Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс

2026-9-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 8-10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр гэргий Милена Милатовичийн хамт Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь хоёр орны дипломат харилцаа тогтоосноос хойш төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал юм.

Энэ жил Монгол, Монтенегро дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буйгаараа айлчлал онцлог. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийх үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тэгвэл Монголд айлчилж буй энэ улс чухам ямар түүхтэй, юугаараа онцлог вэ?

Монтенегро нь Балканы хойгийн баруун хэсэгт, Адриатын тэнгисийн эрэгт орших жижиг улс. Улсын нэр нь “Хар уул” гэсэн утгатай бөгөөд нутаг дэвсгэрийнх нь ихэнх хэсгийг уулс эзэлдэг. Нийслэл нь Подгорица. Харин Котор, Будва зэрэг Адриатын эргийн хотууд нь аялал жуулчлалаараа дэлхийд танигдсан.

Уул, далай хосолсон байгаль нь Монтенегрогийн хамгийн том давуу талуудын нэг. Богинохон зайд өндөр уулсаас Адриатын тэнгисийн эрэгт хүрэх боломжтой тул нэг улсад далайн эргийн амралт, уулын аялал, байгалийн аяллыг хослуулах боломжтой.

Монтенегро нь XX зуунд Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд хожим Сербитэй төрийн холбоо байгуулсан. 2006 онд бүх нийтийн санал асуулга явуулсны дараа тусгаар тогтнолоо зарлаж, өнөөгийн тусгаар Монтенегро улс бүрэлджээ.

Тус улс тусгаар тогтносныхоо дараахан Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Ингэснээр хоёр орны дипломат харилцаа энэ онд 20 жилийн ойтойгоо золгож байна.

Монголчууд Монтенегрог 100 гаруй жилийн өмнө мэддэг байжээ. Сонирхолтой нь Монгол, Монтенегрогийн холбоо 2006 оноос эхлээгүй. Монголын анхны сонин хэвлэлүүдийн нэг болох “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны гуравдугаар дугаарт Монтенегро улсын тухай нийтлэл гарч байжээ. Тухайн үеийн монгол уншигчдад тус улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо зэрэг мэдээллийг танилцуулж байсан баримт бий.

Montenegro in June: When the Adriatic Comes Alive | Guide to Europe

Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын төрийн тэргүүн хүлээн авч буй Монтенегро улсын тухай монгол хэл дээрх мэдээлэл 100 гаруй жилийн өмнө хэвлэгдэж байжээ. Монтенегро жижиг газар нутагтай ч байгалийн тогтоцын хувьд тун олон янз. Адриатын тэнгисийн эрэг, өндөр уулс, хавцал, нуур, ой мод зэрэг нь тус улсын аялал жуулчлалын гол онцлог болдог. Тухайлбал, Которын булан нь Европын хамгийн үзэсгэлэнтэй эргийн бүсүүдийн нэгээр нэрлэгддэг. Энд уулс далай руу шахан орж, эртний хот суурингуудтай хосолсон өвөрмөц дүр төрхийг бий болгожээ.

Aerial view of Kotor and the Bay of Kotor. Montenegro

Мөн Дурмиторын үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тара голын хавцал зэрэг байгалийн бүсүүд нь уулын аялал, адал явдалт аяллаараа алдартай. Европын чиг баримжаатай, НАТО-гийн гишүүн. Монтенегро 2017 онд НАТО-д элссэн. Мөн Европын Холбоонд элсэх зорилго тавьж, энэ чиглэлээр хэлэлцээгээ үргэлжлүүлж буй улс юм.

Тиймээс газар нутгийн хэмжээ, хүн амын хувьд жижиг боловч Балканы бүс нутаг, Европын аюулгүй байдал, улс төрийн хувьд стратегийн байр суурьтай орон гэж хэлж болно. Монтенегрогийн Ерөнхийлөгч Яков Милатовичийн энэ удаагийн айлчлалыг хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах боломж гэж талууд харж байна.

Милатович өмнө нь Монголд хийх айлчлал нь хоёр орны харилцааны “шинэ бүлгийг нээх” боломж бөгөөд 20 жилийн дипломат харилцааг бодит хамтын ажиллагаа, эдийн засгийн илүү нягт харилцаа болгон хөгжүүлэх зорилготой гэдгийг онцолжээ.

Айлчлалын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна аялал жуулчлал, тээврийн холболт, соёл, шинжлэх ухаан, боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Ийнхүү 1913 онд монголчуудын сониноороо дамжуулан танилцаж байсан “Хар уулын орон” Монтенегро улсын төрийн тэргүүн өнөөдөр Монголд айлчилж, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэх яриа хэлэлцээг эхлүүлж байна.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    6 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    53 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    1 цаг 7 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    1 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    1 цаг 30 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    1 цаг 33 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    1 цаг 43 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    2 цаг 15 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    3 цаг 20 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    3 цаг 29 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    3 цаг 32 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    3 цаг 33 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    3 цаг 37 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    3 цаг 49 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 52 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    3 цаг 59 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    4 цаг 5 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    4 цаг 8 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    19 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК