Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав

2024-3-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран өнгөрсөн хугацаанд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэн, өнгөрсөн онд төслийн үр дүнг нэгтгэн дүгнэснийг дурдсан юм. Тэрбээр “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнг нэгтгэн дүгнэснээс хойш өнгөрсөн 3 сарын хугацаанд талууд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж, дараагийн шинэ зорилго, шинэ төслөө эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцлон тэмдэглэсэн юм. Энэ удаа УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Парламентын институцийг бэхжүүлэх нь” шинэ төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд өмнө нь хэрэгжүүлсэн төсөл болон одоо хэрэгжүүлэх төсөл нь зөвхөн УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг гэсэн хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 60 жилийн баялаг түүхтэй Монгол Улс, Швейцарын Холбооны  Улсын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл гэж хэлж болно гэлээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд тогтвортой хадгалж, бодит үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурригийн оруулж буй хувь нэмэр их гээд УИХ-ын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг халуун дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улс, Швейцарын Холбооны  Улсын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтойг тэмдэглэсэн юм. Тэрбээр хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг олон төслүүдийн нэг. Тус агентлагийн зүгээс дэмжиж, хэрэгжүүлж ажилладаг төслүүд дундаас хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл. Үүнийг зөвхөн Швейцарын хөгжлийн агентлаг ч ингэж дүгнэсэн хэрэг биш бөгөөд Швейцарын Холбооны Улсын Засгийн газар, хамтарч ажилладаг байгууллагууд ч ийнхүү үнэлдэг юм. Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөрөө бахархдаг хэмээн онцолсон юм.

 

Тэрбээр УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь хүний эрх, ардчиллыг бэхжүүлж буй бусад улс оронд ч үлгэр жишээ болж байгааг өнгөрсөн оны 5, 6 дугаар сард Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн улсын парламентын Тамгын газрын ажилтнуудыг Монгол Улсад туршлага судлах үйл ажиллагаанд оролцуулах явцад харагдаж байсныг дурдав. Хатагтай Стефани Бурри хэлэхдээ, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн төсөл нь 7 жилийн хугацаанд үргэлжилж, Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас төслийн үйл явцыг үнэлж дүгнэн Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг энэ онд дуусгавар болгож бусад улс орнуудад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн ч төслийн үр дүн, хоёр талын харилцан идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсад цаашид дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр болсны нэг нь “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл юм. Түүнчлэн Монгол Улс нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс бөгөөд жендэрийн тэгш эрхийг батжуулах, бүс нутагтаа ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд УИХ манлайлж ажилладаг зэргийг өргөн хүрээгээр нь авч үзвэл бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг тул цаашид дэмжиж, хөгжүүлэх нь зүйтэй хэмээн  Швейцарын Холбооны Улсын зүгээс үнэлж буй явдал юм гэлээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат манай улс парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлэх, ард түмний төлөөллийн дээд байгууллага, хууль тогтоох институцээ шинэчлэх алхмуудыг эрчимтэй явуулж буй түүхэн үйл явдлын өмнө Швейцарын хөгжлийн агентлаг бидэнтэй тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна гээд “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл нь Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй, тогтвортой байлгахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн энэхүү төсөл нь Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, тэр дундаа парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд хамгийн тууштай, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжсэн төсөл хөтөлбөр болж үлдэх ёстойг тэмдэглээд УИХ, Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагааны үр дүнг бататгахад чухал нөлөө үзүүлж, улмаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд ахиц дэвшил авчирна гэж үзэж байна гэлээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Женев хотноо удахгүй болох Олон Улсын Парламентын Холбооны 148 дүгээр Ассамблейд оролцохоор төлөвлөж буй талаараа дурдаад энэ үеэр Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд Олон Улсын Парламентын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд хэрэгжүүлсэн Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний үр дүн, туршлагаа бусад улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хуваалцана гэлээ. Тэрбээр олон улсад танилцуулах, туршлагаа хуваалцах хэмжээнд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри болон түүний хамт олонд талархал илэрхийлсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    26 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    47 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    1 цаг 33 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    1 цаг 48 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    1 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 10 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 14 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    2 цаг 24 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    2 цаг 56 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 1 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 9 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 13 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 13 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    4 цаг 18 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    4 цаг 30 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 33 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    4 цаг 40 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    4 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК