Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АЛТАН ЦОМ: С хэсгийн ХАМГИЙН ХАМГИЙН бөхчүүд

2023-11-30
0
ЖИРГЭХ

Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, нэгдүгээр шатнаас шалгарсан шигшээ 16 баг сугалаагаар дөрвөн хэсэгт хуваагдаад буй. Энэ жилийн хувьд өмнө жилүүдийнхээс өвөрмөц болж байгаа нь хэсгийн шатны барилдаанууд билээ. 

Сугалаагаар С хэсэгт Ховд, Баянхонгор, Төв, Дорноговь аймгийн багууд багтлаа. Бид та бүхэнд аймаг тус бүрийн багийн бүрэлдэхүүнээс хамгийн хамгийн бөхчүүдийн онцолж байна. 


Ховд аймгийн бүрэлдэхүүнд Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Ганхуяг, Аймгийн арслан Ц.Төмөрцоож, Аймгийн арслан М.Баяржавхлан, Аймгийн арслан У.Батцоож нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Улсын харцага Г.Ганхуяг, Аймгийн арслан М.Баяржавхлан, Аймгийн арслан У.Батцоож нарын оронд Улсын начин Б.Сосорбарам, Аймгийн хурц арслан Б.Баянмөнх нар байв. 

Өнгөрөгч тэмцээнд тэд Архангай аймгийн багтай хоёрдугаар шатанд сугалаа таарч, үзэгчдийг шуугиулсан ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн ч 13:12 харьцаатай ялагдал хүлээж байв. Тэд энэ жил нэгдүгээр шатанд Дундговь аймгийн багтай оноолт таарч 21:4 харьцаатай илүүрхсэнээр хэсгийн шатанд шалгарлаа. 

Багийн хамгийн ахмад бөхөөр Улсын заан Б.Пүрэвсайхан тодорлоо. Хамгийн залуу бөхөөр 2001 онд төрсөн Аймгийн арслан М.Баяржавхланг нэрлэж байна. Харин багийн хамгийн өндөр бөх нь 190 см өндөртэй Аймгийн арслан Ц.Төмөрцоож юм. Хамгийн жинтэй бөх нь Улсын заан Б.Бат-Өлзий ажээ. Багийнхаа хамгийн намхан бөхөөр Улсын заан Б.Пүрэвсайхан тодров. 


Баянхонгор аймгийн бүрэлдэхүүнд  Улсын харцага Н.Золбоо, Улсын начин Д.Цэрэнтогтох, Улсын начин Э.Батмагнай, Аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Цэргийн арслан Г.Жамбалдорж, Аймгийн арслан Б.Бат-Орших, Аймгийн арслан Т.Баттогтох нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Аймгийн арслан Б.Бат-Орших, Аймгийн арслан Т.Баттогтох, Т.Дүүрэнсаран нарын оронд Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Аймгийн заан Ч.Даш нар байв. 

Өнгөрсөн жил тус баг шигшээ найман багийн бүрэлдэхүүнд багтаж, улмаар Баян-Өлгий аймгийн дээр долдугаар байрт бичигдсэн. 

Багийн хамгийн ахмад нь 1987 онд төрсөн Аймгийн арслан Б.Бат-Орших, хамгийн залуу нь 2001 онд төрсөн Улсын начин Э.Батмагнай юм. Багийнхаа хамгийн өндөр нь 187 см өндөртэй Улсын начин Д.Цэрэнтогтох, хамгийн намхан нь 177 см өндөртэй Аймгийн арслан Т.Дүүрэнсаран ажээ. 


Төв аймгийн бүрэлдэхүүнд Улсын начин Г.Ганжад, Улсын начин Д.Хүдэрбулга, Аймгийн арслан Э.Төгөлдөр, Аймгийн арслан Л.Даваажамц, Аймгийн арслан П.Эрхэмжаргал, Аймгийн арслан Н.Дашдаваа, Аймгийн арслан Л.Энхтүвшин нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Аймгийн арслан Э.Төгөлдөр, Аймгийн арслан Л.Даваажамц, Аймгийн арслан Л.Энхтүвшин нарын оронд Улсын заан Б.Батмөнх, Аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр нар байв. 

Тус баг өнгөрсөн жил шигшээ найман багаас зургадугаар байрт шалгарсан юм. 

Багийн хамгийн ахмад нь 1987 онд төрсөн Улсын начин Г.Ганжад, хамгийн залуу нь 1996 онд төрсөн Аймгийн арслан Л.Даваажамц юм. Харин багийнхаа хамгийн өндөр нь Аймгийн арслан Н.Дашдаваа, хамгийн намхан нь Аймгийн арслан П.Эрхэмжаргал ажээ. 


Дорноговь аймгийн бүрэлдэхүүнд Улсын начин Х.Оргилболд, Аймгийн арслан Б.Баатархүү, Аймгийн арслан М.Бямбадорж, Аймгийн арслан Б.Бадрал, Аймгийн арслан Б.Батсайхан, Аймгийн арслан Х.Очирхуяг, Аймгийн арслан Б.Түвшинтулга нар багтжээ. Өнгөрсөн жил тус багийн бүрэлдэхүүнд Улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, Аймгийн арслан Б.Батзориг, Аймгийн арслан М.Бямбадорж, Аймгийн арслан Б.Бадрал, Т.Буянжаргал нар байв. 

Тус баг өнгөрсөн жил нэгдүгээр шатанд Багануур дүүргийн багт 14:11 харьцаатай ялагдсан. Тэд энэ жил Улаанбаатар хотын нэгдүгээр багийг 14:11-ээр илүүрхэж, хэсгийн шат руу дэвшсэн юм. 

Багийн хамгийн ахмад нь 1991 онд төрсөн Аймгийн арслан М.Бямбадорж, хамгийн залуу нь 1996 онд төрсөн Аймгийн заан Б.Түвшинтулга ажээ. Харин хамгийн өндөр бөх нь 183 см өндөртэй Аймгийн арслан Х.Очирхуяг, хамгийн намхан нь 173 см өндөртэй Аймгийн заан Б.Түвшинтулга аж. 

Л.Сайнаа 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.112.208)
    Хэн хамгийн их допинг хэрэглэдэг нь л сонин байна, кк
    2023 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    11 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    11 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 48 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    13 цаг 44 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    14 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК