Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэт бартаат замын спортын мастер 11 дугаартай дэд хурандаа Г.Цэнгэлхүү

2023-8-04
0
ЖИРГЭХ

-бартаат-замын-спортын-мастер-11-дугаартай-Г.Цэнгэлхүү.jpg

Хэт бартаат замын авто спортоор хичээллэх нь тамирчнаас хатуужил, тэсвэр тэвчээрийг шаарддаг. Учир нь амь сөрсөн замд зөвхөн өөрийн машинаараа бэртэл гэмтлийг умартан барианд орохын төлөө өрсөлддөг спорт гэвэл үүнийг хэлнэ. Монголд ийм эрсдэлтэй спортод сэтгэл зүрхээ зориулж яваа тамирчин цөөнгүй бий. Тэдгээрийн дундаас цойлж буй нэгэн бол хэт бартаат замын уралдаанч, спортын мастер Г.Цэнгэлхүү юм. 

Мөрөөдлөө биелүүлсэн

Г.Цэнгэлхүү 2014 оноос хэт бартаат замын авто спортыг сонирхож,  авто спортын мастер Д.Хүрэлчулуун найзынхаа хамтаар хичээллэж эхэлжээ. Хичээллэж эхэлснээс хойш өнөөг хүртэл улсын болон олон улсын тэмцээн уралдаануудад тогтмол оролцож, өөрийгөө сорьж байгаа шилдэг тамирчдын нэг юм.  Тэрбээр Малайз улсад болсон 25 дахь удаагийн хэт бартаат замын ДАШТ-ээс анхны алтан медалийг авснаас гадна олон улсын болон Азийн аваргын тэмцээнд түрүүлж яваа билээ. Тэрбээр эдгээр амжилтынхаа талаар “Аав шигээ цэргийн хүн болно доо гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Нэр хүндтэй энэхүү албандаа аавынхаа залгамж халааг үргэлжлүүлж, тасралтгүй 20 гаруй жил НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангид ажиллаж явна. Мөн авто спортыг сонирхоод есөн жил болж байна. Гадны тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өргөөд зогсох шиг сайхан зүйл үгүй. Тиймээс илүү хичээж, тэсвэр тэвчээртэйгээр уралдаж, тэмцээнээ дуусгах зорилт тавьсаар ирсэн. Уралдааны замд олон сайхан дурсамжийг хамтрагчтайгаа бүтээдэг. Хичээл, зүтгэл, хөдөлмөрийн үр шим өнөөдөр биш ч маргааш нь заавал ирдэг. Хамгийн гол нь эхлүүлсэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж, хөлсөө урсгах хэрэгтэй. Хариуд нь аз жаргал, амжилт, анд, найзын нөхөрлөлийн барилдлага бий болдог.  Өөртөө өгч болох хамгийн том шагнал. Тиймдээ ч өнөөдрийн олон арван амжилтыг үзүүлж, өөрийн мөрөөдлөө бүрэн биелүүлсэн” гэсэн юм. Тэрбээр дулааны улиралд чөлөөт цаг гарвал мотоцикль, уулын дугуй унаж аялах дуртай гэнэ. Мөн сэлэм, хутга, асаагуур болон саравчтай малгай цуглуулах хоббитой аж. Харин малгай, хутгыг хүүхэд байхаасаа цуглуулж эхэлжээ. Харин асаагуурыг 2012 оноос хойш цуглуулж байна.

Уралдаанчид бэртэл, гэмтлийн өмнөөс сөрдөг

Олон жил хэт бартаат замд уралдсан болохоор ямар ч хэцүү давааг амархан туулдаг тухай хамтрагчид нь өгүүлж байлаа. Түүний хувьд олон улсын тэмцээнд оролцохдоо ихэвчлэн олон өдрийн уралдаануудад уралддаг байна. Хэт бартаат замыг олон өдөр туулахаар нуруу чилэхээс гадна, өвдөлтийг их мэдэрдэг гэнэ. Уралдаж яваа учраас өвдлөө гээд амраад байхгүйгээр л уралддаг гэдгийг хэлж байв. Учир нь “Бид цагтай уралдаж яваа тамирчид. Тиймээс өөрийнхөө өвдөлтийг ялах нь хамгийн чухал” хэмээн хуучилсан юм. Харин уралдааныхаа тухай “Хэт бартаат замын 4х4 тэмцээн өндөр эрсдэлтэй спортуудын нэг. Авто спортын төрөлдөө дэлхийд эрсдэлтэй уралдаануудын эхний 10-т бичигддэг. Уралдааны үед  тамирчин гараанд гарахдаа сандарч болохгүй. Хамтрагчаа сэтгэл зүйгээр дэмжих, ямар нэгэн саад бэрхшээлийг хамт даван туулах өндөр сэтгэл зүйтэй байх шаардлагатай. Хүнд хэцүү тэмцээнийхээ замыг дуусгаад барианд орох мөч юугаар ч зүйрлэшгүй хамгийн гоё мэдрэмж. Огшино, омогшино заримдаа нулимс унагана” гэсэн юм. 

11 гэсэн дугаарыг бэлгэшээдэг

Монголд болж буй сүүлийн үеийн бартаат замын уралдааныг телевизээр үзэхэд 11 гэсэн дугаартай нэгэн машин уралддаг. Түүний жолооч бол нийтлэлийн баатар Г.Цэнгэлхүү. Тэрбээр анх уралдаж эхлэхдээ л 11 гэсэн дугаартай байжээ. Энэ нь түүний анх уралдаж эхэлсэн үетэй холбоотой учраас их бэлгэшээдэг байна. Харин 117 гэсэн дугаартайгаар олон улсын уралдаанд уралддаг юм байна. Өмнө уралдаж байсан 11 хувийн дугаартай “DICTATOR” нэртэй Landcruiser-70 загварын автомашин, 111 хувийн дугаартай “GLADIATOR” нэртэй Suzuki samurai загварын автомашинаа хадгалдаг тухайгаа ярилцлагын үеэр хэлж байсан юм. Автомашины бүрэн бүтэн байдлын тухай. “Хэт бартаат замын уралдаанд оролцдог автомашинуудыг хамгийн сайн чанарын тоноглолоор тоноглосон байх шаардлагатай. Бэхэлгээ буюу (карказ) төмөр, жолооч болон чиглүүлэгчийн аюулгүйн суудал болон хамгаалалтын бүс, винч буюу өөрийгөө татагч PTO, нэмэлтээр автомашины урд хэсэгт байрлах цахилгаан винч буюу лебодка, нэмэлт хий хураагуур (Аir compressor) чанартай бартаат замын дугуй, обудтай байх хэрэгтэй. Мөн урд, хойд тэнхлэгийг бүтэн бэхэлсэн байх шаардлагатай. Аюулгүй байдлаа сайтар хангаж, бэлтгэлээ сайн хийж байж нэгт өөрийгөө хамгаална, хоёрт тэмцээнд амжилт үзүүлдэг” гэв. Мөн хоол хүнсээ сайн авч явах хэрэгтэй гэнэ. Тэрбээр олон улсын тэмцээнд оролцож байхдаа гадны улсын хоол хүнсийг бага хэрэглэхийг чухалчилж, өөрийн дуртай хоолоо хийж иддэг байна.

“Айдаг байсан бол хэзээ ч уралдахгүй”

Гадаадын тэмцээнд Монголоос машинтайгаа очиж, уралдахад зардал өндөртэй тул өөр машинаар уралддаг ажээ. Тэмцээндээ түрүүлээд эх орныхоо төрийн далбааг өргөж зогсохдоо хамгийн түрүүнд эх нутаг, аавынхаа талаар бодож байсан тухайгаа нуусангүй. Г.Цэнгэлхүү бэрхшээлийн өмнө бууж өгөх дургүй нэгэн гэдгийг хамтрагчид нь бүгд мэддэг байна. Тиймдээ ч холын уралдаанд ихэд дуртай аж. Тэрбээр хээр хөдөө машин нь эвдэрвэл жижиг гэмтлийг өөрөө засчихна. Холын замын уралдаан тэр чигээрээ адал явдал ихтэй гэж байсан юм. Түүнээс уралдаанд гарахдаа хэр айдастай уралддаг вэ гэж асуухад “Айдаг байсан бол хэзээ ч уралдахгүй байсан” гэж хариулсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    18 цаг 42 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    18 цаг 48 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    20 цаг 22 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    21 цаг 18 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    21 цаг 25 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    21 цаг 40 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК