Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Тулга MBA-аас явсан ч түүний хүмүүс "явсангүй"

2023-11-02
0
ЖИРГЭХ

Монголын сагсан бөмбөг "Сиамын ихэр шиг хоёр холбоо"-той нэг хэсэг явсан билээ. Тухайн үед хагархай газрын хавцал руу хэн унав, тамирчид л унасан. 10 гаруй жилийн хагарал, хуваагдал олон улсын тэмцээнд оролцож, хөгжлийнхөө шатанд хөл тавихад дөнгө болж байлаа. Харин жилийн өмнө тамирчид "нэг" холбооны нэрэн дор нэгдэж, ерөнхийлөгчөөрөө Г.Батцэнгэлийг сонгосон билээ. Тухайн үйл явдал ахиц авч ирж, монголын сагсчид дэлхийн ранктай боллоо. Мөн Зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтод шалгарсан амжилттай яваа. 

Гэвч Үндэсний Дээд лигийн тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Эздийн холбоотой түнжин муудаж, нэр бүхий таван багийг тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг гаргаад байсан ч тамирчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Тиймд тамирчдын эрх ашиг, сонирхогчдын хүсэл гэх ялдам тайлбартай мэдэгдэл гаргаж "баярлуулсан". Гэтэл араас нь таван багийн эзэд, менежерүүдийг 2026 он хүртэл МСБХ-ны зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцохыг "хориглочхов". Тус "хориг"-ийг тавихад байлцаж, гарын үсэг зурж баталгаажуулснаас харвал С.Тулгын хамаарал бүхий хүмүүс байна гэх. Иймд эл нөхцөл байдал нь ганцхан тэмцээнд оролцох тухай асуудал биш болж хувирлаа. 

Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн залуудаа гавьяат болсон нэгэн бол С.Тулга дасгалжуулагч. Түүнд эл спортын төлөө хийсэн гавьяа ч бий, гай ч бий. Тодруулбал, холбооны ЕБНД байхдаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг ХНХ-ийн сайдаар ажиллаж ахуй үед нийлж, холбоог хоёр салгах буюу хоёр лигтэй болгох тохироог бүрдүүлсэн гэдэг.

Яван явсаар сурсан юмыг сураар ороож болохгүйн үлгэрээр дахин талцал, хямралын тавцанд гарав. Начир дээрээ С.Тулга холбооны удирдах албан тушаалтны суудлаас явсан ч түүний дагагчид холбоонд томоохон нөлөө бүхий гишүүн, үүрэг гүйцэтгэгчийн журмаар "үүрлэсэн" байна. 

Тухайн үед дасгалжуулагч С.Тулга "3Х3 сагсан бөмбөгийн ахлах дасгалжуулагчаар ажиллана" гэхэд нь 5Х5 сагсан бөмбөгөөс зодог тайлах нь гэж ойлгосон хүн бишгүй биз. Гэтэл саяхан "3Х3"-аа хаяж байгаагаа мэдэгдэж шуугиан тариад амжсан. Өдгөө үүсээд буй тамирчдын эсэргүүцэл дээр дөрөөлөн багийг санхүүжүүлэгч эздийн холбоо, менежерүүдийг жийж байгаа нь С.Тулгыг санагдуулам танил технологи. Сайн ажиглавал түүний ургийн мод сагсан бөмбөгийн холбоонд одоо ч ургасаар бий. Дараах байдлаар ургийн модыг нь зурж үзье. 

Сагсанбөмбөгийн холбооны ЕБНД С.Төгсжаргал бол тус дасгалжуулагчийн "гарын хүн" гэгдэхүйц нэгэн. Дэд ерөнхийлөгч Л.Мягмаржав нь С.Тулгыг ХНХ-ийн сайд асан С.Эрдэнээс холдон 3Х3-руу очиход удирдах зөвлөлийн гишүүн байсан тул салшгүй холбоотой гэмээр. Харин МҮСБХ гэж байхад түүний авч ирсэн хүн бол Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоог төлөөлөхүйц мэдэлтэй гэх Р.Цэвэгмэд юм. Гэтэл Р.Цэвэгмэд гэгчийг тус ТББ-д хамааралтай гэхэд талбайн шүүгчээр ажиллаж байхыг нь нэг ч хараагүй хэмээн учир мэдэх нэгэн өгүүлсэн билээ. Харин Д.Лхагва-Очир, Ө.Мөнхчулуун нар мөн л МҮСБХ байхад гарч ирсэн гэдэг. Энэ мэтээр С.Тулгын хамаарал бүхий хүмүүс, холбооны шийдвэрт төлөөлөгчийн байр сууриар гарын үсэг зурсан байх юм. 

Үйл явдлын учир дарааллаас харвал, юу ч болж байсан чимээгүй, булхи залгисан мэт явах ёстой бололтой. ТББ нь дотроо олон ТББ-ыг оршоож, тэр хэрээрээ хэтийдсэн шийдвэрийг гаргах болжээ.

Хэлэлцүүлэгт орсон тул 2026 он хүртэл "бандлаа" гэх нь шулаахан баймаар. Бодит байдалтайгаа эвлэрэхгүй байгааг гайхах. Түүнчлэн С.Тулгын дасгалжуулж асан "Архангай-Алтан Дорнод" баг санхүүгийн улмаас энэ жилийн лигийн тэмцээнээс өнжихөөр болсон ч тэрбээр өөр багийг дасгалжуулж буй. Гэтэл холбооныхон нь үнэнтэй харц тулгарах ч хүсэлгүй байх шиг

Цаашид монголын сагсан бөмбөгийн хөгжил, Үндэсний Дээд лиг нь дэлхийн жишгээр явах хэрэгтэй. Энэ бол хэн нэгэн хүний "тунирхсан"-даа мэдэгдэл гаргаж тоглодог салбар биш билээ. 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Erhemee (174.208.225.177)
    Энд цэвэр дарваан харын коммент үзэл үнэртээд байна. Саяхан жиргээнд ална шудна ч билүү орилоод байсан. Өөрийн харьаялал бүхий хэвлэлээр ингэж бусдыг буруутгаад нэмэргүй шүү
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.160.12)
    MCS санхүүжигч Батцэнгэл Түвшинбаяр гэх мэт хөгшчүүл залуустай боломж олго доо.
    2023 оны 11 сарын 05 | Хариулах
  • Сагсчин (66.181.179.108)
    Багийн эздийг холбооны эсрэг турхираад өөрөө чимээгүй бултсан хүн нь Тулга шүү!!! Багийн эздийн мэсэнжэр групптэй нь ороод Сирийн шот хийгээд Батцэнгэл ерөнхийлөгч рүү явуулаад хооронд нь муудалцуулсан гэсэн шүү. Муу лавлах. Дандаа гай болж байх юм.
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (219.248.135.152)
    Ядаргаатай юм бэ. Дандаа л уралцаж байх юм. Тулга зүгээр дасгалжуулагчаа хийгээд явж болдоггүй юм уу. Санхүүгээр хангадаг нь удирдаад тэмцээнд бэлтгэдэг нь бэлтгэлдээ анхаараад, тоглодогууд нь бөмбөгтэйгээ зууралдаад ингээд хийдэг хийдгээ хийвэл яасан юм?
    2023 оны 11 сарын 04 | Хариулах
  • К (103.41.93.227)
    Монголын сагс гэж юу байсын 3 хүний гудамжны тоглоом бол жинхэнэ сагс биш. Юу ч чадахгүй бөөснүүд
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
  • mal (180.149.98.126)
    tenyyn olzii, zavhan, erdenet baguud tegvel 21 league-d baisan biz dee haha
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.188.35)
    МОНГОЛЫН БАГИЙН СПОРТ, ТЭР ДУНДАА 3×3 САГСАН БӨМБӨГИЙН БАГ ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГАЖ, ЦААШИД ЗАЛГАМЖ ХАЛААГАА БЭЛДЭХЭД АТААРХАЖ, ХОРСОЖ, ШЭЭСЭЭ САВИРУУЛДАГ "ХУЖАА" БҮЛЭГЛЭЛ БАЙДАГ ГЭДЭГ ҮНЭН БОЛОЛТОЙ! ТҮҮНИЙ НЭГ ТӨЛӨӨЛӨГЧ, ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ БӨГС ДОЛООГЧ НЬ ЭНЭ М. ЖАРГАЛ ХЭМЭЭГЧ БИЧИГЧ БОЛОЛТОЙ! С. ТУЛГЫГ МВА-ААС ЯВУУЛЖ ХЭСЭГ САНАА АМАРСАН ТЭД ОДОО БҮР ТҮҮНИЙГ ОР СУРАГГҮЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХЭТ ИХ ЧАРМАЙЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭЭ!
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
  • Ganerdene (66.181.178.252)
    Tulgiig dasgaljuulagchaar avaaguid usurhsunduu 5 bagiig leagues hasahajillagaag zohion baiguulsan. Ene holboo Tulgaas salahgui bol dampuurah ni todorhoi
    2023 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.216.54)
    Сагс бүүр 70аад оноос л хагаралтай бсан тухайн цаг үёиин багш нарын л үзэл бодлын хуваагдал өдииг хүртэл явж бгаа яг энэ хуваагдмал хэрүүл чөлөөт бөх буудлага хөл бөмбөгт бас ужиг өвчин мэт явж бн
    2023 оны 11 сарын 02 | Хариулах
  • Намхай (59.153.114.205)
    Захиалгатай бичлэг. Тулгыг хагалган бутаргагч гэгчид үнэмших сагсан бөмбөгийн тамирчид хэр олон бол. Монголын 3х3 -н үндэс суурийг тавьж, хөгжлийн тактик, сургалтыг боловсруулсан хүний ажлын ололт амжилтанд атаархагч нарын, түүнийг өөрийн болгох гэсэн хүний үг байна. Батцэнгэл, Мягмаржав нар бизнесээ хөөгөөд алдар нэрийн хойноос хөөцөлдөхөө болиоч. Тулгыг алдаршуулахын оронд атаархал хорслын нүдээр харж, захиалгаар ийнхүү буруутгаж бичснээр сагсан бөмбөгт өөрийн хүнээ тавихын горыг ахиад монголын сасгчид хүлцэхгүй бол уу? Би жирийн үзэгч, сонирхогчийн үүднээс хэлэхэд салсан холбоог нэгдэхэд хүргэхийн төлөөн.Тулга нь Эрдэнээд ч тэр, хагалган бутарагч зарим гол дасгалжуулагчдад ч тэр эв найрын үгээр хандаж, асуудлыг эвлэрүүлсэн гэж үздэг.Батцэнгэл, Мягмаржав нарын бууны нохойтхоо болиоч.
    2023 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    12 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    12 цаг 50 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    14 цаг 23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    15 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    15 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    15 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК