмийн хөшиг нээгддэг. Монголын театрын урлагийн хөгжил ахин мандаж буй энэ цаг үед найруулагч, МУСТА Э.Ёндоншарав гурав дахь бүтээлээ толилуулав.


Найруулагчийн “Рояал флаш” буюу тэмдэгтийн “тоглоом”

“Сычуаны сайн хүн” жүжгийн тайз заслыг санагдуулам сэмэрхий, ноорхой хөшиг. Сэмэрхий ноорхойгоор төлөөлүүлж болох нийгэм ба хувь хүний уналтууд мэдрэгдэнэ. Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн зохиолоос олж атгасан амин судас нь хүний амьдралын худал хуурмаг, шуудхан илчилж чадахгүй нуугдмал үнэний тухай эрэл хайгуул юм.

Найруулагч Э.Ёндоншаравын “Тэмдэгтийн тоглоом”-доо дэлгэсэн мод бол “Рояал флаш” буюу Ивановна хүүхний дүр юм. Бэлгэдэл төдий хоромхон зуур тайзан дээр үзэгдээд өнгөрөх авч жатга шид, егөө илбэ мэт сэтгэлийн тачаадал нэвт ханхлуулж, дотроос нь хатгаж, ховсдоод байж суухын аргагүй болгодог тэдгээр “шунал”-ын илрэл мэт адын. Жүжигт эмэгтэй хүн дүр бүтээгээгүй нь онцгойрох гэсэн арга байж болох л хэрэг. Гэхдээ хүн өөрийн бүтээсэн ертөнцөөсөө болж шаналж, шатаж, гишгэгддэг билээ.

80 мянган рубль хожсон гарамгай мөрийтэй тоглоомчин Ихаревийн зугаа цэнгэл самуурлын хоолойгоор дуудан гаргаж ирж буй тэмдэгт, “Тоглоомчдын тоглоом”-ыг удирдсан мэт боловч хамтдаа мөрийтэй тоглосон найруулагчийн шийдэл мэт санагдсан юм. Үзэгчдийг татан оролцуулдаг шиг ээ, Э.Ёндоншарав тоглоомчдоор тогложээ. Тайзнаас жүжигчин үзэгчид рүү хууран мэхлэлт, шуналаар бүрсэн бөмбөг өшиглөж, зарим нь түүнийг барьж аваад баярлан хөхөрч байв.

Үнэн хэрэгтээ бид найруулагчийн тоглоомын нэг хэсэг, хөзрийн мод юм. Жүжиг сургуулилалт шиг өрнөнө. Жүжигчин Н.Ялалт энэ тоглоомыг завсарлуулж, эхлүүлж, дуусгах эрх мэдэл, үүрэгтэй нэгэн болж хувирчээ.

Тайзан дээр хөзрийн жижиг хайрцаг, ширээ, сандал, цаг гээд бүхэл бүтэн тайзыг багтаасан модон чемоданууд байна. Хүн гэдэг өөртөө ийм их тээш агуулж явдаг. Энэ тайз бол бидний л амьдрал.

Бороо. Шүхэр дээрээс ус асгаж зогсоо туслах дүр найруулагчийн сайн шийдлүүдийн нэг байв. Хэрвээ гэрэлтүүлгийн аргаар явсан бол үзэгчид үзэгдэл төдий санагдах байсан болов уу. Гэтэл тухайн хүний өмнөөс жүжигчдийг хурдан ярьж дуусаасай, хэр хүнд мод бол, асгахад яаж дайвалзах бол, алдаад унагаачих вий дээ гэсэн бодол төрж байлаа. Өөрсдийн хүсэл шуналыг гүйцэлдүүлэхийн тулд өрөөлийг ч ашиглаж чадна. Хүн гэдэг ийм. 

Ялах хүсэлтэй “Тоглоомчийн уналт”

Энэ хэсэгт жүжигчний ур чадварын тухай өгүүлье. Гарамгай мөрийтэй тоглоомчны дүрд МУСТА Б.Шинэбаяр дүр бүтээв.

Өнөөх л  “драмын ханхүү” Шинэбаяр. Түүнээс гарамгай мөрийтэй тоглоомчны шинж чанарыг олж харсангүй. Харин жүжгийн эгзэгтэй агшнуудад зэрвэс зэрвэс цухалзана.

Монологийг дотроосоо ярьж биш, уянгалуулан уншиж байгаа нь жүжгийн үйл явдлаас түлхэн гаргаж байв. Гурван луйварчинд “сэгсрүүлсэн”-ээ мэдээд үнэхээр балмагдан цочирдох байтал нэг л үнэмшилгүй. Хэдий сайхан хоолой, дүр төрх байвч түүнийг шинээр харахыг хүсэж байв. Аливаа жүжигчнийг нээн илрүүлж, дүрийг өсгөх нь найруулагчийн ур чадвартай салшгүй холбоотой. Гэтэл дүртэйгээ ажилласан найруулагчийн ажиллагаа зарим талаар хувцаслалт, шийдэл, гэх мэт өнгөцхөн зүйлст л шингэжээ. Хүн болгоны харж дассан Шинэбаяраас “өөр Шинэбаяр”-ыг нээн илрүүлэх гэсэн улайрал “Тоглоомчид”-оос огтхон ч харагдсангүй.

Харин Утешительный хэмээгчийн дүрийг бүтээсэн МУСТА Н.Ялалт “Сычуаны сайн хүн”-ээсээ хэдийн гарчээ. Өөр "Ялалт". Сонсож дадсан хоолойноос нь хүртэл салгах гэж оролдсон бололтой. Түүний алхаа, гар хурууны хөдөлгөөн гээд зальжин нэгний авир араншинг гярхай гаргаж байлаа.

Найруулагч нэгэнт зохиолыг дэглэсэн юм бол дүрүүдээ ч бас чинээнд нь тултал “дэглэх” хэрэгтэй.

Нөөц боломжийнхоо хагасын хагасаас гаргана гэдэг жүжигчин хүний хувьд харамсмаар энерги, цаг хугацаа байлтай.

Энд гадна болон дотроосоо ч “урласан дүр” бол Кругель буюу МУСТА О.Гэрэлсүх байлаа. Тэнд түүнээс үлдсэн юу ч байхгүй. Зөвхөн бялдууч, гонгинуур  эр л байв. Тэр хөшигний цаана өөрийгөө үлдээж чаджээ. Түүнээс ийм дүрийг гаргаж ирсэн нь найруулагч Э.Ёндоншаравын ололт юм. Чухамдаа “Тоглоомчид” жүжгийн үзэл санаанаас илүү тэр үзэл санааг дамжуулан гаргаж буй дүрүүдийг хэрхэн бүтээсэн нь сонирхол татаж байсан юм.

“Тоглоомчид”-ын хэл.  Хөөе “Мал”. Үүний утгыг бид л ойлгоно. Мал гэдэг үгийг бодохоор дөрвөн хөлтэй амьтад буух ёстой ч бидний толгойд “Хоёр хөлтэй хүн” л буугаад байх. Мунхаг, ухаангүй хүнийг ийн дуудах билээ. Тухайн жүжиг 1840-өөд онд бичигдсэн ч зохиолын хэлийг эвдэж, орчин цагийн “Монгол хүн”-ий дүрээр ярьж байлаа.

Театраас гараад амьдралын түмэн явдал, хүн хүнийхээ тухай бодолд алдран одлоо. Ерөөс театрын урлаг нийгмийн амьдралд өөрчлөгдөн баларч буй “хүн”, тэр дундаа “өөрсдийгөө олж харах” цаг хугацааг бидэнд олгодог билээ. Үнэндээ хүсэл шунал биднээр хөзөр шиг тоглодог. Эцэстээ хүн хүнээрээ биш, өөрөөрөө, зүрх сэтгэл, мөн чанараараа тоглоод дууссан байдаг шүү дээ.

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    1 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    1 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    2 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    3 цаг 44 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    3 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    4 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 12 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    22 цаг 16 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    22 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    22 цаг 25 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК