Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Допингийн талаар тэд юу хэлэв?

2023-10-05
0
ЖИРГЭХ

Өнөө жилийн Улсын баяр наадмын түрүү бөх М.Бадарчийн хоёр шинжилгээний хариу эерэг буюу допинг хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Үүний араас АТГ-аас “Монголын үндэсний допингийн эсрэг төв”-ийн Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон эмнэлэгт, мөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнямын гэрт нэгжлэг хийсэн. Энэ үеэр Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн 28 ширхэг допингийн хүнд төрлийн бэлдмэлийг илрүүлсэн гэх мэдээлэл бий. 

Тэгвэл энэ цаг үед бөхчүүд, спортын хүрээнийхнийг төлөөлж цөөнгүй хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг тоймлон хүргэе. 


Улсын аварга О.Хангай 

Энэ допингийн эсрэг үндэсний төвийн хүмүүс допингтой нөхдүүдтэй хуйвалдаж дардаг байсан болохоос, допинггүй хүнийг допингтой болгож хоролдог газар биш !!! Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй.


Улсын начин Б.Ганхуяг

Та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе дандаа л Допингийн Эсрэг Допингийн тухай бичиж яриад та бүхнийг залхааж байгаа даа хүлцэл өчье.

Ярихгүй бичихгүй байж болохгүй байна бид түүхээ судлах унших хэрэгтэй өнөөдөр жалга довны явуургүй үзэл санаа дээд цэгтээ хүрлээ үүнийг эхлэл хаанаас эхлэв бид ийм байх нь хэнд ашигтай вэ гэх мэтчилэн мэдэх, бодох зүйл бидэнд маш их байна.

Мэдээж хүн болгонд төрж өссөн нутаг ус сайхан дурсамжууд хүүхэд ахуй он цаг гээд эргэж ирэхгүй сайхан дурсамж төрж өссөн нутгаа гэх хайрлах дээдлэх сүслэх сэтгэл байлгүй яахав гэхдээ бид явж явж Монгол хэмээх ганцхан үндэстэн ард түмэн үүнийгээ сайн ойлгох хэрэгтэй.

Эрх мэдэлтэй хүмүүст хандаж хэлэхэд Допинг хэрэглэж амжилтад хүрсэн бөхийг энэ манай нутгийн бөх миний нутгийн бөх том цолтой юм энэ минь ч тэр минь ч гэж, энэ бүх булхай илэрвэл Монгол бөхийн нэр хүнд унана утгаа алдана ч гэдэг юм уу өөрсдийнхөөрөө бүү дүгнэж хамгаалж хаацаалаарай хэмээн гуйж байна.

Уучлаарай Монгол Үндэсний бөх мянга мянган жил зуу зуун жилийн настай түүхтэй юм аа .

Сүүлийн хорин жил, гучин жилийн энэ гажуудал шударга бус тогтолцоо булхай луйвар ил болох хэдэн хүний нэр сүрээр Монгол Үндэсний бөхийг хэмжих харах боломжгүй харин та нарын алсын хараагүй хариуцлагагүй сайхан сэтгэлээс чинь болж өнөөдрийн Монгол Үндэсний бөх ийм байдалд орчихсон байгааг ойлгоорой.

Та эрх мэдлээ ашиглан буцар булхайг дараад өнгөрч магадгүй чадах байх гэвч энэ бол ганцхан бөхийн асуудал биш энэ бол өрсөлдөгч тамирчныхаа хувь заяаг дээрэмдэж нэгнийхээ хүч хөдөлмөрийг үгүй хийж байгаа зүйл цаашлаад Монгол Бөхчүүдийн Монгол Үндэстний тусгаар тогтнол Үндэстний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал хүн төрөлхтний хамгийн адгийн гэмт хэрэг бол спортын шударга бус өрсөлдөөн мөн.

Тэгэхээр та бүхэн минь энэ удаа ядаж савраа татаж асуудлыг үнэн мөнөөр нь дэлгэж тавихад битгий саад болоорой эцсийн эцэст бид хөх толбот ганцхан Монгол үндэстэн Монгол ахан дүүс эвтэй үедээ бидний өвөг дээдэс Дэлхийг хурааж явсан баатарлаг тэнгэрлэг өв дээдсийн үр сад билээ. Зөвд зөөлөн бурууд хатуу байгаарай. Мөнх тэнгэр та биднийг ивээх болтугай.


Улсын начин Д.Цэрэнтогтох 

Д.Цэрэнтогтох начины допингийн шинжилгээний шээсийг сольж байсан гэх хүн түүн рүү доорх зүйлсийг бичжээ. Уг хүн Допингийн үндэсний төвийн ажилтан бөгөөд нэрийг нь нууцалсан байна. 

May be an image of 3 people and text


Сэтгүүлч Б.Шижирбат 

Спортын сэтгүүлч С.Шижирбат: Шээстэй сав солих боломжтойг бөхийн ертөнц мэднэ, олон жил яригдаж байгаа зүйл дээ. Өмнөөсөө өөр хүн шээлгээд допинг илэрцэн жишээ ч бий шүү дээ. Яаж сольдог вэ, боломжтой вэ? гэдгийг хэлсэн хүнд шагналтай. П.Сайнзоригоо би чамд допингийн талаар лекц оръё. Та нар наадмын допингийн шинжилгээ авахдаа процессын 4 алдаа гаргасан… М.Бадарч нь байна уу, хэн нь байна уу ялгаагүй Монголын спортын арбитрын шүүхэд хандана. Илэрхий факттай алдаануудтай учраас шүүхэд М.Бадарч ялна…


"Гүндүүгүй яриа" нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Жаргалсайхан 

"Би Сүхээг авчих уу?"

2023 оны 7 сарын 12-ны орой...

Архангайчууд төрийн наадмын түрүү хүртэж, шинэ арслантай, харцагатай, начинтай наадсан хачин сайхан үдэш байлаа.

Бөхийн барилдаан дуусгаад төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор өндөрлөмөгц Архангайчууд түрүү бөхөө угтаж аваад баяраа тэмдэглэхээр нутгийнхаа хүний ажиллуулдаг нэгэн ресторанд очлоо. Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй Архангайн бөхчүүд, Бөхбилэгт дэвжээний удирдлагууд, бөхдөө сэтгэл зүтгэл гаргадаг олон л хүн тэнд цугласан байлаа. Тэд бүгд л баяр баясалдаа умбачихсан ёстой л нэг магнайгаа хагартал баярлацгаасан улс байсан даа.

Тэрхүү баярт үдшийн үйл ажиллагааг жүжигчин Цоомоо ах хөтлөн явуулж, Бөхбилэгт дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат нээн үг хэлснээр дэвжээний багш, удирдлагууд ээлж дараалан сэтгэгдлээ хэлж, дундуур нь нутгийн уран бүтээлчид ая дуугаа өргөсөн шиг сайхан баярлацгаасан.

Тийнхүү баярлан цэнгэж байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, Бөхбилэгт дэвжээний дэд тэргүүн Н.Алтаншагайн хэлсэн үг надад их тааламжтай санагдсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ М.Бадарч арслангийн сайн сайхан барилдсаныг магтан сайшаахын зэрэгцээ, "Өнөөдөр дөрвийн даваа дуусаад, тавын давааны ам авч байхад Бадарч маань "би Сүхээг авчих уу" гэсэн. Тэр нь юу гэсэн үг юм гэвэл би Сүхбат дүүгээ аваад начин болгочих уу гэж байгаа юм. Тэгэхээр нь бид нар чи төрийн наадамд түрүүлэх гэж байгаа хүн юу гэж тэгдэг юм гээд халгаагаагүй. Хэрвээ бид нар тэг л гэсэн бол Бадарч маань дүүгээ аваад начин болгочихоор байсан. Тэгээд Сүхээг авчихсан бол өөрөө одоо ингээд сууж байхгүй байсан. Тэгэхээр манай Бадарч бусдынхаа төлөө гэсэн ийм сайхан сэтгэлтэй хүн шүү. Дүүгийнхээ энэ сайхан сэтгэлээр бахархаж байна" хэмээн өгүүлсэн юм.

Энэхүү яриаг сонссон хүн бүхэн М.Бадарч арсланг бахдаж, "Манай Бадарч чинь бас л эр хүн юм даа" гэх маягийн үгсийг өөр хоорондоо ярилцан суусан. Мөн дээрх зүйлийг ярьсан Н.Алтаншагай ах өөрөө С.Сүхбат харцагыг дэмжиж өдий зэрэгт хүрэхэд нь тус дэм болж яваа мөртлөө өөрийнх нь дэмждэг бөхийг авчих уу гэж байхад татгалзсан байдаг нь бас сайхан шүү.

Тэгэхээр үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, М.Бадарч арслан төрийн наадамд түрүүлэх зорилгоор допинг хэрэглэсэн байсан бол тавын даваанд нутгийн дүүгээ авна гээд явж байх уу, үгүй шүү дээ. Түрүүлэхийн төлөө л үхэн хатан зүтгэх байсан. Бас допинг хэрэглэчихээд шинжилгээнээс зугтъя гэж бодсон бол дөрөв давах байсан уу, бас л үгүй. Учир нь дөрөв давсан бөх шинжилгээ өгдөг болсон. Түүний энэ үйлдэл бол төрийн наадмаас цолгүй буцахын зовлонг үзсэн хүний л үйлдэл л дээ. Өөрөө улсын цол хүртэхээсээ өмнө хоёр ч удаа дөрөв даваад цолноос мултарч байлаа. Тийм учраас нутгийн дүүгээ эртхэн цолны босго алхуулаад өгчихье гэж бодсон байх.

Үүнээс үзэхээр яалт ч үгүй л түүний шинжилгээ хардалт дагуулаад байгаа юм даа. Хариу нь хоцорч ирсэн, зарлагдахаас нь өмнө хэвлэлээр түрүүлж балбуулсан, кодоор авдаг шинжилгээг Бадарчийнх гэж мэдээлснээс эхлээд зориудаар туг тахьчихав уу даа гэмээр зүйл олон л болсон доо. Ер нь тэгээд 38 бөхийн нэрээс эхлээд допингийн эсрэг байгууллагын бузар булай явдал арвин бий дээ. Түүний нэг хохирогч болсон хүн нь Б.Суманчулуун начин гэдгийг та нар миний "Гүндүүгүй Яриа" нэвтрүүлгээс маань үзсэн л байх.

Эцэст нь хэлэхэд тамирчин хүн алдаа гаргасан бол шийтгэл хүлээх нь зүйн хэрэг. Харин манайх шиг ийм бүрхэг, болхи, муйхар байдлаар хүний хувь заяагаар тоглоод байвал хэцүү юм даа. Бас дээрээс нь хууль дүрмээ зөрчиж, нийгэм нийтээр яллуулдаг байж боломгүй л санагдах юм. Үүнийг уншаад зарим хүмүүс намайг нутгийн бөхөө өмөөрлөө гэх байх. Би өмөөрөөд байгаадаа биш ээ, бодит байдал нь энэ юм шүү.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • DR. ADITYA (129.205.113.153)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 10 сарын 11 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.153)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (103.212.118.44)
    шээс солигдох нөхцлийг үгүй хийсэн. үүний дараа Оюунболдоос илэрсэн. түүнээс хойш эрс буурсан.
    2023 оны 10 сарын 08 | Хариулах
  • БАДАРЧ (103.212.118.44)
    СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН МИНЬ ҮНЭН !
    2023 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (90.188.245.221)
    Угаасаа овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр бөхчүүд допинг хэрэглэдэггүй байсан бол энэ асуудал гарахгүйшд. Бас бөөн найраа, тавилттай жүжиг
    2023 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.90.37)
    Арай л дэндүү юмаа Сайн шалгаж хүн бүхнийг хохироосон ялы үүрүүлэх хэрэгтэй ямар нийгэмд амьдраад байгаагаа ойлгохгүй ба сайхан хүмүүсийг ингэж гутаан доромжилсон хариуг өөрсдөө мөдхөн үүрэх болтугай монгол бөхийн удмыг таслах зорилго агуулж байгаад маш их гутамшиг
    2023 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.114.112)
    Үнэхээр Сүхээг авмаар байна гэсэн бол Бадарч 5 давах сонирхолгүй байж. 5 давбал допингын шинжилгээ өгнө.
    2023 оны 10 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Бадарч допинг хэрэглэсэн нь тодорхой бна .Түрүүлж шившиг болж байснаас Бэгзсүрэн харцага шиг чимээгүйхэн шиг эрхээ хасуулаад өнгөрье гэж тухайн үед бодож үзсэн бнаа.
      2023 оны 10 сарын 06
    • 5 биш 4 давсан бол допингын шинжилгээ өгдөг болоод удаж байна.
      2023 оны 10 сарын 06
  • зочин (202.126.89.70)
    Бүгдийг нь ажилаас халж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй Бадарчийн нэр төрийг сэргээ малнууд
    2023 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.55.188.98)
    Бадарчийн асуудал дээрээс харагдаж, ойлгогдож байгаа зүйл нь: Архангайнхан ямар сонин, муйхарлаж дайрдаг хүмүүс вэ? Ийм л сэтгэхүй, зан чанараараа 'танк хүлсэн' хүмүүс юм байна шүү дээ гэж ойлгогдсон.
    2023 оны 10 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Chi l muuhirlaj bn
      2023 оны 10 сарын 06
  • Зочин (202.55.188.98)
    Шилэн дээрээ код тоотой. Адилхан кодтой, шинжилгээ өгсөн талаар бөглөсөн хуудасны нэг хувь өөрт нь үлдсэн. Өөрөө солонгос орж өөрийнхөө кодтой шээс мөн эсэхийг шалгаад шинжилгээнд нь оруулсан. Шинжилгээ өгөх явцыг хажуунаас хууль хяналтын байгууллагууд давхар хянасан. Тэгэхээр Бадарчийн дээжээс допинг илэрсэнд эргэлзэх шаардлага байхгүй. Алтан цомоор Архангай, Булганы бөхчүүд допинг хэрэглэсэн гэж хардахаар үйл явдлууд их гарсан. Алтанцомд үзэхдээ хэрэглэсэн юмных нь үлдэгдэл шинжилгээгээр илэрсэн, биенээс нь гүйцэд гарч амжаагүй гэж таамаглаж байна. Цагаан сараар шинжилгээ авна гэхээр Зоригтбаатар харцага бүртгүүлэхгүй байгаад байсан. Гэтэл олон нийт хардаж шуугиад эхлэнгүүт мартсан байна гээд бантсан хүн бүртгүүлж барилдсан. Энэ барилдаан дээр нь Зоригтбаатарыг шалгаж илрүүлэх ёстой байтал шалгаагүй. Булганы начингууд аймгийнхаа наадам улсын наадмаар допинг шалгуулах даваанаас өмнө унаад байсан нь учиртай гэдэг нь ойлгомжтой байсан.
    2023 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.203)
    Нээрээ дураараа бичих юм аа. Манайхан шээгээд лацадчихсан шинжилгээний эд зүйлсийг солиод байгаарай. өөр дээрээ дугаартай, оросууд тагыг онгойлгоод дахин таглах, штрих кодтой шилийг нь солих боломжгүй гэдгийг нь олон улсын байгууллагаар батлуулчихсан. Харин хариуг нь аваад өөрчлөх гэх мэтийн асуудал байсан байж магадгүй. Оросын Допингын эсрэг үндэсний төвийн унаад байгаа асуудал хариуг нь компьютер дээр засдаг, шинжилгээний хариуны өгөгдлийн бааз дээрх хариунуудад зөндөө засвар хийсэн асуудал. Хийсэн нөхөр нь өөрөө америк гарч явчихаад надад даалгадаг байсан гээд сууж байна. Манайхан харин хариуг нь хувь мэйлээр авчихаад засвар хийчихээд албан ёсний хаяг руу ирүүлээд байдаг байсан юм биш үү?
    2023 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин. (66.181.161.234)
    Б.Ганхуяг өөрөө цэвэр хүн биш!!! Допинг хэрэглэж аймагт 2 түрүүлсэн.Нутгийн бөхчүүд нь мэднэ.Хүн чанар, маш муу залуу.Ойрын хүмүүс нь ярьдаг.Одоо харин сайхан сайхан зүйл яриад явдаг болсон байна.Хүн өөрчлөгдөнөө гэж.....
    2023 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.212.117.194)
    Начин Ганхуяг үнэн ярьлаа.Допингийг юундаа өмөөрөөд хамгаалаад үхчих гээд байгаа юм бээ.Үнэн хүчийг үзэж барилдаж гэж ээ
    2023 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.114.34)
    BUHDUU HAIRTAI ARD TUMNEE IIM BAIDLAAR ICHIJ ZOVOHGUI DOROMJILCHOOD ODOO BAS YU VEE? UNEHEER TIIM BAISAN YUM BOL DALCHIGANAJ SOLONGOS ORCHOOD SHUUD SHEESEE UGUHGUI YAASIIN.
    2023 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.107.27)
    zass uusan idsen buruugaa hulee zalilangaar eruu uusge guitsee
    2023 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    13 цаг 34 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    13 цаг 41 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    15 цаг 14 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    16 цаг 10 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    16 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    16 цаг 32 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК