Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Санаа амрааж тав давсан Улсын начин Э.Ууганбаяр гэж хэн бэ?

2023-7-17
0
ЖИРГЭХ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Наадмын үндэсний бөхийн барилдаанаас олон сайхан шинэ цолтнууд мэндлэв. Тэгвэл бид та бүхэнд шинээр цол хүртсэн бөхчүүдийн тухай цувралаар танилцуулж байна. 


Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр бол улсын цолонд ойрхон яваа хүчтэн. Бөхийн хүрээнийхэн түүний улсын цол авахыг олон жил хүлээсэн ч наадамд харин одгүй нэгэн. 10 жилийн өмнө Төв аймгийн наадмаас аймгийн начин цол хүртэж, 2016 онд аймгийн арслан цол авахдаа тэр ид 25 настай байлаа.

Энэ үедээ өндөр цолтонгуудыг ээлж дараалан илүүрхэн давж, бөх судлаачдын анхааралд харин чиг өртөж эхэлсэн.

Заалны барилдаанд түүн шиг олон түрүүлж, үзүүрлэсэн аймгийн цолтой бөх тун цөөн. Түүний түрүүлж, үзүүрлэсэн барилдааны тоогч хэлэх бас хэцүү. Дэвжээ нь томдоогүй, өрсөлдөгч нь ахдаагүй олон барилдааны ялагч явлаа, тэр. Нэг хэсэг “заалны мангас” гэж хоч автлаа сайн барилдсан юм. 2018 онд нутагтаа дахин түрүүлж, хурц арслан чимэгтэйгээр хэдхэн хоногийн зайтай болсон Улсын баяр наадмын гурвын даваанд Баян-Өлгийн арслан У.Берекед унасан нь түүний харамсалтай үдсэн наадмуудын нэг. Дараа жил нь гурвын давааны тунаанд “Булганы зургаан залуу начин”-ы нэг Б.Түмэндэмбэрэлийг илүүрхэн даваад дөрвийн нугалаанд Архангайн начин Б.Амарзаяад аргагүй унасан.

Тэр жилийн наадмын өмнө Б.Ууганбаяр гойд сайн байлаа. Улсын начин Ц.Баянмөнхийн нэрэмжит барилдаан, Наурызын баярын барилдаануудад түрүүлж, “Увс нуур” галын 20 жилийн ойн барилдаан, гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагвын нэрэмжит барилдаануудад их шөвөгт шалгарсан юм.

Намар нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсны 74 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд түүртэхгүй түрүүлж билээ. 2020 оны наадмын хоёрын даваанд Баян-Өлгийн арслан М.Еркебуланд унаснаар гэртээ эрт харив. Тухайн жил хурц арслан Э.Ууганбаяр Улсын начин С.Нямжав, С.Даваасамбуу нарын нэрэмжит барилдаанд түрүүлж, Бүх цэргийн наадам, Нийслэлийн өдрийн барилдаанд үзүүрт шалгарсанаас үзэхэд лав муу байгаагүй. 2021 онд Коронавирусний цар тахлын улмаас наадам өнжиж, наймдугаар сард Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн.

Хэрэв энэ барилдааныг наадмын хэмжээнд тооцсон бол тэр гарди цолтой болох байв. 

Үүнээс хойш хүнд гэмтэл авч хоёр наадам, хоёр цагаан сарын барилдааныг өнжсөн. Өнгөрсөн сард Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин С.Эрхэмбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд үзүүрлэсэн нь түүний эргэн ирэлт байлаа. Тэр бөх барилдахаас гадна 2018 онд пауэрлифтингийн спортоор улсын аварга болохдоо газраас 315 кг-ыг өргөж байжээ. Түүний бэртэл гэмтэл сая нэг эдгэрч, улсын наадамдаа начин цолтон боллоо. Начин цолыг хүртэхдээ тэрбээр нэгийн даваанд Увс аймгийн залуу бөх Б.Мөнх-Оргилыг, хоёрын даваанд Дорноговь аймгийн арслан Т.Буянжаргалыг, гурвын даваанд Улсын начин Б.Түвшинтөгсийг, дөрвийн даваанд Улсын харцага Д.Бат-Эрдэнийг, тавын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг хаяв. Бяр, эд хав тэгширсэн Ууганааг бөхийн хорхойтнууд өндөр цолонд хүрэх бөх гэж үнэлдэг. Итгэлийг нь ч тэр алдахгүй ээ. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    20 цаг 13 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    20 цаг 20 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 54 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 50 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 57 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    23 цаг 11 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК