Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна

2024-2-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан айчлалынхаа үеэр Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуульд зочлон оюутнуудтай уулзлаа.

Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийг Бүгд Найрамдах Киргиз болон Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1995 онд байгуулсан юм. Нийт 6000 гаруй оюутан суралцаж буйн 40 гаруй нь монгол оюутнууд аж. Тус сургууль нь эдийн засаг, гадаад харилцаа, соёл урлаг, хууль, эрх зүй, хөдөө, аж ахуй, мал эмнэлэг, боловсролын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Манас” их сургуулийн оюутнуудад тавьсан илтгэлдээ, өнөөгийн даяаршин буй дэлхийн шинэ дэг журамд түүх, хэл, соёлын хувьд ойр, түүхэн найрсаг харилцаат улс орон, ард түмэн хоорондоо бүс нутаг, олон улсын харилцаан дахь өөрсдийн нийтлэг эрх ашгаа зөвшилцөл, хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх нь нэн чухал хэмээн онцоллоо. Тэрбээр, Тэгвэл Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэгэн цэг бол Алтай билээ. Алтай, тэр дундаа Алтай судлал, Алтай хэл, Алтайн соёл, Алтайн түүх, археологийн өв гэдэг нэршил олон улсад нэгэнт танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Алтайн соёл гэх ойлголт хэвшсэнээр хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна.

Олон улсын тавцан дээр Алтайн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд Киргиз Улс үнэтэй хувь нэмрээ оруулж буйг тэмдэглүүштэй. Тухайлбал, дэлхийн нүүдэлчдийн 1, 2, 3 дугаар их наадмыг 2014, 2016, 2018 онд Киргизстан Улс амжилттай зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын баг тамирчид нүүдэлчдийн уламжлалт спортын төрлүүдэд оролцон гурван алт, зургаан мөнгө, 23 хүрэл медалийн амжилтаар нийт 41 орноос 10-д жагссан нь бахархам үзүүлэлт болсон юм. Тэгвэл 2023 онд Монгол Улсад зохиогдсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Киргиз Улсын урлаг, соёл спортын төлөөлөл идэвхтэй оролцсонд бид ч туйлын сэтгэл хангалуун байдаг. Алтай язгуурын хэл, соёлтой орнуудын их сургуулиуд Алтай судлалын төвүүд байгуулсан туршлага байна.

Энэ хүрээнд Монгол, Киргизийн их сургуулиуд ч хамтран ажиллаж Алтай судлалын төвүүдийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлэх бүрэн боломжтой. Залуу судлаачид, эрдэмтэн багш нарыг солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийж, хамтарсан судалгааны ажлуудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна. Үүний тулд энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (Парламент)-ийн дарга Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев оролцохоо илэрхийлсэнд баяртай байна. Тус чуулга уулзалтын хүрээнд болох эрдэм шинжилгээнийн салбар хуралдаанд “Манас” их сургуулийн эрдэмтэн мэргэд оролцож, түүхэн харилцаанд тулгуурласан хамтын ажиллагааны хөгжилтэй холбоо бүхий шинэ санаа, үзэл бодлоо хуваалцана гэж найдаж байна хэмээгээд нийт оюутан залууст сурлагын өндөр амжилт хүслээ.

Дараа нь “Манас” их сургуульд суралцаж буй оюутнуудтай Улсын Их Хурлын дарга уулзалт хийж, сонирхсон асуултад нь хариуллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    3 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    1 цаг 25 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    1 цаг 52 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    2 цаг 14 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    3 цаг 0 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    3 цаг 15 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    3 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    3 цаг 37 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    3 цаг 41 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    3 цаг 51 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    4 цаг 23 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    5 цаг 27 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    5 цаг 36 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    5 цаг 40 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    5 цаг 40 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    5 цаг 45 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 57 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    6 цаг 0 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    6 цаг 7 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    6 цаг 12 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК