Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Хангай: Бөгс чинь чилээд байдаг бол эртхэн харьж амар, салбар хорооныхоон

2023-7-17
0
ЖИРГЭХ

Үндэсний их баяр наадмаар хоёр болон долоогийн даваагийнд "шинэ дүрэм" буюу идэвхээр хасах дүрмийн дагуу хоёр бөх тахимаа өгсөн. Үүнээс гадна бөхийн барилдааны бусад дүрэмтэй холбоотой Улсын аварга О.Хангай өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.


Эрийн гурван наадам бол Монгол улсын түүх соёлыг шингээсэн, монгол хүн гэдгээрээ бахархаж, омогшдог баяр цэнгэлийн дээд юм.

Идэвхээр хасах дүрэм ард түмнийг нутаг усаар нь талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр болсныг та бүхэн ч харлаа, би ч харлаа. Тахимаа өгсөн болон дүрмийн дагуу давсан бөхөд ч сэтгэлзүйн хувьд "тиймэрхүү" байсан. "Тахимаа өгсөн бөх нь үнэн хүчийг үзэн барилдсан бол" гэж бодож байгаа. Давсан бөх нь дүрмээ биелүүлснээрээ буруутан болж байна. 

Өнгөрсөн жилийн наадмаар тавын даваанаас доош даваанд дүрмээр дөрвөн хүн хасагдсан. Азаар ч гэх үү, дээд даваанд дүрэм үйлчлээгүй учраас хүмүүсийн анхаарлыг таталгүй өнгөрсөн байх. Хасдаг шийдвэр буруу гэдгийг нийт бөхчүүд болон Монгол бөхийн холбоо авч үзээд гуравдугаар сарын 18-нд ямар ч цолтой бөх оролцож болохоор дүрэм өөрчлөх нээлттэй хурал зарласан. Бөхчүүдийн идэвх бага, гучаад бөх л оролцсон. Идэвхээр хасдаг дүрмийг болиулаад тэгш барьц гэсэн саналыг оруулж ирсэн. 4 сарын 10-ны үед Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлээд, ЗГ батлах ёстой юм билээ. Тэгээд хүргүүлсэн. Баяр наадмын салбар хороо нь "бөхчүүд болон холбооноос гаргасан дүрмийг хүлээж авахгүй" гэх хариу өгсөн. Мөн О.Балжинням аварга, Н.Батсуурь аварга, О.Хангай аварга, Ц.Магалжав тэргүүнтэйгээ сууж байгаад өөрсдөдөө зориулсан дүрэм баталж байна гэсэн ойлголтыг хүмүүст түгээсэн. Хэн ч оролцож болох нээлттэй хурал болсон. Хүнийг хамаа намаагүй гүтгэж болохгүй. Баянмөнх аварга ч буруу гээд санал бодлоо илэрхийлсэн байсан.

Зөвхөн баяр наадмын салбар хорооны хүмүүс өөрсдөө баяр наадмыг хурдан дуусгах гэж дур мэдэн дүрэм баталчихсан. Ингэж болохгүй.

Хүн болгон бүх зүйлийг мэдэх албагүй. Мэддэг, чаддаг, барилддаг, мэргэжлийн байгууллага, бөхийн холбооны хүмүүсээсээ зөвлөгөөг сонсож байх хэрэгтэй. Үндэсний бөхийн холбооны дүрэм гэж бий. Гэтэл дахиад наадмын үндэсний бөхийн салбар хорооны дүрэм гээд шинэ дүрэм гаргаад ирдэг. Энэ нь ямар үр дагавар гаргаж байгааг харсан байх. Наадамчин олон болон бөхчүүдийг талцууллаа.

Миний бодлоор баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо гэхгүйгээр, хоёр дүрэмгүйгээр, бөхийн холбооны дүрмээр барилдвал “зүгээр “ байна. Үүнээс гадна зөвхөн нэг аймаг, нэг сум, нэг компаниар зарлуулна гээд бөхчүүдийн эрх ашгийг хаасан.

Мөн монгол бөхдөө хайртай, дэмждэг, төрөөс хамааралгүй олон хувийн хэвшлүүд байгаа. Хэд хэдэн компанийг зарлуулдаг бөхчүүд ч байгаа. Жишээ нь би гурван компаниар зарлуулдаг гэхэд алийг нь зарлуулахаа мэдэхгүй байх жишээтэй. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг хааж болохгүй.

Хоёр аймаг, гурван компанийн нэр дуудуулахад тийм их цаг хугацаа орох гээд байгаа юм уу. Ямар их цаг хугацаа хэмнэх гээд ингээд байгаа юм бэ.

Засуулдаа хэлэхээр, тэгж зарлаваэрхийг нь хасна гээд засуулуудыг дарамталдаг юм билээ.

Баяр цэнгэл наадам болж байхад бөхчүүд болон зохион байгуулж байгаа хүмүүсийг дарамтанд байлгаж болохгүй ээ. Үүнээс гадна ам авах асуудал бол нэг их цахимжаад байсан юм байхгүй. Нэрээ сонгоод би дарсан ч, гарын даа маань дугуйлсан ч адилхан.

Зуу гаруй хүнийг гурав, дөрөвхөн минутад аймаг сумтай нь овог нэртэй нь харж амжихгүй байсан. Тиймээс гурвын давааны ам авах хугацааг сунгавал яасан юм бэ гэж бодож байна. 

Бас нэг асуудал. Түмэн олноо баясгах гээд ирсэн бөхчүүдэд суух сандал байхгүй, ногоон дэвжээ рүүгээ ч орох эрх байхгүй. Цагдаа нартаа үүрэг өгчихсөн. Зөвхөн зургаан аваргыг оруулна.

Бусад бөхчүүд нь орж чадахгүй. Суух суудлыг нь бэлдэх хэрэгтэй. Тэгээд нэг ногоон хашаан дотор хорьчихдог. Бид нар чинь бөхөө үзнэ, барилдааныг нь харна. Түүнээс хамаарч амаа авна, Бусад бөхчүүдийнхээ барилдааныг судална. Ногоон хашаанд оруулчхаад гаргах ч үгүй. Цолтой бөхчүүд нь унасан бол дараагийн өдөр нь бөх үзэх эрх байхгүй. Оруулахгүй. Ийм дарамтан дунд наадмын хоёр өдөр өнгөрлөө.

Эцэст нь үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр гаргасан хүмүүс бол та нарын бодол бол та нартаа л зөв байсан ч үзэгч олноо талцуулсан. Ирэх жил холбоонд нь зохион байгуулах эрхийг нь өгөөд, дүрэм журмаар нь барилдуулмаар байна.

Салбар хорооныхон, завгүй байдаг бол өөрсдийнхөө ажлыг хийгээд, үзэх дуртай бол бөхөө үзээд, бөгс чинь чилээд байдаг бол эртхэн харьж амар. Монголын ард түмэн үнэн хүчийг үзсэн барилдаанаас огтхон ч уйдахгүй. Дараа жилээс тэр яараад байгаа хүмүүс нь эртхэн хариад, сайхан амарч байсан нь дээр байх.

М.Дэвээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.190.135)
    Naadmiin barildaan 12-ni udruu duusahgui baival uur tsuureer barildaad l baig uu? Alivaa yumand hyazgaar bii.
    2023 оны 07 сарын 18 | Хариулах
  • Иргэн (66.181.161.128)
    Энэ хүүхэд ингээд ховч авгай шиг юм яриад чамд таалагдах албагүй энгээд чиний бөхийн амьдрал дуусжээ лайвчин бол
    2023 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.189.167)
    маш зөв, МҮБХолбооны дүрмээр барилдсан нь дээр. ХЗЯамны ТНБД гэх жижигхэн цувдай дүрэм зохионо гэж ву байх вэ
    2023 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.69.63)
    Энэ жаал чинь түрүүлж чадаагүйдээ шаралхаад янз бүрийн юм яриад байна уу, заавал энэнд таалагдах албатай юм уу
    2023 оны 07 сарын 17 | Хариулах
  • Тэгээд 2 өөхөн бөмбөгийг бүтэн 2,3-н цаг ямар ч мэх хийхгүй хоорондоо хэрэлдээд барьц булаалдаад зогсохыг ард түмэн хараад суух юм уу? (103.254.123.166)
    Зочин
    2023 оны 07 сарын 17 | Хариулах
    • Маш зөв
      2023 оны 07 сарын 17
  • Зочид (111.83.5.162)
    Баянмөнх аварга өөрөө идэвхээс давж байсан шүү дээ.зовлонг нь мэддэг байлгүй
    2023 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    20 цаг 13 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    20 цаг 20 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 54 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 50 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 57 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    23 цаг 11 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК