Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ҮГ бүрдээ хариуцлага хүлээх ёстой!

2024-3-27
0
ЖИРГЭХ

Төрийн өндөр дээд албан тушаалтан эх болсон монгол хэлээр оноож өгсөн нэрийг аялга хаялгад алдаж, асгаж цутгаж явах нь юутай тохуутай зүйл вэ. "Сыргаль нутаг" гэж сэтгэлгээнээс үл олдох хил хязгаар Г.Занданшатар даргын оюун санаанд байна. Дур мэдэн уул усны нэрийг өөрчилж, галиглан дуудаж, пайз хадаж, зураас татсан үйлдлийг өөгшүүлж, хөхиүлэн дэмжих нь Монгол Улсын хуулийн дээр сандайлсан хэрэг юм. Тэр хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрдээ хариуцлага хүлээх ёстой.

"Сыргаль" гэж хэлж, зүглэж буй байгалийн урлан болох Бага түргэний хүрхрээ тэнд шуугиж, Бага түргэний уулс тэнд дүнхийнэ. Чухамдаа гарал үүслээ санагалзахаас ч үл хамааран түүхийн балархай хуудсаас ч үл хамааран оноосон нэр бол жинхэнэ нэр юм. Эцэг эхийн чихэнд шивнэсэн нэрийг өсөхөд чинь өрөөл бусад хүссэнээрээ дуудаад байвал танд ямар санагдах вэ? Яг үүнтэй адил, уул усны нэрийг ч "аялал жуулчлал" гэх үгийн дор баллуурдаж үл болно. Сонгууль дөхсөн, дөхсөн гэхэд ингэж найр тавьж болохгүй л байлтай.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн онд Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр "Монгол Улсын иргэн нэн тэргүүн эх хэлээ сурах ёстой. Үндэсний аюулгүй байдал, үндэсний бодлоготой холбоотой асуудал" хэмээн чуулганы индэрт чухал царай гарган сууж байлаа.

Юмс асар хурдтайгаар үүл мэт хувьсан өөрчлөгдөж болох ч "уул мэт, чулуу мэт үлдэх нь эх орон, эх хэл" юм. Гэвчиг уулаа ч, усаа ч зөөж дуусгах нь хүн л юм. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа онцлон дурдсаныг тодруулбал, "Энэ бол байгалийн үзэсгэлэнт, дархан цаазат, Швейцараас сайхан газар, дэлхийд ховорхон гэж үнэлэгдэх Сыргаль нутаг. 30 сая биш юм гэхэд 3 сая жуулчин ирэхэд, нэг жуулчин 100 доллар үлдээнэ гэж бодоход 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт Цэнгэл сум, энэ бүс нутагт хийгдэх боломжтой" гэсэн юм.

Тэрхүү 300 сая жуулчин нь Бага түргэний хүрхрээг "Сыргаль" гэх нэрээр 300 сая хуваагаад салан одох нь. 300 сая хуваагдсан хэсэг нь дахин 300 саяар бутран түгэж, оноосон нэрээрээ үл танигдах, үл мэдэгдэх, үл дурсагдах нэгэн хүрхрээ Монгол Улсад оршин байх нь. 

Сануулахад, Баян-Өлгий аймгийн зарим сумын газар нутгийн нэрийг казах нэрээр өөрчилсөн гэх асуудал шүүхийн шатандаа үргэлжилж буй. 14 албан тушаалтныг Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

Түүнчлэн нэрний асуудал Бага түргэний хүрхрээгээр зогсохгүй хөндөгдөнө. Нэгэн тусгаар улс мэт Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр дууддаг гэсэн мэдээлэл байна.

М.Жаргал 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • МОНГОЛ (66.181.188.66)
    баян өлгий аймгийг татан буулга нэг үндэстэнд зориулан газар нутаг тасалж өгдөг туршлага монголоос өөр хаана байна вэ
    2024 оны 03 сарын 27 | Хариулах
    • МАШ ЗӨВ . БАЯНӨЛГИЙГ ТАТАН БУУЛГА. ЭЛБЭГДОРЖ ЁРӨНХИЙ БАЙХДАА ЭНЭ АЙМГИЙН БҮХ ДАРГА НАРЫГ МОНГОЛ ХҮНЭЭР СОЛЬСОН. ТУСГААР УЛС ШИГ Л АЙМААР БАЙСАН.
      2024 оны 03 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    38 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    53 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    1 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    1 цаг 15 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    1 цаг 19 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    1 цаг 29 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    2 цаг 1 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    3 цаг 6 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    3 цаг 14 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    3 цаг 18 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    3 цаг 18 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    3 цаг 23 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    3 цаг 35 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 38 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    3 цаг 45 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    3 цаг 51 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    3 цаг 54 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    19 цаг 39 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    19 цаг 56 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК