Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Бадарчаас илүү бяртай бөх энэ дэнж дээр лав байсангүй

2023-7-13
0
ЖИРГЭХ

Ардын хувьсгалын 101 дэх баяр наадам дэнж хотойтол дэлгэр сайхан болов. Улсын аварга зургаа, арслан зургаа, гарди долоо, заан 13, харцага 18, начин цолтой 50 бөх зодоглолоо. Улсын цолтой нийт 100 бөх хүч үзсэнээс Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” группын бөх, улсын харцага М.Бадарч ес даван түрүүлж, Архангай нутгаас 15 дахь арслан цолтон төрсөн юм. Отгон арслан М.Бадарч улсын гурван цолыг хүртэхдээ гурван жилийн зайтай (2017 онд харцага, 2020 онд гарди, 2023 онд арслан) авсан ба өдгөө 33 нас хүрч байна. Түүнээс өөр бяртай бөх энэ дэнж дээр лав байсангүй ээ.

Даваа болгоны эхэнд давж, наадамд бүртгүүлэхдээ хүртэл хамгийн эхэнд бүртгүүлсэнээс үзэхэд өөртөө түрүүлэх итгэл дүүрэн байж. М.Бадарч арслан нэгээс есийн даваа хүртэл залуу бөх О.Отгонбаяр, аймгийн начин Д.Нарангарав, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Я.Бумбаяр, Б.Баянмөнх, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан С.Сүхбат, улсын аварга О.Хангай, харцага Ц.Бямба-Отгон нарын төвөг багатай хаясан юм. Түүний барилдаан ихэвчлэн таван минут дотроо шийдэгджээ.

Бөхийн барилдаанд хамгийн ахмад нь улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 59 настайдаа хоёр давсан бол энэ наадамд Мөнх-Эрдэнэ нэртэй есөн бөх барилдсан нь бас хамгийн олон тоо. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарди Ж.Мөнх-Эрдэнэ, харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан А.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ болон сумын заан, залуу бөхчүүд байжээ.

Өнөө жил начин цолтон цөөн төрөхдөө харьцангуй чанартай байв. Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Бүх цэргийн наадамд босоо түрүүлсэн бол хурц арслан Э.Ууганбаяр улс, аймгийн цолтны барилдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөхийн нэг. Харин Д.Тогтохжаргал бол Улсын наадмын начин цолны даваанд гурвантаа барилдлаа. Хэн ч тэднийг муу бөх гэхгүй. Аварга Г.Эрхэмбаяр дөрвийн давааны оноолтод аймгийн арслан Д.Эрдэнэтулгад унасанаар нэг начин хорогдсон ба улсын арслан Ц.Содномдорж заан М.Өсөхбаярыг, арслан Б.Орхонбаяр заан Б.Батмөнх нарыг амлан авсанаар начин цолтон төрөх боломж хоёроор хасагдсан нь энэ. Энэ ам авсан байдлыг наадамчин олон лав талархан хүлээн авлаа. Тавын даваанд С.Мөнхбат аварга шавьдаа тахим өгөхөөс аргагүй болсон. Уг нь С.Мөнхбатын бэлтгэлжилт гойд сайн байсан бөгөөд их шөвөгт хүрнэ гэж бөхийн хүрээнийхэн харж байв.

Түүний шавь Д.Тогтохжаргал гурав дахь удаагаа начин цолны босгон дээр тулж ирсэн ба С.Мөнхбат шавиа орхисон бол тэр цол авах нь эргэлзээтэй. Харин нас чацуу гарди Б.Гончигдамба, Ө.Бат-Орших нарыг начин төрүүлнэ гэх таамаг наадмаас өмнө гарсан нь үнэн болов. Тэд тавын даваанд үнэн хүчийг бага үзүүлэн унасан нь яалтай билээ. Нэгэн түрүүлж, үзүүрлэхгүйгээс хойш амьдралаа бодсон тэдний буруу биш ээ. Наадмын түрүү бөхийн тааварт хамгийн өндөр магадлалтай бөх байсан улсын заан Б.Бат-Өлзий хурц арслан Э.Ууганбаярыг амлан авсан нь зөв боловч арслан илүү бэлтгэл сайн байлаа. Тэд хоёр жилийн өмнөх албан бус наадмын түрүү булуулдах даваанд хүч үзэхэд заан давсан. Энэ байдлаа бодож авсан биз. Мөн О.Мөнх-Эрдэнэ харцага он жав цолтон Г.Бадрахад тахим өгсөнөөр наадмын таавар үндсэндээ эргэсэн. Н.Золбоо харцага таван бөхөөс найзыгаа тунаанаас гарган өгч Ш.Пүрэвгарди нь харцага болсоноос хойш анх удаа шөвгөрлөө.

Ер нь наадмын шөвгийн дөрвөн бөхийг зөв таасан хүн гараагүй биз. Их шөвөгт өнөөх Б.Орхонбаяр, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл нь хаа байна. Өнгөрсөн наадмын шинэ цолтонгуудаас О.Хангай, Ц.Бямба-Отгон нар их шөвөгт үлдлээ. Бас арслан Р.Пүрэвдагва гурвын даваанд амны бөхөө дийлээгүй нь наадмын таавар, дөрвийн оноолтыг багахан өөрчилсөн нь үнэн. Тэр арслан болсоноос хойш долоон жилийн хугацаанд ахин шөвгөрөөгүй байна. Заалны барилдаан сайн байдаг тэрбээр наадамд харин улсын арслан цолтой бөх шиг харагдахгүй байгаа юм. Мөн аварга П.Бүрэнтөгсийг дөрөв дээр унана гэж хэн бодох билээ. Алтан цомын барилдаанаас түүний бэлтгэлжилтийн үнэн төрх харагдсан. Өндөр аварга Улсын баяр наадмын дөрвийн даваанд хоёр дахь удаагаа унаж байгаа ба өмнө нь 2014 оны наадмын дөрөв дээр Завханы Г.Баасандоржид тахим өгч байв.

Энэ жил улсын начин цол хүртсэн залуус нас ахисан байна. Даага хөтөлсөн хамгийн залуу начин Л.Отгонбаатар гэхэд 30 настай бол Д.Тогтохжаргал 34, Э.Ууганбаяр 32-тай. Ердөө гурван начин төрсөн нь тэд. Харин улсын харцага болсон хоёр бөх нас залуу. С.Сүхбат 23-тай бол Г.Ганхуяг 27 настай. Тэд баяр наадмын тааврыг будилуулахад үүрэг гүйцэтгэсэн бөхчүүд юм. Харцага цол авахдаа Г.Ганхуяг залуу арслан Б.Орхонбаярыг, С.Сүхбат залуу заан М.Лхагвагэрэлийг давсан, наадамчин олон ингэж төсөөлөөгүй байсан болов уу.

Баяр наадмын сайханыг багагүй гутаасан зүйл нь даян аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж нарын барилдааны төгсгөл. Хэн хэн нь даваагүй барилдааны ялагчийг хөлийн цэц шийдвэрлэсэн нь алдаатай дүрмийн балаг бөгөөс барилдаж буй бөхчүүдийн буруу биш, шийдвэр гаргасан хөлийн цэцийн ч буруу алга. Засгийн газраас эцэслэн баталсан Баяр наадмын тухай хуулийн ноцтой алдаа энэ. МҮБХ-ны удирдлагууд, бөхчүүд ч энэ дүрмийг эсэргүйцэн үг, үзэл бодлоо хэлээд дийлээгүй юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (43.242.243.146)
    Харин тийм, допингтой бех л ингэж галзуурдаг даа
    2023 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.86)
    Бадарч тасархай байсан гэдэг чинь допинг хэрэглэсэн байж магадгүй гэсэн үг үү, тэр жилийн Оюунболдын санагдуулаад байна уу
    2023 оны 07 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 10 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 16 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    22 цаг 50 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    23 цаг 46 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    23 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК