Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Энхсайхан: Монголд биатлоны спортын зориулалтын бааз байхгүй болохоор гадаадад бэлтгэлээ хангадаг

2023-9-07
0
ЖИРГЭХ

Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг “Залуус” булангаар дамжуулан тантай хуваалцах болно. Бид энэ дугаарынхаа зочноор Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхсайханыг урин ярилцлаа.


-Юуны өмнө Азийн аваргаас алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Энхбатын Энхсайхан гэдэг. Би Дархан-Уул аймгийнх. Айлын бага хүүхэд. Одоо Улаанбаатар хотод амьдардаг. 

-Биатлоны спортоор хэдэн настайдаа хичээллэж эхэлсэн бэ? Яагаад энэ спортыг сонирхох болов?

-Биатлоны спортоор анх 2018 онд хичээллэж эхэлсэн. Биатлон бол буудлага, цана хоёрыг хослуулдаг спорт учир сонирхолтой санагдсан. Ингээд л 16 настайгаасаа бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн дээ. Ер нь цанаар сайн гулгаад, буудлагаа сайн буудчихвал хэн ч, ямар ч мундаг тамирчны урд орох боломжтой.

Аливаа тэмцээнд тэр тамирчин түрүүлнэ гэж хэлэхэд эргэлзээтэй, тааварлашгүй спорт.

Тухайлбал, сайн бууддаг байлаа гээд цанаар тааруу гулгадаг бол амжилт олох нь хэцүү. Үүнтэй адил сайн гулгадаг байлаа гээд буудлага муу бол хэцүү л дээ. Иймд аль алийг нь жигд хослуулах нь чухал.

-Та биатлоноос өөр спортоор хичээллэж байсан уу?

-Би багын хөдөлгөөнтэй хүүхэд. Сургуулиас гадуурх нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Сургуулийнхаа ихэнх секц дугуйланд явна. Тухайлбал, гар бөмбөг, сагсан бөмбөг, талбайн теннис, хөнгөн атлетик гээд орой л гэртээ харьдаг байлаа. Миний хувьд нэг спортоороо тууштай яваагүй болохоор гаргасан тодорхой амжилт ч байсангүй. Харин 2014 оноос Спортын мастер н.Ховор-Эрдэнэ багшдаа анх шавь орж, гүйлтийн цанаар хичээллэж эхэлсэн. Дараа жил нь морь унаж байгаад зүүн хөлийнхөө хоёр савхан ясыг хугалснаас болж, гүйлтийн цанаараа уралдаж чадалгүй гэртээ гурван сар хэвтсэн. Үүний дараа 2018 оноос биатлоны спортоор хичээллэж эхэлсэн дээ.

-Биатлоны спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл болон хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

-Буугаа үүрээд, цанаар гулгах үе хамгийн сайхан. Мөн багийнхны уур амьсгал надад маш тайван мэдрэмж өгдөг. Дүү нартайгаа хөгжилдөөд бэлтгэл сургуулилтаа хийх гоё. Харин гэрээсээ хол, удаан хугацаагаар бэлтгэл хийх жаахан хэцүү санагддаг. Нэг жилийн хугацаанд өөр улсад байна гэдэг хэцүү л дээ. Заримдаа сэтгэл санаагаар унах үе ч тохиолддог.

-Спортоор хичээллэхэд гэр бүлийн дэмжлэг чухал байдаг шүү дээ. Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Намайг хамгийн их дэмждэг хүмүүс бол миний гэр бүл. Аав, ээж, эхнэр, хөөрхөн бяцхан дүү минь гээд тэд маш их дэмждэг. Гурван жилийн өмнө би биатлоны спортоос бараг л шантраад байсан юм. Тэгээд л энэ спортоос болихоор шийдчихсэн байтал гэр бүлийнхэн минь ятгасаар энэ спортод минь үлдээсэн. Хэрэв тухайн үед больсон бол одоо өөр газар, өөр зүйл хийгээд явахыг үгүйсгэх аргагүй л дээ.

-Спортын бэлтгэл сургуулилт гээд зав чөлөө муу байдаг байх. Завгүй амьдралынхаа хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Манай багш Орос хүн болоод ч тэр юм уу Орос хэлийг их сонирхдог. Бэлтгэлийнхээ хажуугаар өөрийнхөө хэмжээнд орос хэлний онлайн хичээл үздэг. Орос хэлээ сайн сурсны дараа Герман хэл сурах бодолтой байгаа. Гадаадын тэмцээн уралдаанд явдаг учир хэл маш чухал гэдгийг ойлгосон.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

-Зуны биатлоны азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөсөн. Таны хувьд хэдэн орны, нийт хэдэн тамирчинтай хурд, мэргэнээ сорив?

-Зуны биатлоны азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд таван орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн. БНСУ, Энэтхэг, Киргизстан, Казакстан, Монгол гээд таван орны тамирчид оролцсон.

-Энэ төрлийн бэлтгэл сургуулилтаа хаана хангасан бэ?

-Энэ жил ихэвчлэн Казакстан улсад бэлтгэл сургуулилтаа хангасан. Миний хувьд гуравдугаар сард Герман улсыг зориод, долоодугаар сарын эхээр Казакстан улсад очиж бэлтгэлээ хийсэн. Мөн наймдугаар сарын сүүлээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Словак улсад очсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Азийн аварга шалгаруулах тэмцээндээ орсон.

-Таны багш олимп, дэлхийн аварга хүн бий. Энэ дасгалжуулагчтай бэлтгэл хийгээд ур чадвар хэрхэн ахисан бэ?

-А.Попов багштайгаа анх 2019 оны намар Итали улсад танилцаж, шавь нь болсон. 2019 он гэдэг бол Биатлоны спортоор хичээллээд дөнгөж нэг жил болж байсан үе. Багш маань Орос хүн болохоор хэлний тал дээр ойлголцох нь маруухан байсан. Юу ч мэдэхгүй 17 настай хүүхэд багшаасаа суралцаад, 2020 оны хүүхдийн олимпын наадамд оролцож 12-р байранд орж байлаа.

Жил хүрэхгүй хугацаанд бэлтгэл хийгээд, ийм байр эзэлсэн нь миний хувьд маш том амжилт байсан даа. Одоо ч багшаасаа суралцах зүйл их бий.

-Монгол дахь бэлтгэл сургуулилтыг А.Попов дасгалжуулагчаас өөр хүн хариуцдаг уу?

-Монгол Улсдаа бэлтгэл сургуулилтаа хийх явцад н.Бат-Эрдэнэ багш маань техник, цанаар гулгах тал даар ажилладаг. Харин н.Мөнх-Эрдэнэ багш буудлагын бэлтгэл сургуулилтыг хариуцдаг. Монгол дахь бэлтгэлээ дуусгаад Гадаадын цугларалт бэлтгэлд хамрагдахаар А.Попов багш ахлах дасгалжуулагчаар ажилладаг.

Тайлбар байхгүй.

-Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийхэд юу дутагддаг вэ?

-Манай улсад биатлоны спортын зориулалтын бааз байхгүй болохоор энэ спортын тамирчид гадаадын улс орнуудад бэлтгэлээ хийдэг. Өөр улс руу явах нь зардал мөнгө их гарахаас эхлээд хүндрэлтэй зүйлс их бий л дээ.

-Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-Олимпын эрхээ 2018-2019 оны өвлийн тэмцээн уралдаануудад оролцож, оноо цуглуул авсан. Тухайн үед манай өсвөрийн баг олон тамирчинтай байсан л даа. Тэгээд ер дөө баг дундаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчинд эрх өгсөн.

-Залуучуудын өвлийн олимпын наадамд 12 дугаар байрт орсон амжилт, тус тэмцээний талаар эргэн дурсахгүй юу. Таны үзүүлсэн хамгийн өндөр амжилт уу? 

-Өвлийн олимпын наадамд 12 дугаар байрт орсон амжилт бол миний хамгийн анхны бөгөөд хамгийн том амжилт.

-Биатлоноор хичээллэхэд арын албанд хэдэн хүн хүчин зүтгэдэг вэ. Буудлага, цанын багш, цанын тослогоо гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллах уу?

-Аливаа тэмцээн уралдаанд явахад арын албанд буудлагын багш, цана тослогч, цанын тест хийдэг хүн, цанын багш, эмч, тогооч гээд маш олон хүн хэрэгтэй болдог. Энэ болгоныг гурван багш маань бүгдийг нь өөрсдөө болгодог. Нуулгүй ярихад хүн хүч их дутагддаг даа.

-Таныг тусалж дэмждэг хүмүүстээ хандаж үг хэлэхгүй юу?

-Монголын үндэсний Олимпын хороо, Монголын үндэсний шигшээ баг, Монголын биатлоны холбоо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хамт олон болон гэр бүлийнхэн, тусалж дэмждэг ах дүү болон хувь хүмүүстээ баярласан талархсанаа  илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, улам илүү хичээх болно оо.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    16 цаг 0 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    16 цаг 7 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 41 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    18 цаг 37 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 44 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 59 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК