Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав

2024-3-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран үндэсний хэмжээнд “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн оролцогчид энэ сарын 14-нд УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов.

Энэ удаагийн аяллын хүрээнд оролцогчид УИХ болон УИХ-ын Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, парламентын боловсролын талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн танхим, хүндэтгэлийн “Өргөө гэр” цогцолбороор зочилж, Төрийн есөн хөлт Их цагаан тугт хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ төрийн ордон дахь түүх соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхсон юм.

Мөн аяллын үеэр УИХ-ын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай нар хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, мэдээлэл өглөө. Түүнчлэн “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлөн Б.Отгонгүнж, А.Тэлмэн нар хүрэлцэн ирж, өөрсдийн сэтгэгдэл болон үеийн тэнгийнхэндээ хийсэн нөлөөллийн ажлын туршлагаасаа хуваалцав. “Өсвөрийн парламент–2023” хөтөлбөрийн дарга, Сэлэнгэ аймгийн оролцогч Г.Тамир, Ховд аймгийн оролцогч П.Анужин нар өөрсдийн хийсэн нөлөөллийн ажлын талаар танилцуулсан бол “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш Д.Ану хөтөлбөрийн цахим хичээл, аяллын талаарх сэтгэгдлээ хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Үргэлжлүүлэн оролцогчидтой Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга О.Чинбат, МУИС-ийн Экологийн боловсролын төвийн багш, доктор Р.Сүнжидмаа, Онцгой байдлын ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Монголын Скаутын Холбооны мэргэжилтэн А.Энхнаран нар “Уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдэл, эрсдэл, дасан зохицох, даван туулах нь” сэдвээр уулзалт, сургалт хийсэн юм. Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид “Хүүхдийн тус” сайн үйлсийн аяныг цас зудын нөхцөлд байгаа газруудад зохион байгуулахаар болжээ.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн удаагийн аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний аяллыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр “Ус-Эко аялал” сэдвийн дор Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Минж үржүүлэх, нутагшуулах төвд өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулсан. Харин удаах аяллыг ийнхүү УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан бол дараагийн аяллуудыг “Арт аялал–Хүүхдийн урлан бүтээх төв”, “Актив аялал–Богд уулын алхалтын аялал” зэргээр зохион байгуулах юм.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авч, үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадварт суралцаж байна. Хөтөлбөрийн оролцогчид 45 хоногийн турш бямба гараг бүр цахим хичээлд хамрагдаж, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, мэргэжил сонголт, цаг төлөвлөлт, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах ур чадвар, нөлөөллийн ажлын хэрхэн үр дүнтэй зохион байгуулах зэрэг сэдвээр зочин илтгэгчийн хичээл, уулзалтад оролцож байгаа. “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 7-ны хооронд аймаг, дүүрэг, сумандаа нөлөөллийн ажлуудыг амжилттай хийжээ.

УИХ болон УИХ-ын Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Парламентын боловсрол”-ын хөтөлбөр боловсруулж, парламентын сургалтын танхим байгуулах, цахим хуудас ажиллуулах зэргээр парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн улс орнуудад ч парламент нь өсвөр үеийнхэн, залуучуудад ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн жишиг бий.

“Өсвөрийн парламент” хөтөлбөр нь парламентын боловсролын цөм хэсэг юм. Энэ хөтөлбөрөөр дамжуулан ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн боловсруулж, баталдаг, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрыг таниулах, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний утга учиртай оролцоог дэмжих зорилготой юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    40 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    1 цаг 7 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    1 цаг 28 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    2 цаг 15 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    2 цаг 30 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    2 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 52 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 55 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    3 цаг 5 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    3 цаг 38 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 42 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 51 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 54 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 55 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    4 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 11 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 14 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    5 цаг 21 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    5 цаг 27 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 28 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК