Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үйлдвэрчний эвлэлийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна

2024-3-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо.

Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмж, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40, аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн цалингийн 20 хувиар тооцож нэмэгдэл олгохоор болсон” гэлээ.

Мөн Засгийн газар  Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2023-2025 оны Улсын хэлэлцээрээр тохирсон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийх, тэтгэврийн зөрүүг арилгах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгалын үйлчилгээг цахимжуулж, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх үүргээ амжиллтай хэрэгжүүлснийг тэмдэглэв.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим зүйл заалт, салбарын болон нийслэл, аймгуудын хэлэлцээрүүдийн хэрэгжилт, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, гарц гаргалгааг хамтран ярилцлаа. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллүүдийн байр суурийг хүргэе.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргая гэж ярилцсан. Энэ хүрээнд гурван талт хэлэлцээрийнхээ саналыг холбогдох газруудад хүргүүлсэн. Зарим асуудлыг хуулиар шийдвэрлүүлэх шаардлага байсан. Хамгийн түрүүнд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг түүхэндээ хамгийн өндөр хувиар нэмэгдүүлсэн. Мөн олон жил ярьсан бүсийн нэмэгдлийг олгож байна. Энэ нүдээ олсон шийдвэр. Үйлдвэрчний эвлэл бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа ч оролцооны асуудал байна.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл:

Шинжлэх ухааны салбарын тухай хуулийг батлуулах шаардлагатай байна. Энэ салбарт ажлын ачаалал, оюуны үнэлэмж маш доогуур байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс доогуур, үүнд дорвитой арга хэмжээ авахыг хүсч байна. Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор: Манай салбарын цалинг өнгөрсөн нэгдүгээр сард нэмэхээр тусгасан. Гэхдээ одоогоор ялгаатай байдал хэвээр байна. Уул уурхайн салбар нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг хэр нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Илүү цагийн хөлсөө жигд авдаггүй.

Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга М.Болдсайхан:

Төр ялгавартай шийдвэр гаргаж байна. Тухайлбал, орон сууцны ипотекийн зээлийн хүү харилцан адилгүй байгаа. Залуус ялгавартай шийдвэрийг арилгаж өгөхийг хүсэж байна. Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир: Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая хүн байгаагийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Засгийн газар ногоон санхүүжилтийг дэмжихдээ хамтын гэрээ хэлэлцээртэй байгууллагуудыг түлхүү дэмжвэл зүгээр байна. Хөрөнгө оруулалт хийж буй компани руу бодлогоо чиглүүлэх нь чухал.

Баянхонгор аймгийн ҮЭХ-ны дарга н.Гүрсэд:

Хөдөлмөр нийгмийн түншлэлийг орон даяар шинээр авч үзэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, аймаг, сумын хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг төрийн бодлогын баримт бичиг болгох чухал. Аймаг, сумын төрийн албан хаагчдын цалинг нэмсэнд талархаж байгаа ч цалин, хөлсний ялгаатай байдал хэвээр байна. Аймгийн төвд ажиллаж буй төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй байх жишээтэй.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, аймаг, нийслэлийн удирдлагуудын хамт Үйлдвэрчний эвлэлүүдийн үгийг сонсож, ярилцаж байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Асуудлаа хэлэлцээд үе шаттай шийдээд явах нь чухал. Өнөөдөр яригдсан асуудлуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтраад тавдугаар сарын 1 хүртэл дүгнэе. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эрх зүйн орчныг шинэчлэхийг Засгийн газар дэмжинэ” гээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ саналаа нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Мөн хамтын хэлэлцээр байгуулаагүй Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь, Архангай аймаг тавдугаар сарын 1-ний дотор хэлэлцээрээ шинэчлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    40 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    1 цаг 6 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    1 цаг 28 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    2 цаг 14 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    2 цаг 29 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    2 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 51 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 55 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    3 цаг 5 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    3 цаг 37 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 42 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 50 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 54 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 54 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    4 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 11 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 14 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    5 цаг 21 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    5 цаг 27 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 27 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК