Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болор-Эрдэнэ: Сонгуулийн луйвар ингэж явагддаг

2024-5-13
0
ЖИРГЭХ

“Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн гишүүн, судлаач Б.Болор-Эрдэнэтэй сонгуулийн хууль тогтоомж зөрчигддөг асуудал, хууль бус үйлдэл, зөрчил, булхайн талаар ярилцлаа.


-Сонгуулийн үеэр гардаг зөрчлүүдэд ямар нэгэн хариу арга хэмжээ авсан тохиолдол бий юу?

-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш парламент болон Ерөнхийлөгч, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийг тус бүр найман удаа, нөхөн, дахин сонгуулийг тодорхой тоогоор зохион байгуулсан. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа холбогдох хуулийн зөрчил, булхай, луйвартай холбоотой олон тооны гомдол, маргаан гардаг ч холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцон, хууль зөрчсөн нэр дэвшигчдийг нэр татах, түдгэлзүүлэх арга хэмжээ авсан нь ховор. Хамгийн сүүлд гэхэд 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн нам, эвслээс ажлын хэсэг гарган, хууль бус үйлдэл, зөрчил булхайн талаарх гомдол, маргааны талаарх мэдээллийг цуглуулж, анализ хийж, дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирээгүй өнгөрч байв. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах нь гэмт хэрэг атал сонгууль бүр нь булхай, луйвраар дүүрэн явагддаг нь хэвийн үзэгдэл боллоо. Ард түмэн шударга сонгуулийн үр дүнд бий болж хэрэгжиж байгаа бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг хүртэхэд гомдолгүй. Харин сонгуулийн үеэр бодлогын өрсөлдөөний шударга талбар үүсэлгүй, аль нэг нэр дэвшигч, нам эвсэл өөрт давуу байдлыг ашиглах, хууль зөрчих, түүндээ хариуцлага хүлээхгүй байх тохиолдол их байна. Бодлогын өрсөлдөөн дутагдаж байгаагын үр дүн нь бидний амьдралын чанар, одоогийн нөхцөл байдал шүү дээ. Дэлхийн улс орнуудын харьцуулсан хөгжлийн үзүүлэлтүүдээр Монгол Улсын үзүүлэлт, индекс олон талаар тун доогуур байна. Авлигын индекс, бизнес эрхлэх таатай орчны индекс, хүний хөгжлийн индекс гээд олон талт үзүүлэлтүүд хангалтгүй байсаар байна.

-Ямар төрлийн зөрчлүүд түлхүү гардаг вэ. Үүнтэй холбоотой тоо баримт, судалгаа байгаа юу?

-Судлаач хүний хувьд УИХ-ын сонгуулийн үеэр гардаг нийт зөрчлийг нэгтэн боловсруулж, дүн шинжилгээ хийж, ангилж авч үзсэн. Үр дүнгээс харахад СЕХ-той холбоотой зөрчил хамгийн их буюу 24.2 хувьтай байна. Үүнд гол төлөв сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд, сонгогчдоос гарсан гомдол, сонгуулийн хууль зөрчигдсөн талаарх мэдээлэл, саналыг тус байгууллага хүлээн авч шийдвэрлэх явц удаан, хариу ирүүлэхгүй байх тохиолдлууд эзэлж байна. Мөн нэр дэвшигч болон нэр дэвшигчийн сонгуулийн штаб, ухуулагчдын сонгуулийн хууль зөрчсөн талаар, улсын бүртгэлтэй холбоотой зөрчлүүд тус бүр 19 хувь, санал тоолох машин буюу хар машины үйл ажиллагаа, техник, программ хангамжтай холбоотой зөрчил 16.1 хувьтай байна. Түүнчлэн 2020 оны сонгуулиар, орон сууцад байхгүй “тоот” үүсгэж иргэний үнэмлэх олгож, саналын эрхтэй болгосон, улсын бүртгэлд нэг ижил хаягтай байрыг давхцуулан үүсгэсэн тохиолдлууд илэрсэн. Иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягтаа амьдардаггүй иргэд, сонгогчид танихгүй айлын хаягт бүртгэгдэж, санал өгсөн тохиолдол ч гарсан.

Мөн СЕХ-ны үйл ажиллагаа хэсгийн хорооны түвшинд алдагдаж, доголдол, дутагдал гаргаж байгаа асуудлууд багагүй байна. Хэсгийн хороодын ажилтнуудын хууль зөрчсөн үйлдлүүд, ажлын уялдаа холбоо хангалтгүй байдал нэлээд гарч байв. Сонгуулийн үеэр нэр дэвшигчид холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, нэр татуулах үндэслэлүүд нэлээд үүссэн хэдий ч яаравчлан УИХ -ын гишүүний бүрэн эрхийг батламжилсан асуудал ч бий. Улсын бүртгэлийн өгөгдөл зөрсөн тохиолдлууд нэлээд хэмжээгээр илэрсэн. Жишээлбэл, хурууны хээгээ уншуулах үед өөр хүний зураг гарч ирэх, өөр хүйсийн хүн гарч ирэх тохиолдлууд гарч байв. СЕХ-ноос иргэд сонгогчдод өгсөн “Сонгуулиа хэрхэн өгөх вэ” гэсэн албан ёсны видео болон зурагт хуудас, саналын хуудас нэг бүрийн толгойд “Дүүргэн” будах тухай зааварчилгааны хүрээнд “Хүчингүй” гэж мэдэгдсэн саналын хуудсуудыг “Хүчинтэй”-д тооцсон тохиолдлууд маш олон байсан. Сонгуулийн саналын хуудасны шифрлэлт, нууцлал нь хангалттай хийгдээгүй. Нэг тойргийн хувьд бүхэлдээ ижил кодтой байсан бөгөөд энэ нь тээвэрлэлт, түгээлт, хадгалалтын явцад солигдох, тооны зөрүү гарах г.м олон төрлийн эрсдэлийг үүсгэх сул талтай байлаа. Сонгуулийн үйл ажиллагааны үеэр ашиглагдсан программ, техник хангамжийн хэвийн найдвартай ажиллагаа хангагдсан гэх баталгаагүй байв. Санал тоолох төхөөрөмж буюу иргэдийн дунд яригддагаар хар машины хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, сонгуулийн санал авах өдөр тус хар машин гацах, санал тэмдэглэсэн хуудсыг татаж авахгүй байх, санал хураалт дууссаны дараа үр дүнг нэгтгэсэн хуудсыг хэвлэхгүй байх гээд нэлээдгүй асуудлууд бүртгэгдсэн.

-Нийт зөрчлүүдээс СЕХ-ны үйл ажиллагаатай холбогдолтой зөрчил хамгийн их байгаа нь анхаарал татаж байна. Сонгуулийн үеэр мөнгө тараах, зөвшөөрөгдөөгүй сурталчилгаа хийсэн асуудлуудад СЕХ ямар арга хэмжээ авч ажиллаж байсан бэ?

-СЕХ-ны үйл ажиллагаатай холбоотой зөрчил нь нэр дэвшигчдийн хууль бус үйлдэл, сонгуулийн явцад гэнэтийн байдлаар гарсан зөрчил дутагдлын тоотой харьцуулахад өндөр байгаа нь тус хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа учир дутагдалтай байсныг харуулж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар нь 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дээрх албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд тухайн үедээ сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, олон төрлийн зөрчил дутагдлууд илэрч байсан боловч зохих шийдвэртэй арга хэмжээ аваагүй, хариуцлага тооцоогүй. Ийм байтал 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах төв байгууллага болох СЕХ-г удирдсан хэвээр байгаа нь зөрчлүүд дахин гарах, хуулийг мөрдөхгүй, хүндэтгэхгүй байх асуудлыг даамжруулсан.

Урьд урьдын сонгуулиар гардаг байсан мөнгө, эд зүйлс тараасан, зөвшөөрөгдөөгүй сурталчилгаа хийсэн, царцаа буюу сонгогчдын шилжих хөдөлгөөн хийсэн, улсын бүртгэлийн өгөгдөл зөрүүтэй (давхцал, алдаатай мэдээлэлтэй г.м) байсан, саналын хуудасны нууцлал хангагдаагүй зэрэг асуудлууд давтагдсан хэвээр байгаа нь зөрчил, дутагдлыг арилгах чиглэлд хангалттай ажиллаагүйг харуулж байна. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа бүрэн хангагдаагүй. Тухайлбал, санал тоолох төхөөрөмж бүрэн ажиллагаагүй болох, сонгуулийн нэгтгэл хуудас (билл) гаргаагүй, CD хуулахад алдаа гарсан г.м. Мөн телевизээр шууд дамжуулалт хийх үед дундын программ хангамжийн дамжуулалтын алдаанууд нэлээд гарч, иргэд сонгогчдын дунд эргэлзээтэй байдал үүссэн. Тухайлбал, “таслал”, “курсор” хөдөлсөн, “тоо” нэмэгдсэн, хасагдсан, алга болсон, “нэр дэвшигчийн нэр” алга болсон, нэр нь гарч ирэхдээ тоо нь “0”-лэгдсэн, хэсгүүдийн тоо нэмэгдээгүй, санал тоолох төхөөрөмж гацсан байхад саналын тоо нэмэгдсэн, дэлгэцэд саналын тоогоор эрэмбэлэгдээгүй гэх мэт зөрчлүүд гарсан нь мэдээллийн технологийн үйл ажиллагаа доголдолтой, хангалттай тестлэж бэлтгээгүйг нотолсон юм.

Мөн дээрээс нь саналын хуудасны нууцлал, хамгаалалт бүрэн хангагдаагүй, нэг тойргийн бүх хэсгийн хороодууд нэгэн ижил хуудсаар санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан, саналын хуудасны хадгалалт, хамгаалалт найдвартай хийгдээгүй зөрчлийн улмаас эрсдэл үүссэн байж болзошгүй. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан талаар нэлээдгүй асуудал илэрсэн бөгөөд санал авах байранд иргэдэд нөлөө үзүүлэх, ажиглагч нарт тэгш бус боломж олгох, ажиглалт хийх боломжгүй болгох, хуульд засах эрхийг хязгаарлах г.м хортой үр дагаврыг үзүүлсэн. Хяналтын тооллого бүрэн гүйцэт хийгдээгүй, ажиглагч нарт сэтгэл зүйн тогтворгүй байдлыг үүсгэх байдлаар хяналтын тооллогыг орхиж гарах зэрэг үйлдэл явуулсан тохиолдол гарсан бөгөөд зарим хэсгийн хороод нь ямар ч тохиолдолд стандартын дагуу хийх ёстой үйл ажиллагаагаа явуулаагүй.  Сонгуулийн Ерөнхий Хорооны албан ёсны цахим хуудас, зурагт хуудас болон саналын хуудас бүрийн толгой дээр “Дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ” гэсэн мэдээллийг иргэд, сонгогчдод хүргэсэн боловч саналын хуудсанд өөр бусад төрлийн тэмдэглэгээ хийсэн тохиолдолд “Хүчинтэй” саналын хуудсаар тооцсон тохиолдол элбэг байна.

Сонгууль эрхэлсэн байгууллагаас өгсөн зөвлөмж, мэдээллүүд бодит байдал дээр хоёргүй утгаар хэрэгжээгүй байна. Тухайлбал, иргэний үнэмлэхгүй хүмүүс санал өгөх, дүүргэж будаагүй гэх мэтийг дурдаж болно. “Түр хасав” бүртгэлтэй байгаа сонгогчдын саналыг өгүүлэхдээ газар дээр нь шийдвэрлэх бус утсаар зөвшөөрөл авч шийдвэрлэсэн тохиолдлууд илэрсэн нь СЕХ-ны шийдвэр гаргах процесс нь тодорхойгүй байгааг илтгэж байна. Мөн сонгогчдын нэрийн жагсаалт, ирц бүртгэлийн програм бүхий зөөврийн компьютер дахь өгөгдлийг сонгуульд оролцогч намуудын төлөөллийн хяналтгүйгээр устгасан. Нэр дэвшигчдийн сонгуулийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, хуулийн байгууллага болон орон нутгийн шат шатны удирдлага, байгууллагууд нэг талыг барьсан үйл ажиллагаанууд идэвхтэй явуулж, сонгогчдын саналд нөлөөлж, төрийн эрх мэдлийг явцуу хүрээнд ашигласан байдал нэмэгдсэн байна.

Сонгуулийн хуулийг зөрчсөн нь баримт, үйлдлээр нотлогдож, тэр ч байтугай хууль, шүүхийн байгууллагын шийдвэр гарсан атал үл хэрэгжсэн УИХ-ын гишүүнээр батламжилж байгаа нь цаашид энэ мэт байдлаар сонгуулийн хуулийг зөрчдөг, зөрчсөн ч арга хэмжээ авдаггүй, “Ялсаны зөв” гэсэн буруу хандлага тогтох аюултай. СЕХ-ноос нэр дэвших эрхээ авчихсан зургаан нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдсон ч СЕХ шийдвэртэй арга хэмжээ авч, тайлбар хийж, холбогдох арга хэмжээ авсангүй. Иргэд сонгогчдын хувьд саналаа худалдах, мөнгө санхүү, ажил төрлөөр тусалсан тохиолдолд саналаа өгнө гэсэн хандлага илүүтэй нэмэгдсэн байгаа нь цаашид улсын ирээдүйд хортой нөлөөг үзүүлэх талтай байна.

Сонгуулийн жил бүр гардаг томоохон асуудал нь иргэний бүртгэлтэй холбоотой асуудал бөгөөд “царцаа” гэх нэр томьёо бий болтлоо даамжирсан байгаа нь 2020 оны УИХ-ын сонгуульд арга нь илүү нарийсаж, шинээр байр, давхар, тоот үүсгэх, сонгогчдын зөвшөөрөлгүй шилжилт хийх г.м ноцтой зөрчлүүд илэрсэн. Иргэний шилжих хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийг харахад 2020 оны сонгуулийн өмнө 4 сарын дотор 229 мянган иргэн шилжих хөдөлгөөн хийлгэсэн. Энэ бол ердийн үеийн шилжих хөдөлгөөнөөс бараг 5 дахин их гэсэн үг. Томоохон компани, аж ахуй нэгжүүд ажилтнуудаа нүүлгэх байдлаар ажилтнуудынхаа сонгох эрхэнд халдаж, бие даан, хараат бусаар сонгуулиа өгөх эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж болно. COVID-19 улмаас хөл хорио тогтоогдсон нь сөрөг хүчин болон бусад нам эвсэл, бие даагчдын сонгуулийн үйл ажиллагааг саармагжуулсан боловч харин нөгөө талаар төрийн ажлын нэрээр эрх баригчдын сонгуулийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавигдсангүй. Мөн сонгуулийн үеэр холбогдох дүрэм журмын хэрэгжилт тааруу, дабль стандарт хэрэгжиж байлаа.

-“Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгээс зөрчил дутагдлыг арилгах чиглэлд санал зөвлөмж боловсруулсан уу?

-Монгол хүмүүс бид хувь заяаныхаа эзэн байх эрхтэй. Сонгуулийн үйл ажиллагааг шударгаар зохион байгуулах, аливаа хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоох чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Мөн холбогдох хуулийг чангаруулах, сайтар сахиулах хэрэгтэй. Хууль бусаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийг батлах шаардлагатай. Мөн “Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх, холбогдох харилцааг зохицуулах тухай” хуулийг шинээр батлах хэрэгтэй гэж үзэж байна. “Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх”-ээ тулгадаг системийн нэгэн адил сонгуулиа өгсөн эсэхээ сонгогч өөрөө шалгадаг системийг сонгуулийн санал хураалт дууссан өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд нээлттэй байлгах нь зүйтэй. Ингэснээр сонгогчид болон улс төрийн нам, эвслүүдийн дунд яригддаг хүний өмнөөс өөр хүнээр санал өгүүлдэг гэх эргэлзээ үгүй болж, иргэд сонгогчдын хяналт нэмэгдэнэ.

Нам, эвсэл, нэр дэвшигчийн хүсэлтээр тодорхой шаардлагад нийцүүлэн санал өгсөн хүмүүсийн гарын үсэг бүхий нэрийн хавтгайтай танилцах, нягтлах боломжийг олгодог болох нь зүйтэй. Ингэснээр “Түр хасав” ангилалд багтсан гадаадад байгаа хүн, нас барсан хүн, ял эдэлж байгаа хүн, хөдөө орон нутаг руу түр явсан хүний нэрийн өмнөөс санал өгсөн гэх мэт эргэлзээг арилгана. Сонгуулийн үйл явцтай холбоотой бүхий л мэдээллийн системүүд, мэдээллийн сан (тухайлбал, улсын бүртгэл зэрэг) хөндлөнгийн хяналт, аудит оруулж, гарсан алдаа зөрчил болгоныг засаж, дараа дараачийн сонгуульд гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Тагнуулын байгууллагын шалгалт, нам, эвслүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн шалгалтыг оруулж, үр дүнг олон нийтэд танилцуулснаар нам, эвсэл, иргэдийн эргэлзээ тээнэгэлзээг арилгана.

Төрийн эрх мэдэл, хүний нөөц, хөрөнгө санхүүг сонгуулийн үйл ажиллагаанд эрх баригчид явцуу байдлаар ашигладаг, сонгуулийн санал татах зорилгоор зориулагдаж байгаа асуудлыг онцгой анхаарч, холбогдох хуулийг чангаруулж, хариуцлага тооцдог зөв жишгийг бий болгох шаардлагатай. Сонгуулийн саналын хуудасны нууцлал, кодлохыг илүү нарийвчилж (тойрог, хэсгийн түвшинд кодлох), саналын хуудасны хадгалалт, хамгаалалтыг холбогдох журмын хүрээнд мөрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай.

Санал тоолох төхөөрөмж, улсын бүртгэлийн программ хангамж болон дундын дамжуулалтын программуудын хэвийн, найдвартай ажиллагааг өндөр түвшинд хангаж, саналын хуудсыг гараар бөглөсөн эсэхийг тодруулах өндөр нарийвчлал бүхий сканерын сайжруулалт хийх нь зүйтэй байна. Сонгуулийн хэсгийн хороодын ажилтнууд, ажиглагчдын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, дэг журмыг сахиулахад онцгой анхаарч, ялангуяа ашиг сонирхлын аливаа зөрчил гаргасан тохиолдолд зохих арга хэмжээ авч, хариуцлага тооцдог болох нь чухал байна. Мөн хэсгийн хорооны ажилтнуудыг сургалтад хамруулах, зохих шалгалт авч сертификатжуулах шаардлагатай. Сонгуулийн ирцийн мэдээллийг шууд дамжуулалт хийж, олон нийтэд мэдээлдэг байх нь чухал бөгөөд ингэснээр 22:00-т хэт ачаалал үүсэх эрсдэлийг бууруулах, прогнозлох боломж бүрдэнэ. Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийг төрийн эргэлт болгодог гэсэн хандлага, бодлыг өөрчлөх шаардлагатай. Үүний тулд иргэд, сонгогчдодоо үнэн зөв мэдээллийг нээлттэй олгодог байх нь чухал байна. Бас нэг чухал асуудал бол улсын бүртгэлийн үндсэн дата, сонгогчдын нэрийн жагсаалт, ирц бүртгэлийн оффлайн системд ажиллаж байгаа програм хангамж дахь өгөгдлийг харьцуулан, зөрүүгийн шинжилгээ хийх, ялангуяа өгөгдлийн тулгалт хийх процессийг хурууны хээнд тулгуурлан био-датаны шинжилгээ хийх хэрэгтэй байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, сонгууль шударга явагдах ёстой. Үүний тулд нам, улс төрийн байгууллагууд, нэр дэвшигчид бодлогын өрсөлдөөнийг өрнүүлж, иргэд сонгогчид шударгаар, хэн нэгний нөлөөнд оролгүй, бие дааж, хараат бусаар, нууцаар санал өгөх эрхээ эдлэх, эдэлж сурах ёстой. Сонгуулийн үеэр болдог луйврын шинжтэй хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, эрх баригчдын угсарсан схем, ужгирсан тогтолцоотой тэмцэн, төр засгаа үнэн зөв, шударгаар бүрдүүлэхэд улс  төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын санал санаачилга, хамтын ажиллагаа ихээхэн чухал юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
"Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    SEXSDN80955877
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    2 цаг 2 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    2 цаг 7 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    3 цаг 52 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    4 цаг 25 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    4 цаг 30 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    5 цаг 26 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    5 цаг 32 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    5 цаг 33 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    5 цаг 57 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    6 цаг 20 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    7 цаг 13 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    7 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 34 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    7 цаг 57 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    8 цаг 9 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    8 цаг 9 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    8 цаг 31 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    8 цаг 41 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    9 цаг 55 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    9 цаг 56 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК