Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аваргууд наадмаас хойш хэрхэн барилдав

2023-8-22
0
ЖИРГЭХ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмаас хойш барилдаан тасрахгүй шахам найман сар гаргалаа. Энд тэндэхийн наадмуудад аварга цолтой бөхчүүд хэрхэн барилдсаныг хүргэж байна. Барилдах боломжтой найман аваргаас долоо нь аймаг, сумдын наадмуудад эр бярыг үзжээ.


ДАРХАН АВАРГУУД ТАВЫН ДАВААНД ЦОЛОО ДУУДУУЛАВ

Дархан аварга Г.Өсөхбаяр, дархан аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэнэ

Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд дархан аварга А.Сүхбат дөрөв давсан бол Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяр тав давжээ. Шинэ зууны дархан аваргууд хоёул гурав болон тавын даваанд цолоо дуудуулсан байна. 

 

ДАЯН АВАРГА ДОРНОГОВЬД ТҮРҮҮЛЖ, НАЛАЙХАД ҮЗҮҮРЛЭВ

Даян аварга Н.Батсуурь Дорноговь аймагт барилдаж байна

Улсын баяр наадмын сүүлийн таван жилд нь найм болон түүнээс дээш даваанд босч барилдсан даян аварга Н.Батсуурь энэ зун муугүй наадлаа. Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд түрүүлж, Төмөр замчдын баяр наадамд үзүүрлэв. Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойн наадмын дөрвийн даваанд унасан.

 

ДАРХАН СУМАНД ТҮРҮҮЛЖ, ХЭНТИЙ, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ШӨВГӨРЛӨӨ

Д.Нандин-Эрдэнэ: П.Бүрэнтөгс аварга зураг дээрхээсээ царайлаг, хөөрхөн  инээдэг ах байна

Энэ жил дөрвийн нугараанд унаснаас биш бэлтгэлээ тун чамбай базаасан аварга П.Бүрэнтөгс Хэнтий аймгийн Дархан сумын 100 жилийн ойд түрүүлж, Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойд их шөвөгт шалгарсан. Дараа нь Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойн наадамд дунд шөвөгт шалгарснаас өөр барилдаанд гараагүй. “Бүрэн Монгол” төслийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлж буй их ажлын ард амжилттай гарсаныг дуулгая.Бөхчүүд барилдахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө бие сэтгэлээ зориулах ёстойг гагцхүү тэр үлгэрлэж байна. 

 

УЛСЫН НААДАМД Ч УУГУУЛ НУТАГТАА Ч БАРИЛДСАНГҮЙ

Ч.Санжаадамба: Э.Оюунболдын барилдах эрхийг Баяр наадмын комисс хасаагүй  шүү дээ

Ч.Санжаадамба аварга энэ жилийн Цагаан сарын барилдаанд гурав давсанаас хойш ахин зодоглоогүй юм. Энэ жилийн наадамд барилдах болов уу гэж олон хүн харсан. Тэр аймгийнхаа тэгш ойн наадам байтугай төрж өссөн сумынхаа тэгш ойн баярт хүртэл ноцолдоогүй юм.  

 

ГУРВЫН ДАВААНД ЦОЛОО ДУУЛАВ

Завхан аймгийн наадамд улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож  байна

Улсын баяр наадмын тавын даваанд 2016 оноос хойш цолоо тасралтгүй дуудуулсан аварга Г.Эрхэмбаяр өнөө жил дөрвийн даваанд танхим өгсөнөөр начин цолтон төрүүлж чадаагүй. Тэрбээр Улсын наадмаас хойш ганцхан удаа барилдсан нь уугуул нутаг болох Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн наадам байв. Тэр энэ наадмын гурвын даваанд цолоо дуудуулан аймгийн арслан Д.Батжаргалд өвдөг шорооджээ. Наадмаас хойш аварга цолтой долоон бөх аймаг, суманд барилдахад ердөө хоёр давсан бөх түүнээс өөр байсангүй.

 

ЦАГААНХАЙРХАНЫ НААДАМД ТҮҮРТЭХГҮЙ ТҮРҮҮЛЭВ

С.Мөнхбат:Хэн илүү тэвчээртэй хөдөлмөрлөж, ёс зүй, ёс суртахуунтай байна  тэр хүнийг Монгол бөхийн дэвжээ харна ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Энэ жилийн наадамд дээгүүр харах бөх гэвэл Бор аварга С.Мөнхбат байв. Гэвч тэр тавын даваанд өөрийн анхны шавь Д.Тогтохжаргалыг цолонд хүргэлээ. Тун өнгөтэй байлаа ч “Бор аварга” шавийгаа хоёр дахь удаагаа тавын даваанд цойлон гараад ирэхэд нь авахаас өөр яах билээ. Наадмаас хойш Цагаанхайрхан сумын түүхт 100 жилийн ойн наадамд түүртэхгүй түрүүлсэн. Үүнээс өөр барилдаан түүнд үгүй.

 

БАРИЛДСАН БАРИЛДААН БОЛГОНДОО ТҮРҮҮЛЭВ

Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэлээ

25 дахь аварга О.Хангай Улсын баяр наадамд түрүүлэх бөхийн таамагт их дээгүүр яригдаж байлаа. Түрүүлэх бөхтэй их шөвөгт аргагүй тунасан болохоос бэлтгэл нь тун сайн таарсан байв. Бэлтгэл сайн байгаагаа ч энэ зун хэдэнтээ харууллаа. Хэнтий болон Говь-Алтай аймгийн түүхт 100 жил, Манхан сумын 100 жил, Алтан-Овооны тахилга наадамд түрүүлсэн. Наадмаас хойш тасралтгүй дөрөв түрүүлсэн түүн шиг бөх цөөн.

А.Болд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    17 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    17 цаг 50 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    19 цаг 23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    20 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    20 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    20 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК