Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖАЙКА-ийн төслийн багийн ахлагч, доктор профессор Нагаяма Кацүхидэ: Улаанбаатар хот 100 жил оршин тогтноё гэвэл яах аргагүй метро байгуулах шаардлагатай

2024-2-29
0
ЖИРГЭХ

ЖАЙКА-ийн төслийн багийн ахлагч, доктор профессор Нагаяма Кацүхидэ “Чухал зуун сэдэв” нэвтрүүлэгт оролцон, метроны төслийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Түгжрэлийн асуудлаас болоод иргэд эдийн засгийн алдагдал ихтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийн системийг сайжруулах хэрэгтэй. Их багтаамжтай нийтийн тээвэр гэдэг нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш үр нөлөөтэй” гэдгийг онцолж байв.

“ЖАЙКА-ийн төслийн багийнхан тухайн үед тээврийн хэрэгслийн янз бүрийн таамаглалуудыг ашиглаж, 2030 онд яг энэ байдлаараа юу ч хийхгүй байх юм бол авто замын түгжрэл хоёр дахин ихсэж, ямар ч хөдлөх боломжгүй болтлоо ачааллаа дийлэхгүй болох юм байна гэсэн таамаглал гаргасан. Тэр таамаглалынхаа дагуу хүмүүсийн зорчилт, хөдөлгөөнийг ая тухтай байлгах үүднээс төв тэнхлэг зам дээрээ их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр түгжрэлийн асуудлыг шийдэх боломжтой юм байна гэж харсан.  Миний бие Жайкагийн төслийн хүрээнд 2007-2008 онд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, 2030 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн зураглалыг боловсруулах судалгаан дээр ажилласан. Тэр үед Улаанбаатар хотын хүмүүсийн эрч хүч, оюуны чадамжийг хараад маш их сэтгэгдэл төрж, Улаанбаатар хотыг олон улсын түвшний метрополитан хот болгох боломжтой гэж харсан. Тэр утгаараа санхүү, эдийн засгийн эргэлтийн төв болсон энэ хотын дэд бүтцийг сайтар хөгжүүлэх шаардлагатай юм байна гэж төлөвлөлтдөө оруулж байсан. Дараа нь энэ метро байгуулах төслийг бид анх санаачилж, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Таны зүгээс яг одоо метро хэрэгтэй юу, үгүй юу гэж асуусан. Тэгэхээр бидний нөгөө төлөвлөгөө боловсруулж байх 2007 оноос л “Улаанбаатар хотод метро барих арай эрт байна, хэрэггүй ээ, тийм өндөр зардалтай төсөл хэрэггүй” гэж ярьж байсан. Тийм хүмүүс одоо ч гэсэн байгаа байх. Гэхдээ Улаанбаатар хотын хүмүүсийн амьдралыг эдийн засгийнх нь үйл ажиллагаанаас харахад л түгжрэлийн асуудлаас болоод эдийн засгийн алдагдал ихтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийн системийг сайжруулах хэрэгтэй байгаа. Их багтаамжтай нийтийн тээвэр гэдэг нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш үр нөлөөтэй гэж миний зүгээс харж байна.

Метроны төсөл нь өртөг өндөртэй, маш том хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан. Эдийн засгийн үр өгөөж өгч байж метро цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Метроны буудлын ойр орчимд тээвэрт суурилсан хөгжил гэдэг утгаараа маш том хөрөнгө оруулалтын боломж байгаа. Метроны буудлаа дагасан газрын үнэ нэмэгдэнэ. Мөн тэндээс орж ирэх татварын хэмжээ ч нэмэгдэнэ. Тэр утгаараа 10 тэрбум долларыг зөвхөн метроны буудлын хөрөнгө оруулалтаас олох боломжтой гэж тооцсон. Түүнээс гадна газар дор 6.6 км байхаар төлөвлөсөн. Тэгэхээр газар доорх метрогоо дагаад газар доорх хот байгуулалт болон хөгжинө гэсэн үг. Газар дор олон үйлдвэр, үйлчилгээний байгууламжууд орсноор газрын үнэ өсөх боломжтой гэсэн үг. Тухайн цаг үед Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийн үйл ажиллагааг нь харахад зүүнээс баруун буюу Энхтайваны өргөн чөлөө дагуу бүх эдийн засгийн үйл ажиллагаа явж байгаа нь харагдсан.  Яваандаа босоо тэнхлэг болох Яармагийн зүгт хотын хөгжил тэлэх таамаг байсан. Тэгэхээр бидний хувьд юун түрүүнд зүүнээс баруун тийш чиглэсэн хэвтээ тэнхлэгийг гол тулгуур тэнхлэг гэж үзээд үүндээ их багтаамжтай нийтийн тээврийг оруулъя. Түүний дараа туслах огтлолцолд бусад тээврийн хэрэгслийн сүлжээг боловсруулаад, төлөвлөх шаардлагатай байна гэж үзсэн.

Бидний 10 жилийн өмнө хийсэн судалгаан дээр тулгуурлавал энэ төслийн өртөг 1.5 тэрбум доллар болж байсан. Энэ төсөл эдийн засгийн үр ашигтай ажиллах уу, үгүй юу гэдэг тооцоог хийхэд 25 хувь гэж гарч байсан. Дэд бүтцийн төслүүдийг 12 хувиас дээш ашигтай байвал үр ашигтай ажиллах юм байна гэдэг тооцоо байдаг. Үүнээс гадна тухайн үед бид иргэдээс санал аваад тасалбарын үнийг хэдэн төгрөг байхаар судалсан. Тухайн үед 600-1000 төгрөг байхад иргэд метронд суух боломжтой гэж хариулж байсан. Тасалбарын дундаж үнийг 600 төгрөгөөр тооцоод үзэхэд нэлээн үр ашигтай ажиллах тооцоо гарсан юм. Гэхдээ энэ бол 10 жилийн өмнөх тооцоо Өнөөдөр иргэд 1000 төгрөгөөр зорчвол үр ашигтай ажиллахаар харагдаж байна.

Бидний зүгээс зөвлөгөө өгөх боломжтой. Цаашид хамтран ажиллаж ч болно. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Лондон хотын метро 150 жилийн өмнө байгуулагдсан. Токиогийн метро 100 жилийн өмнө байгуулагдсан. Тэгэхээр Улаанбаатар хот 100 жил оршин тогтноё гэвэл яах аргагүй метро байгуулах шаардлагатай” гэдгийг хэлэв.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • УЛААНГОМ (172.58.166.78)
    2015 онд ЖАЙКА БОСОО ХОНДЛОН ХОЕР ШУГАМ САНАЛ БОЛГОЖ БАЙСАН, ЯПОНЫ ЗГ-ЫН ХОНГОЛОЛТОЙ ЗЭЭЛ+ ХУВИЙН ХЭВШЛИЙН ХОРОНГО ОРУУЛАЛТ ГЭСЭН СХЕМ САНАЛ БОЛГОЖ БАЙСАН. ЯАГААД ХУЛЭЭЖ АВААГУЙ ЮМ БОЛ? ХОТЫН ДАРГА БАТ-УУЛ БАЙСАН. МАНАН ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙСАН.
    2024 оны 03 сарын 01 | Хариулах
  • irgen (139.5.218.229)
    Busad ornii hugjloos hotsroh geegui l ym bol metro barih heregtei.eniig hiichehvel MAN iin ner hund osoh bolohoor shulsee saviruulan shuumjilj bgaa. N
    2024 оны 02 сарын 29 | Хариулах
  • Passports, Visas, Driver's License, ID CARDS (129.0.204.20)
    Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
    2024 оны 02 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    3 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    1 цаг 26 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    1 цаг 52 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    2 цаг 14 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    3 цаг 0 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    3 цаг 15 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    3 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    3 цаг 37 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    3 цаг 41 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    3 цаг 51 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    4 цаг 23 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    5 цаг 28 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    5 цаг 36 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    5 цаг 40 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    5 цаг 40 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    5 цаг 45 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 57 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    6 цаг 0 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    6 цаг 7 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    6 цаг 13 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК