Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад улсын Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөллүүдтэй золголт хийв

2024-2-14
0
ЖИРГЭХ

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золголт хийв.

Манай уламжлалт баяр Цагаан сарын ёслол, зан заншил нь монголчууд бидний эв эе, эрхэм ёс, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм. Түүнчлэн үндэсний соёл, өвөрмөц өв уламжлалаа сурталчлан таниулах, дэлхийн соёлын нийтлэг ололттой хослуулан хөгжүүлэх нь гадаад харилцааны бодлогын нэг үндсэн зорилго бөгөөд үүний хүрээнд  үндэсний баяр Цагаан сарын ёслол хүндэтгэл, зан үйл, онцлогыг  улс орноо төлөөлөн суугаа гадаадын Элчин сайд нарт танилцууллаа.

Энэ үеэр язгуур урлагийн тоглолт, ястан үндэстний хувцас хэрэгсэл, тоглоом наадгай, бичиг үсгийн соёлыг танилцуулах арга хэмжээ болов.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан:
Монголд байх хугацаандаа та бүхэнтэй Цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр биднийг хүлээн авч, нэгэн гэр бүл болж Цагаан сараа хамтдаа тэмдэглэж байгаа нь эв санааны нэгдлийг харуулж байгаагаараа онцлог юм. Энэ нь гэр бүл, төрөл төрөгсдөөрөө нэгдэж, тэмдэглэж ирсэн Цагаан сарын уламжлалыг мөн харуулж байна гэж ойлгож байна. Өнөөдөр надаас гадна хүн бүр өнгөлөг сайхан дээлээрээ гангарч ирснийг харахад сайхан байна. Та бүхэнд Цагаан сарын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюань:
Анх удаа Цагаан сарын баярыг Монголд тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа, энэ онд Монгол, Хятадын цагаан сар давхцаж байгаа нь бүр ч олзуурхууштай юм. Энэхүү Модон луу жил нь манай хоёр орны ард түмэн, хоёр улсын харилцаанд өлзийтэй сайн байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Цагаан сарын мэндийг дэвшүүлэхийн хамт сайхан шинэлээрэй хэмээн хүсье.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган:
Хоёр дахь удаагаа Цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Энэхүү баяраар дамжуулан Монголын ёс заншил, үнэт зүйлсийг ойлгон суралцаж байгаадаа хувьдаа талархаж байдаг. Гэр бүлийн гишүүд халуун бүлээрээ цугларч, амттай бууз, хоолоо хамтдаа хийж, баяр баяслаар дүүрэн сар шинээ угтдаг нь сайхан санагддаг. Монголчуудын зочломтгой, халуун дулаан занг цаг ямагт мэдэрч ирсэн бол Цагаан сараар улам их мэдэрч байна. Та бүхэн сайхан шинэлээрэй.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара:
Цагаан сарыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр биднийг урьсанд Гадаад харилцааны сайдад баярлалаа. Монголд ирээд төдийлөн удаагүй байгаа тул гэргий бид хоёр анх удаа Цагаан сарын баярын тэмдэглэлт үйл, ёс заншил зэргээс суралцаж байна. Ялангуяа, өнөөдрийн арга хэмжээнээс их зүйлийг мэдэж авсандаа баяртай байна. Цагаан сараар олон Монгол айлд зочилж, гэр бүлээрээ хамтдаа хэрхэн энэ сайхан баярыг тэмдэглэдэг болохыг мэдэж авсан. Мөн биднийг найрсгаар хүлээн авч зочилсонд сэтгэл их хөдөллөө. Би хараахан Монгол хэл сурч авжаагүй байгаа. Дараа жилийн Цагаан сар гэхэд Монгол хэлээ сайжруулж, монголчуудтай илүү ойр дотно ярилцана гэж бодож байна.

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Элизабет Блайт:
Цагаан сарын мэндийг дэвшүүлье. Миний хувьд анх удаагаа Цагаан сар тэмдэглэж байна. Британийн ард түмний өмнөөс Монголчууддаа сар шинийн мэндийг дэвшүүлж, ирж буй модон луу жилдээ бүгд аз жаргалтай байхыг ерөөе. Миний бие Цагаан сарын баяраар дамжуулан Монголчуудын уламжлалт баяр, зан заншил, зочлох хүндлэх ёс зэргийг суралцаж байгаадаа туйлын их баяртай байна. Ирж буй Модон луу жил Монгол Улс өлзийтэй сайн байж, энх тунх, хөгжил дэвшлийг дуудсан ерөөлтэй сайхан жил болно гэдэгт илтгэлтэй байна. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй модон Луу жилийг та бүхэнтэй хамтдаа туулахдаа таатай байх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    24 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    30 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    51 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    1 цаг 4 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    1 цаг 16 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    1 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    1 цаг 34 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    1 цаг 41 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    1 цаг 49 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    1 цаг 53 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    2 цаг 0 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    2 цаг 10 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    2 цаг 44 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 56 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    3 цаг 22 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    18 цаг 12 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    18 цаг 17 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    20 цаг 2 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    20 цаг 35 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК