Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амралтын өдрүүдэд "Бөхийн өргөө"-нд ХАЙР дүүргэсэн СОНИРХОЛТОЙ үйл явдлууд

2023-12-25
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаан, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болсон Монголросцветмет нэгдлийн 50 жилийн ойн барилдаан, Оны сүүлийн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан тус тус боллоо. Тэдгээр барилдаануудаас онцлох СОНИРХОЛТОЙ үйл явдлуудыг та бүхэнд тоймлон хүргэе. 


Эрчүүд хэзээ ч том болдоггүй 

Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаанд урамтай сайхан барилдаж их шөвөгт шалгарсан Улсын манлай заан Баатархүүгийн Пүрэвсайханы хүүтэйгээ "Bottle Flip Challenge" хийн чин сэтгэлээсээ өрсөлдөж буй нь олны хайрыг татав. 


Хамт унаж, давдаг бөх хүний гэргий

Тус барилдаанд манлай заан гэргий, хүү хоёроо авч ирээд үзэгчдийн суудалд, өөрийнхөө яг ард суулгасан нь мөн л олны анхаарлын төвд байв. Барилдааны шөвгийн дөрөвт Б.Пүрэвсайхан заан Улсын начин Ж.Ням-Эрдэнэтэй тунан барилдаж өвдөг шороодох үед түүний гэргий нүүрээ даран харж чадахгүй байгаа нь хүмүүсийн хайрыг мөн л татлаа. Унахад нь хамт унаж, давахад нь хамт давдаг бөхийн эхнэр хүний жаргал, зовлон их ээ... Дашрамд, түүний гэргий нь Улсын заан Д.Бумбаярын охин билээ. 


Залуу зааны ЗАСРАЛЫН зам

Энэ сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд болсон "Ургацын баяр - 2023"-т зориулсан барилдааны хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан Б.Серик Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Сумын заан А.Тодмагнайг давахдаа зүй бус үйлдэл гаргасан шалтгаанаар нэг жил барилдах эрхээ хасуулаад байгаа билээ. Тэрбээр өөрийн хийсэн уг үйлдэлдээ гүнээ гэмшин уучлал гуйж, шийтгэл амсах болно гэдгээ заан өмнө нь мэдэгдсэн. 

Тэгвэл Б.Серик өчигдөр болсон сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаас эхлэн сайн дураараа хөлийн цэц хийж байгаа ажээ. Залуу хүнд алдах зүйл олон. "Гэвч алдаагаа ухамсарлаж, өөрийгөө залруулахг хичээж байна гэдэг нь ухаантай хүний үйлдэл" хэмээн бөхийн хорхойтнууд түүнд ам сайтай байна. 


Дэвжээг хүндэлсэн ДЭГЖИН азтан 

Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаанаас азтай есөн үзэгч тус бүр нэг сая төгрөгийн азтан боллоо. Тэдний дундаас нэгэн бүсгүй шагнал гардахаар үзэгчдийн суудлаас гарч ирэхдээ гутлаа дэвжээний захад тайлж орхисон үйлдэл нь бөх сонирхогчдын хайрыг булаалаа. 


Хүндлэл үзүүлнэ гэдэг хүн байгаагийн ГЭРЧ

Бямба гарагт болсон Манлай заан Д.Мягмарын нэрэмжит барилдаанд гурван аварга, нэг гарди тэргүүтэй бөхчүүд зодоглов. Бөхчүүд дэвжээ тойрон алдар нэрээ зарлуулахаар эгнэх үест Улсын гарди Ц.Бямба-Отгоны Даян аварга Н.Батсуурьт хүндэтгэл үзүүлж буй дүр зураг мөн л өнгөрсөн амралтын өдрийн тааламжтай агшнуудын нэг байлаа. 


Ховдын их гурвалыг цуцаасан Улсын начин Ж.Ням-Эрдэнэ 

Энэ сарын эхээр Увс аймгийн Улаангом хотод "Увс нуур" галын 25 жилийн ойд зориулсан Аваргуудын нэрэмжит тойргийн барилдаанд нэг ч уналгүй түрүүлсэн Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Манлай заан Д.Мягмарын нэрэмжит барилдаанд бэлтгэл сайн байгаагаа харуулж тавын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг, зургаагийн даваанд Улсын заан Б.Пүрэвсайханг хаяж, долоогийн даваанд Улсын аварга О.Хангайгийн тамирыг тасартал барилдаж уналаа. 


Улсын харцага Г.Бадрах улс, аймагт анх удаа түрүүллээ 

Улсын харцага Г.Бадрах гэж хэн бэ?

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Улсын залуу харцага Ганцогтын Бадрах Монголросцветмет ТӨҮГ 50 жилийн ойн улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд долоо даван түрүүллээ. Энэ нь түүний улс, аймагт хүртэж буй анхны түрүү билээ. 

2022 оны Улсын баяр наадмаар зургаа давж, харцага цол хүртсэнээсээ хойш тэрбээр өнөө жилийн баяр наадмаар шөвгөрсөн. Мөн өнгөрсөн оны Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяртай үзүүр түрүү булаалдаж унасан. Түүнчлэн Хан-Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, Хэнтий аймгийн баяр наадамд үзүүр булаасан билээ. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.107.13)
    Өмнө нь нэг удаа Бөхийн өргөөнд болсон Самдан аваргын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн. Энэ түрүү 2 дахь нь болж байна.
    2023 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.112.220)
    Бадрах гэж бөгсгүй шувтан нөхөр Золбоог хэвтүүлж байлаа энэний түрүү нь өргөөнд биш болхоор тоонд орохгүй шүү дээ
    2023 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    10 цаг 22 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    10 цаг 29 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 3 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    12 цаг 58 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 6 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    13 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК