Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Наранцэцэг: Хүүхдүүдээ өглөө сэрэхэд нь дөрвөн хана биш байгаль дэлхий, ан амьтан харуулж өсгөхийн тулд бид хөдөө амьдрахаар шийдсэн

2024-2-05
0
ЖИРГЭХ

Хоёр ихэр хүүхдээ эрүүл өсгөх хамгийн зөв арга нь хөдөө байжээ. Нэг настай хөдөө гарсан ихэр хүүхдүүд эмнэлэгт хэвтээгүй, дахиж өвдөөгүй байна. Эрүүл агаар, ус, цагаан идээ гэдэг хүүхдийг эмгүйгээр эмчилдэг аж.

Хүүхдүүдээ өглөө сэрэхэд нь дөрвөн хана биш байгаль дэлхий, ан амьтан харуулж өсгөхөөр зорьж, Б.Батмөнхийн гэр бүл хөдөө амьдраад долоон жил болж байна.

Тэдний гэр бүлийг монгол гэрт соёолж амжилттай тарьж ургуулж буй гэдгээр нь олон нийт андахгүй мэднэ. Гэрийн нөхцөлд, жилийн дөрвөн улиралд гидропоник буюу хөрсгүй технологиор улаанбуудайн соёолж тарьж, төл мал болон төлөө тэжээж байна.

Гэр бүлийн хоёр хөдөө амьдрахын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Тэд ажилдаа явахын тулд ердөө 15 минут зарцуулдаг.

Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар багийн малчин Б.Батмөнхийн гэргий С.Наранцэцэгтэй бага зардлаар өндөр үр ашиг хүртэж буй аж ахуйнх нь талаар ярилцлаа.


-Хонио нэгдүгээр сард төллүүлдэг гэсэн. Анхны төлөө хүлээж аваад байна уу?

-Одоогоор манай 100 орчим хонь төллөөд байна. Энэ жил 200 хонь, 100 гаруй ямаа төллүүлнэ. Түүнчлэн 80 орчим үхэр тугална.

12 дугаар сарын 1-нээс эхлээд төллөх хонио хургалтал нь болон хургалсных нь дараа ч тэжээнэ. Ингэхээр хонь сүү сайтай төллөж, хурга нь торниун байдаг. Ингээд хургаа хоолонд орсных нь дараа ч мөн тэжээнэ. Соёолжоор мөн үхэр, тугалаа тэжээдэг.

-Малчид амралтын өдөр, цайны цаггүй хөдөлмөрлөдөг улс. Гэрийн нөхцөлд улаанбуудайн соёолж тарихад хэр их цаг зарцуулах вэ. Ажил нь их байх уу?

-Монгол гэрт соёолж тарихад байнгын галтай байлгах шаардлагатай. Гэрийн нөхцөлд тарьж байгаа учраас бүгдийг гар аргаар хийдэг.

Манайх тав дахь жилдээ соёолж тарьж байна. Өдөр болгон 10 подниуск соёолж малдаа өгдөг. Соёолж 10-14 хоногт ургадаг.

-Танай хувьд улаанбуудайн соёолж тариад багагүй хугацаа өнгөрлөө. Олон шавьтай болж байна уу?

-Өмнө нь зөвхөн өөрсдөө л соёолжоо тариад, малдаа өгдөг байсан. Бидэнд хадлангийн талбай байгаагүй. Бүгдийг нь худалдаж авдаг байлаа. Олон малын хадланг дандаа худалдаж авна гэхээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Хэрхэн хялбар аргаар малаа тэжээх талаар судалж эхлээд, дэлхийн улс орнууд соёолж тарьдаг гэдгийг олж мэдсэн. Гаднын орнуудын бичлэг үзэж, соёолж тарихыг сурсан юм.

Малчид отроор явж нүүрээ хөлдөөх зэргээр хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа мэдээг өнгөрсөн жил үзсэн. Хүмүүс отор хийхийн оронд өвөлжөө дээрээ манайх шиг соёолж тариад малаа тэжээж яагаад болохгүй байгаа юм бол гэж бодоод, хүмүүст мэдээлэл өгөхөөр шийдсэн.

Улмаар малчин айл пэйж хуудсаа нээгээд байна. Түүнээс хойш бидэнтэй бүх аймгаас хүмүүс холбогдсон. Соёолж тарьдаг хүн олон болсон.

-Хурганы үдийн цай хүргэлтээр явж байгаа зургийг цахим хуудаснаас нь харсан. Хөөрхөн санагдлаа?

-Манайх гэрийнхээ хажуу талын шовгорт соёолжоо тарьдаг. Шовгороосоо өглөө болгон хургандаа өгөх соёолжийг өвөлжөө рүү нь  хүргэж өгдөг юм. Өвөлжөө дээр соёолжоо аваачаад хивэгтэй холиод хургандаа өгнө. Амьхандаа хүмүүст ингэж соёолж тариасай гэж уриалж байгаа юм.

Хурганууд соёолжийн үнэрт үнэхээр дуртай. Хурга маань шууд төрөнгүүтээ соёолж идэхгүй, ойролцоогоор 10 гаруй хоногийн дараа бага багаар дасгаж өгнө. Соёолж халуун чанарынх учраас ихээр өгвөл чацага алдана.

-Саалийн үнээтэй, жимс ногоогоо хашаандаа тарьчихдаг, өвс тэжээлээ ч өөрсдөө ургуулдаг аж ахуйн хэлбэрийг сонирхох хүмүүс олон болжээ?

- Бид хоёр тэтгэвэрт гараад хэрхэн амьдрахдаа бэлдэж байна. Өөрсдийн гэсэн аж ахутай болох гээд л хичээж байгаа юм. Хүүхдүүд, ач зээ нартаа эрүүл хоол хүнс өгч, өөрсдөө ч эрүүл цэвэр агаарт амьдрахаас илүү ая тух гэж алга даа.

Манайх таван хошуу малаас гадна гахай, тахиа тэжээдэг. Тэжээж байгаа амьтан бүхэн нэг нэгэндээ үр ашгаа өгч байна. Жишээлбэл, тахианыхаа өндгийг бухандаа өглөө гэж бодоход үнээ сайн хээлж авч, сувайрахгүй байх боломжтой. Заримдаа дутуу ургасан соёолжоо гахай, тахиандаа өгдөг.

Хүүхдүүддээ дэлгүүрийн биш шинэ өндөг идүүлж байна. Энэ мэтчилэн аж ахуй эрхлэхийн сайн тал зөндөө.

Дөрвөн хөлтэй ширээ тойроод өсөж байгаа хүүхэд дөрвөн хөлтэй амьд амьтан хараад өсөж байгаа хүүхэд хоёр өөр шүү дээ.

-Байгалийн хадлан ургахгүй жил байдаг. Ургалаа ч гэсэн бага ургац авах, хөрөнгө мөнгө их зарцуулах зэрэг дутагдалтай тал бий. Энэ бүхэнтэй харьцуулахад соёолж тарих нь зардал хэмнэж чадаж байна уу?

-Хадлан тэжээл бэлтгэхтэй харьцуулахад бага зардлаар соёолж тарьж болно. Бас байгальд ээлтэй. 10 хоногийн дотор тарьж ургуулсан соёолжоо шинээр нь малдаа өгч байгаа нь сайхан.

Байгалийн хадлангийн хувьд удаан хадгалаад шарласан өвс өгдөг. Соёолжийн хувьд дээрээ ногоон тэжээл, дундаа будаа, доороо үндэс нь байгаа учраас ямар ч хаягдалгүй бүгдийг нь мал иднэ. Зөвхөн будаа л байхад соёолжийг ургуулж болно. Техник технологи, хүч хөдөлмөр бага орно.

-Гэрийнхээ нөхцөлд ганцаараа хэчнээн ч тонн соёолж тарьж болох нь ээ?

-Байр, ус нь боломжтой хэчнээн тонн соёолж тарьж болно. Манай хувьд одоогоор 100 подниуск соёолж л тарьж байгаа юм.

Ногоон тэжээл таръя гэвэл бензин, техник хэрэгсэл, үр тариа гээд зардал их орно. Соёолжийн хувьд хөдөлмөр хөнгөвчилж байгаа гэдгээрээ онцлог. Бороо хур багатай бол байгалийн хадлан бага ургадаг. Харин соёолжийн тухайд ямар ч үед сайн ургана. Гэхдээ байгалийн хадланг огт үгүйсгэж байгаа юм биш. Энэхүү хадланг уламжлалт аргаараа бэлтгэж, эр сувай малаа тэжээнэ.

Соёолжоор төллөх болон төл малаа тэжээснээр эрсдэл багатай мал аж ахуй эрхэлж байна.

-Цэцэг тарьдаг хүмүүс дэлбээлэх болгон нь баяр жаргал өгдөг шиг соёолжоо өндөр ургахыг харах сайхан биз?

-Тэгэлгүй яах вэ. Орой нь услаад өглөө босоод ирэхэд 2-3 сантиметр ургасан байдаг. Бүр их өндөр ургаад ирэхээрээ сайхан. Цагаан цасан дээр ногоон өнгө их гоё харагддаг.

Ийм сайхан зүйл идэж байгаа мал турж эцэж, доройтдоггүй.

-Хөдөө монгол гэрт соёолж тарихаар сонирхож буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Юун түрүүнд үрээ зөв сонгох нь чухал. Нэг, хоёр жил болсон, удаан хадгалсан үр авбал соёолж сайн ургахгүй. Манай хувьд газар тариалан эрхэлдэг хүнээс нэгдүгээр сортын үр авдаг.  Зарж байгаа хүмүүс малын тэжээлийн будаа гэхээр мууг нь өгөх гээд байдаг. Гурил хийхэд зориулагдсан хамгийн сайн будаа авъя гээд тариаланчдаас сайн үр авах нь чухал.

Монгол гэр агаар сайн сэлгэдэг учраас соёолж сайн ургана. Ургамал учраас агаар сайн хэрэгтэй. Галаа сайн тохируулж чадвал соёолжоо сайн ургуулж чадна.

Тарих аргачлалын хувьд эхлээд улаанбуудайгаа усанд дэвтээж, 24 цаг байлгана. Үүний дараа үрээ цэвэр усаар зайлаад, шүүж аваад, тарих гэж байгаа төмөр подниуск дээрээ нэг сантимерт хэртэй зузаан зулж дэвсэнэ. Ингээд л услаад байна. Халуун байвал ойр ойрхон бага багаар услана гэсэн үг. Будаа их хурдан хурдан хатахааргүй орчинд бол өдөртөө 2-3 удаа услахад болдог. Соёолжийг тарьж байгаа орчиндоо тааруулж услана гэсэн үг. Услахдаа их хэмжээгээр биш багаар шүршиж услана.

-Соёолжоор тэжээсэн мал байгалийн хадлан идэж байгаа малаас өөр байж чадаж байна уу?

-Өөр байдаг. Тийм ч учраас өвөл хэцүү жил болж байгаа ч бид нэгдүгээр сард малаа зоригтой төллүүлж байна. Малчид хатуу өвөл болно гэвэл хонио төллүүлэх хугацааг хойшлуулдаг шүү дээ. Хэчнээн их цас зудтай, хүйтэн байсан ч гэсэн соёолжоор тэжээвэл төлийн эрсдэл гардаггүй.

Т.Өлзийбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.112.209)
    Yanaa mongol ahuig bur baihgui bitgii bolgochoorodoi. Hyatad ail shig l bh yum.
    2024 оны 02 сарын 05 | Хариулах
    • Багахан шиг тэнэгтээрэй. Заавал хятад гээд яахийн. Бүх дэлхийгээрээ л ингэж амьдарч бна
      2024 оны 02 сарын 05
    • danzan
      tenegt
      2024 оны 02 сарын 05
    • Атаархал
      2024 оны 02 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    1 цаг 32 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2 цаг 0 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2 цаг 6 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2 цаг 28 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2 цаг 40 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    2 цаг 52 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    3 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 10 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    3 цаг 17 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    3 цаг 25 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    3 цаг 30 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    3 цаг 36 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    3 цаг 46 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    4 цаг 20 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 32 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    4 цаг 58 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    19 цаг 49 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    19 цаг 53 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    21 цаг 38 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК