Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ариунзул: Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийг хариуцлагажуулахаас өөр сонголт байхгүй

2024-2-01
0
ЖИРГЭХ

Монгол Улс анх удаа "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-тай болсон. Тус хууль нь 9 бүлэг 41 зүйлтэй. Амьтны асран хамгаалагчийг хариуцлагажуулах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлэх, хүчирхийллээс ангид байлгах зорилго агуулсан тухайн хууль нь нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Бид тухайн хуулийг боловсруулахаас батлагдах хүртэл ажлын хэсгийн гишүүнээр ажилласан "Азтай савар" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Ариунзултай ярилцлаа. 


-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар хүн, амьтан хоорондын харилцааг зохицуулахаас гадна нийгмийн хэрэгцээ шаардлагыг та бүхэн юу гэж харсан бэ? 

-Энэ хууль зөвхөн амьтны эрхийг хамгаалж буй асуудал биш. Хууль бол нийгмийг цогцлоох асуудлыг зохицуулах ёстой. Энэ бол нийгмийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийг хариуцлагажуулсан явдал. Анхдагч хууль учраас батлагдах ёстой шалтгааны талаарх асуулттай тулгарна. Жишээлбэл, 18 метр тутамд амьтны ялгадас байгаа юм. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Сэг зэм ч гэсэн. Мөн гурван амьтны нэг нь хүнд халдварладаг өвчлөлтэй байна. 

Хохирогчдын 90 орчим хувь нь эзэнтэй амьтанд хазуулсан байдаг. Гудамжинд хаягдсан амьтдын тал нь эзэнтэй. Тэжээх гэж аваад хаячихдаг тохиолдол байна гэсэн үг. Тиймээс амьтны эздийг хариуцлагажуулахаас өөр сонголт байхгүй. Тэгэхээр хамгийн чухал нь эздийг хариуцлагажуулъя, амьтдыг бүртгэлжүүлье, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулъя, нийгмийн эрүүл мэндийг хамгаалъя гэх зорилго. 

-Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь заавал 18 нас хүрсэн байх, орлогоо нотлох зэрэг шаардлагыг хуульд тусгасан байна. Тухайлбал амьтан тэжээхийн тулд дундажаар ч гэх үү, хэдий хэр хэмжээний орлоготой байх ёстой болж таарах вэ? 

-Нэг амьтныг тэжээхэд дор хаяж 1,500,000 төгрөгийн зардал гарна. Хоол хүнсийг нь авна, вакцин туулганд хамруулна гэх мэт. Тиймээс тодорхой хэмжээний орлоготой байж л тухайн амьтныг асран хамгаалахаас өөр сонголт байхгүй. Хууль хэрэгжиж эхэлснээс зургаан сарын дотор журам батлагдана. Түүнд орлого нотлохын тулд бүрдүүлэх баримт бичгийн талаар тодорхой дурдана. Харин бидний төсөөлж байгаагаар, дансны хуулга байхад л болох хэмжээнд. 

Тус хууль хэрэгжиж эхлэхээр зөрчлийн хуулиар хариуцлага үүрэхээр болж байгаа. Тиймээс Монгол Улсын иргэн, 18 насанд хүрсэн байх ёстой болно. Зөрчлийн хуульд "амьтны тухай хууль зөрчих" гэсэн бүлэг орж байгаа. Тухайн блэгт хэд, хэдэн ялгаатай заалт буй. Асран хамгаалагчийн үүрэг гэхэд л амьтныхаа өтгөн ялгадасыг аваагүй тохиолдолд торгоно гэх мэт. Мөн үржүүлэгч нар тухай.н амьтныг зориулалтын газар үржүүлээгү байх юм бол хариуцлага хүлээнэ. Учир нь тэд ч бас зөвшөөрөл авдаг болсноор буцах хаягтай эзнээс хүмүүс амьтнаа худалдаж авна гэсэн үг. Иргэн зарим амьтдаа худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлэх бүрэн эрхтэй байна. 

-Тухайн хуулийг судалж байхад эрх, үүргийн талаарх заалтууд дэмжлэгээсээ их байна. Төрөөс үржүүлэгч эсвэл түр асран хамгаалагчдад үзүүлэх дэмжлэг байх уу?

-Түр харагч ч мөн зөвшөөрөл авахаар тусгасан. Төрөөс дэмжлэг үзүүлж байгаа, ганц чөлөөлж байгаа зохицуулалт нь түр харагчдад хамааралтай, бүртгэлийн хураамжаас чөлөөлөхөөс эхлээд журмууд байна.  Учир нь олон амьтан нэг дор байгаа тохиолдолд тодорхой хэмжээний хяналт байх ёстой болж таарна. Зөвшөөрөл гэдэг нь баримтаа өгөхөд л шийдэгдэх зүйл. 

-Гэрийн тэжэээр амьтны бүртгэл хэдийнээс эхлэх вэ? Хууль боловсруулахын өмнө эзэнгүй амьтны тоо толгойн судалгаа хийсэн байх, түүнээс хойш дахиж хийсэн үү? 

-2021 онд албан ёсоор судалгаа хийсэн. Улсын хэмжээнд 320 мянган эзэнгүй нохой, муур байсан. Энэ бол бага тоо биш. Үүнээс хойш судалгаа хийгээгүй. Бүр их өссөн ч байх магадлалтай.

"Эзэнгүй амьтныг буудаж устгахыг хориглоно" гэх хуулийн заалт таван жилийн хугацаанд хэрэгжихгүй. Энэ хугацаанд буудаж устгах ажил хийгдэх боломжтой. Учир нь энэ хууль хэрэгжиж эхлэнгүүт л эзэнгүй амьтад үгүй болчихгүй шүү дээ.

Харин бүртгэл, чиптэй холбоотой журам батлагдах ёстой. Мөн систем байх ёстой. Систем нь бараг л бэлэн. Зөвхөн сайжруулах шаардлагатай. Эдгээрийг хийхэд 6 сарыг зарцуулахаар тооцоолсон. Тиймээс бүртгэлийн ажил зургадугаар сараас хойш албан ёсоор эхэлж, хэрэгжинэ.

-Хуулиар бол амьтандаа үржил хаалгах мэс ажилбарыг заавал хийлгэх үүрэгтэй болж байна. Харин тухайн ажилбарыг хийлгэхгүй байж болох тохиолдол нь юу вэ? 

-Амьтандаа үржил хаалгах мэс ажилбар хийлгэх үүргийг асран хамгаалагч нь хүлээж байгаа.  Харин үүрэггүй хоёр тохиолдол байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман настай нохой, мууранд заавал энэ төрлийн мэс ажилбар хийлгэх шаардлагагүй. Найм бол нохой, муурны хувьд өндөр нас. Тухайн ажилбар нь эрсдэлтэй болоод ирнэ гэсэн үг. Нас барахыг ч үгүйсгэхгүй. Мөн монгол үүлдэрийн нохойнд энэ төрлийн мэс ажилбарыг хийлгэх шаардлагагүй.

Учир нь монгол уламжлалаа дээдэлж, монгол банхар болон тайга нохойны үржлийг нэмэгдүүлэх зорилгоос үүдэлтэй. Цэвэр үүлдэрийн нохойг бүртгэлжүүлэхэд удмын бичиг шаардана. Түүнчлэн "Азтай савар"-ын зүгээс хөдөө орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар болж байгаа. 

-Хууль баталлаа, хэрэгжүүллээ. Эргэх холбоо гэдэг зүйл чухал шүү дээ? 

-Гагц төрийн байгууллага гэлтгүй иргэд ч гэсэн хяналт тавих хэрэгтэй. Хууль зөрчсөн үйлдлийг мэдээлэх, шаардлага тавих байдлаар хандах хэрэгтэй.

Төрийн байгууллагуудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлээд явна. Тухайлбал, иргэн "нохойгоо хошуувч, хөтөлгөөгүй авч яваа, амьтныхаа ялгадсыг авахгүй явсан асран хамгаалагч"-ийг мэдээлж байж хууль илүү сайн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж харж байна. 

М.Дэвээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.118.70)
    Нийтийн орон сууцанд нохой, муур тэжээх нь тохиромжгүй, амьтанд хайртай байж болно гэхдээ бусдыг хүндлэх хэрэгтэй, ахуй орчин талаасаа ч асуудалтай, хувийн хаус, гэр хороололд бол хамаа алга тэжээнэ л биз
    2024 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.107.38)
    НИЙТИЙН ОРОН СУУЦАНД НОХОЙ МУУР ТЭЖЭЭХИЙГ ХОРИГЛОСОН ЮМ УУ ...ХӨТӨЛЖ ЯВАА НОХОЙНООС ХҮҮХЭД АЙГААД ОРИЛЖ УЙЛАХАД НОХОЙН ЭЗЭНД ТОРГУУЛЬ ТАВИХ ХЭРЭГТЭЙ...ТОРГУУЛ
    2024 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    1 цаг 54 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2 цаг 21 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 28 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2 цаг 49 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    3 цаг 2 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    3 цаг 14 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 31 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 39 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    3 цаг 47 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    3 цаг 51 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    3 цаг 58 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    4 цаг 8 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 42 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 54 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    5 цаг 20 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    20 цаг 10 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    20 цаг 15 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    22 цаг 0 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК