Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-аас УИХ-д дахин нэр дэвших гишүүн үлдсэн үү?

2024-3-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын 2024 оны хаврын чуулган буюу энэ парламентын сүүлийн чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Чуулган эхлэхтэй зэрэгцэн Монголын улс төрийн амьдрал сэргэж, өдөр бүр сенсацтай өнгөрөх нь гарцаагүй биз ээ. Мөн 2024 он бол сонгуулийн жил. Тиймдээ ч энэ парламентаас хэн, хэн дахин нэр дэвших бол гэдэг нь олны анхаарлын төвд буй.

МАН-ын тухайд "Авлигын хэрэгт холбогдсон улстөрчдийг 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй" хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.

Иймд уншигч та бүхэнд энэ дугаарт МАН-аас сонгогдсон гишүүд энэ дөрвөн жилд ямар хэрэгт нэр холбогдсоныг тоймлон хүргэж байна.  


УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан 

Тэрбээр Чингэлтэй дүүргээс сонгогдсон. Түүнийг нүүрсний гэх хэрэгт зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 

Тэрбээр Булган аймгаас сонгогдсон. Хүчингийн хэрэг, нүүрсний хэрэгт холбогдсон. Гэсэн ч яллагдагчаар татагдаагүй юм. 

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан 

Тэрбээр Багануур, Багахангай, Налайх дүүргээс сонгогдсон. Түүний хүү А.Энххүслэн нь Боловсролын зээлийн сангаас Английн Бристолын Их сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 77,4 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон. 

УИХ-ын гишүүн П.Анужин 

Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Түүнийг АТГ-аас эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Тэрбээр Дархан-Уул аймгаас сонгогдсон. Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгааг АТГ зарласан. Харин тэрбээр шалгуулж, буруугүй нь нотлогдсон аж. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Тэрбээр Архангай аймгаас сонгогдсон. Түүнийг Хөгжлийн банкны гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Тэрбээр Ховд аймгаас сонгогдсон. Түүний дүү С.Балжинням хөгжлийн банкнаас 2019 онд 28 сая ам.долларын зээл авсантай холбогдуулан түүнийг шалгаж байв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням

Тэрбээр Дархан-Уул аймгаас сонгогдсон. Тэр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Мөн Канадын Бритиш Колумбиа их сургуульд БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч сурсан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Тэрбээр Хөвсгөл аймгаас сонгогдсон. Боловсролын сангийн зээлийн асуудалд нэр холбогдсон.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Тэрбээр Дорноговь аймгаас сонгогдсон.Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож байж болзошгүй хэмээн АТГ шалгаж байсан. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан

Тэрбээр Дархан-Уул аймгаас сонгогдсон. УИХ-ын гишүүн Б.Жавхлан, С.Даваасүрэн нар Төрийн ордонд бие биенийхээ хулгай луйврыг, нэгнийхээ үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн талаар ноцтой мэдэгдлийг хийсэн. Гэсэн ч шалгагдсан эсэх нь тодорхойгүй. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

Тэрбээр Увс аймгаас сонгогдсон. 2016-2017 онд Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд сангийн яам хуулийн дагуу Хөгжлийн банкны чанаргүй зээлд хяналт тавих үүрэгтэй байв.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

Тэрбээр Дорнод аймгаас сонгогдсон. Тэр нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон ч АТГ-аас түүнийг яллагдагчаар татан шалгаагүй юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Тэрбээр Баянзүрх дүүргээс сонгогдсон. Тэр АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд БЗС-гаас 32580 ам.долларын зээл авч сурсан. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар

Тэрбээр Чингэлтэй дүүргээс сонгогдсон. Тэр “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан. 

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат

Тэрбээр Архангай аймгаас сонгогдсон. Түүнийг нүүрсний гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Тэрбээр Баянгол дүүргээс сонгогдсон. Хөгжлийн банкны гэх хэрэгт хамаарал бүхий компани нь тус банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл гэх хэргээр татагдаад байсан ч цагаадсан юм. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 

Тэрбээр Өмнөговь аймгаас сонгогдсон бөгөөд анх удаа УИХ-д сонгогдсон улстөрч. Түүнийг нүүрсний гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгуулж буй. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 

Тэрбээр Говь-Алтай аймгаас сонгогдсон. Түүнийг нүүрсний гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татсан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Тэрбээр Говь-Алтай аймгаас сонгогдсон. Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Новшийн Д.Амарбаясгалан хамгийн түрүүнд шоронд орох ёстой (202.21.113.238)
    Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг Д.Амарбаясгалан ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гээд бүгдэд нь оролцож нэр холбогдсон, шууд шорон явах ёстой хүн шүү.
    2024 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    МАН-ын гишүүдийг үндсээр нь нэр дэвшүүлж үл болно.
    2024 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    26 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    47 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    1 цаг 33 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    1 цаг 48 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    1 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 10 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 14 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    2 цаг 24 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    2 цаг 56 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 1 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 9 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 13 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 13 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    4 цаг 18 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    4 цаг 30 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 33 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    4 цаг 40 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    4 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК