Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Болорчулуун: Улсын болон орон нутгийн төсвийн 13.7 тэрбум төгрөгөөр 5,196 ширхэг нийллэг хальсан хүлэмж авна

2024-3-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар хэлэлцлээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцуулав. 


Тэрбээр "Улсын хэмжээнд 2024 онд 390.6 мянган га-д үр тариа, үүнээс 365.6 мянган га-д улаанбуудай, 19.3 мянган га-д төмс, 15.3 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, 78.3 мянган га-д малын тэжээл, 68.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580 мянган га-д тариалалт хийж, 350.9 мянган  га-д уринш боловсруулна.

546.7 мянган тонн үр тариа, үүнээс 515.3 мянган тонн улаанбуудай, 225.8 мянган тонн төмс, 220.7 мянган тонн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ дөрвөн мянган тонн, 195.8 мянган тонн тэжээлийн ургамал,  34.3 мянган тонн тосны ургамал, нийт 1.2 сая тонн ургац хурааж авна.

Хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 95 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Тариалалтад улаанбуудайн үр 55.0 мянган тонн шаардагдахаас Хөдөө аж ахуйн корпорацад 7.2 мянга, улсын үрийн нөөцөд гурван мянга, аж ахуйн нэгж, иргэдэд 40.6 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд импортоор 9.5 мянган тонн үр орж ирүүлэхээр гэрээ хийж байгаа. Хүнсний ногооны үрийн хэрэгцээг тооцвол нийт 1,177 тонн шаардлагатай.

Өвлийн хүлэмж хоёр га, зуны нийллэг хальсан хүлэмжийн тариалалтыг 16.6 га-гаар нэмэгдүүлнэ. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн 13.7 тэрбум төгрөгөөр 5,196 ширхэг нийллэг хальсан хүлэмж авах ажлыг зохион байгуулна. Жимс, жимсгэнийн дотоодын хангамжийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 980 сая төгрөгт Төв, Хэнтий, Увс аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт чанарын шаардлага хангасан, нутагшсан сортын жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төв 12 га-д байгуулна. ЖДҮХС-гаас 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг хэрэгжүүлнэ.

Засгийн газрын хуралдаанд улаанбуудайн үрийг 30, төмс, хүнсний ногооны үрийг 80 хувь, бордооны татаасыг 30 хүртэл хувь олгох шийдвэрийн төслийг бэлтгэж, танилцуулна.

Улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгт хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн хуулийн этгээдэд хөнгөлөлт үзүүлэх, төмс хүнсний ногооны механикжуулалт 3.9 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт олгож, 950 га талбайг механикжуулна. Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө сайжруулах зээлд 2024 онд 65 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэлд 16 тэрбум төгрөгийг тус тус  жилийн таван хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахыг дэмжихэд найман тэрбум, хүлэмжийн аж ахуй байгуулахад долоон тэрбум, зоорийн аж ахуй байгуулахад 10 тэрбум төгрөгийг тус тус жилийн зургаан хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл олгох мэдээллийг тариаланчдад хүргэж, хүсэлт ирүүлсэн материалыг цахим системд хянаж, арилжааны банканд хүргэж, бодлогын гэрээ байгуулж байна.

Хүнсний ногооны хадгалалт, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад баригдах 200-500 тонн төмс, хүнсний ногооны зоорь барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг  зохион байгуулсан. Газар тариалангийн үйлдвэрлэлд 23 мянган тонн шатахуун хэрэгцээтэй ба тариалалт, уринш боловсруулалтад 11 мянган тонн, ургац хураалтад 12 мянган тонн шаардагдах тооцоог гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудад албан тоот хүргүүллээ. Цаг агаарын болон бусад  гэнэтийн давагдашгүй хүчин зүйл  учраагүй тохиолдолд тариалалтыг 14-16 хоногт гүйцэтгэх техникийн хангамж бүрдээд байна" гэв.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал "Аж ахуйн нэгжүүдэд байгаа 40 мянган тонн үрийн хянан баталгаажуулалт, импортоор орж байгаа үрийн чанар, цаашлаад малын тэжээлийн ургамлын үрийн хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай"-г хэллээ.

Түүнчлэн хаврын тариалалтаас өмнө аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, говийн бүсэд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зээл олгох асуудлыг тусгах, тариалалтаас ургац хураалт хүртэл шаардлагатай түлш, шатахууны нийлүүлэлт, хангалтын асуудалд бодлогоор анхаарах, үрийн нөөцтэй болох, хөрс, талбайн хамгаалалтын хүрээнд хашаажуулалтын ажилд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах чиглэлийг өгөв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • БСДА (202.9.46.142)
    Энэ бээжинхав дүртэй хулгайч өөрийнхөө үйлдвэрийн гурилыг үнийг нэмж монголын ард түмнийг хорлож ядууруулах МАН-ын даалгавраа амжилттай биелүүлжээ.Одоо сонгуулиар зайлуулж хог дээр гаргаж хая.Өмхий псдаг.
    2024 оны 03 сарын 21 | Хариулах
  • shuumjlegch (77.111.246.15)
    niileg halisan hulemj gej bichnee setguulchee! Niilleg gevel mal amitan evtselduulehiig helnee um hum unshij bai
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    26 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    47 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    1 цаг 34 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    1 цаг 48 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    1 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 11 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 14 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    2 цаг 24 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    2 цаг 56 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 1 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 10 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 13 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 14 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    4 цаг 18 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    4 цаг 30 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 33 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    4 цаг 40 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    4 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК