Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

3200 долларын үнэтэй “сахилгагүй” санал тоолох машины тухай юу мэдэх вэ? -24 баримт

2012-11-23
0
ЖИРГЭХ
    Сонгууль болгоны дараа санал тоолох машины тухай гомдол гардаг. Намуудын "хэрүүлийн алим" болж, сонгууль болгонд асуудал үүсгэж байдаг "сахилагагүй" санал тоолох автомат машины талаар та юу мэдэх вэ
    Сонгууль болгоны дараа санал тоолох машины тухай гомдол гардаг. Намуудын "хэрүүлийн алим" болж, сонгууль болгонд асуудал үүсгэж байдаг "сахилагагүй" санал тоолох автомат машины талаар та юу мэдэх вэ?

ESS-company-DS200-300x2001. Сонгогчдын саналыг автомат машинаар тоолох саналыг 2008 оны сонгуулийн өмнө ярьж эхэлсэн ч ажил хэрэг болоогүй. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт орсноор хэдэн тэрбумын үнэтэй санал тоолох машин авахаар болсон.
2. Сонгуулийг автомат машинаар тоолох саналыг гаргаж, батлуулахад хамгийн их хүч гаргасан нь УИХ-ын дарга З.Энхболд юм.
3. Санал тоолох машин авахад улсын төсвөөс 24 тэрбум, түүнээс ч ихийг гаргасан.
4. Гэвч СЕХ-ны хуучин дарга Н.Лувсанжавын монголчуудад зориулан Солонгосоос авчруулсан анхны санал тоолох машин шаардлага хангалгүй буцсан юм.
5. Солонгосын “MIRU” компаниас нийлүүлсэн уг машиныг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай принтер гэж нэрлэж байв. Тэрбээр "Манай гэрт ийм принтер зөндөө бий. Дахиад хэрэгтэй бол надаас аваарай. Та нарыг санал тоолдог машин ав  гэсэн болохоос принтер ав гээгүй” хэмээн ёжилж байв.
6. Үүнээс болж СЕХ-ныхон АТГ-т шалгуулахдаа тулж, Солонгосоос авсан тендерээ буцааснаар одоогийн бидний хэрэглэж байгаа АНУ-ын “Dominion voting” компаний машиныг оруулж ирэхээр болсон юм.
ESS-company-DS200-300x2007. Энэ нь тус бүр 3200 ам.долларын үнэтэй. Хуучин машин аваад уначих үнэ.
8. СЕХ-ны даргын тодорхойлолт: Нэг хуудсыг 5-8 секундэд тоолох хүчин чадалтай. Программ хангамжаас алдаа гарах магадлал маш бага. Зохих ёсны гэрчилгээтэй. Машин бүр найман цаг ажиллах хүчин чадалтай жижигхэн батерейтай учир эрчим хүчний хувьд хүндрэл багатай.
9. “Dominion voting” компани мэдээллийн технологи тал дээр “Интерактив”  компани, СЕХ-ны дэргэдэх мэдээллийн технологийн төвтэй хамтарч ажилласан.
10. Кодтой, түлхүүртэй, нууцлалтай. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн ажиллагааг нь саатуулах боломжгүй гэж Н.Лувсанжав мэдэгдэж байв.
11.“Dominion voting” компанийн санал тоолох машины программ хангамжийн зохиогчийн эрхийг АНУ-ын “linux” компани эзэмшдэг.
12. Санал тоолох машин эвдэрвэл АНУ-ын тал үнэ төлбөргүй засна гэж анх гэрээ хийхдээ тусгасан байдаг.
13. “DOMINION VOTING” компани санал тоолох машинуудыг манайд худалдаалахдаа зөвхөн Монголд зориулж программ зохиосон эсэх нь эргэлзээтэй байна.
14. Яг энэ машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах үеэр гэнэт гацаж, үүнээс болж сонгуулийн дүнгээ гаргаж чадахгүй 10 хонож байсан тохиолдол ч байдаг юм байна. Машинаас болж улс орон сонгуулийн дүнгийн хүлээлтэд орж, Жорж Буш, Альберт Гор нарын хэн нь улсынх нь ерөнхийлөгч болсныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л мэдэж байжээ.
15. “Douminion voting” компанийн  машинууд АНУ-д сонгуулийн луйвар хийсэн том жишээ нь 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад, эсвэл өгсөн саналын эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн  гомдол сонгогчдоос гарч байсан учир Жон Маккейнд өгсөн  11 мянган саналыг хүчингүй болгож байжээ.
ESS-company-DS200-300x20016. Санал тоолох машин бол сонгуулийн хамгийн хүндтэй “зочин”. Учир нь сонгууль болохоор алслагдсан аймгууд руу тусгай онгоц гарган хэсгийн хороодод “залдаг”.
18. Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан энэ “гайхал”-д итгэдэггүй.  Тэрбээр уг цахим машин нь 2002 онд АНУ-ын нэг мужид 6300 гаруй саналыг ор сураггүй алга болгож байсан бөгөөд 5500 саналыг  зөрүүтэй тоолж, дахин сонгууль явуулж байсан гэв. Санал асуулгын "үгүй" гэдэг хариултыг "тийм" гэдэг хариултаар сольж байсан" гэж баталгаа гаргаж өгөхийг шаардаж байв.
19. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий  аймгийн 18 дугаар тойргийн 9-р хэсгийн хороонд санал тоолох машин нь гэнэт гацснаар зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авчирсан.  Гэтэл тэр машин нь өмнөх санал тоолох машины саналыг 60-аар зөрүүлж, ялалт байгуулж явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ялагдал хүлээх болсон.
20. Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн долдугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж, санал хураалтад 1230 хүн оролцсон. Гэвч энэ тоо автомат машин дээр 1760 гэж гарчээ. Эндээс 530 хүний саналын зөрүү гарсан гэсэн үг аж.
21. Харин 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны "факт" Өвөрхангай аймагт гарав. Тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг принтер нь гацаж шатсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас хурууны хээ таних машиныг авч сум руу хүлээлгэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан аж.
22. Орон нутгийн сонгуулийн ирц болон урьдчилсан дүнг зарлахгүй байгаад зарим намынхан бухимдаж байна. Учир нь санал тоолох машин энэ тоог маш богино хугацаанд гаргах үүрэгтэй. Гэтэл ингэж удаад байгаа нь хардлага төрүүлж байгаа гэлээ.
23. Өрсөлдөгч намаасаа бага санал аваад байгаа гэх МАН-ын генсек Г.Занданшатар:   "Энэ автомат машины давуу тал бол сонгуулийн үр дүнг маш богино хугацаанд мэдээлэх юм. Ард иргэд хэн нь сонгуульд ялаад, ялагдаад байгаа, ямар үр дүн гараад байгаа талаар мэдээлэлтэй байх эрхтэй" гэж шаардав.
24. Санал тоолох машинаар саналаа өгөхөд билл буюу баримт гаргаж өгдөг. Орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг сонгууль өгсөн баримтаа авчрахыг зарим дарга нар нь шаарджээ.
Т.Гэрэл
image

Сонгууль болгоны дараа санал тоолох машины тухай гомдол гардаг. Намуудын ”хэрүүлийн алим” болж, сонгууль болгонд асуудал үүсгэж байдаг ”сахилагагүй” санал тоолох автомат машины талаар та юу мэдэх вэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • MJS (202.70.47.154)
    Санал хураалтад 1230 хүн оролцоод 1760 санал тэмдэглэсэн байна. Энэ юу нь буруу байгаан. Зарим нь саваагүйтээд л 2 ч юмуу 3 ч юмуу ... санал тэмдэглэчихсэн л байхгүй юу. Машин бол яг, таг, түг тоолно
    2013 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.194.116.66)
    har mashin l songood bna da
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.194.116.66)
    manai eronhiilogchiig amerikuud songochih ym da
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (95.188.233.28)
    иргэд хар машинд саналаа огохгуй байхгуй юу даа. тэгээд харья.
    2013 оны 06 сарын 22 | Хариулах
  • хэний (202.179.20.156)
    элбэгдоржийн ганц найдвар хэн оруулж ирсэн хэн програмы нь зохиосон гэхээр ойлгомжтой ш дэ хэрэглэсэн улс болгондоо хэрүүл дагуулдаг машин
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ***** (122.201.18.146)
    Ymar ix umuurtsguuguu we eniig chin amerik n law ashiglaxaa bolison shuudee
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (134.208.63.94)
    baliar unetei mashin shal demii avch bhar ter 24 terbumaaraa tsetserleg surguuli emneleg bariache durakuda
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • s (202.112.128.130)
    Joohn bodoj umaa bichih heregteieee ... ene mashinii huvid tegej ih gatsaad evdereed baisan gehiin yg unendee ter bolgon ni 100% tend bsan humuusiin l oroltsootoi tiim um bolj bgaam shde .. tanii buruu um hiigeegui l bol laptop chn bainga l shataal hudlaa um bodool baidaggui bzde ? Mash undur technology oor hiigdej olon davhar testlegdej gardag iim turliin buteegdehiin tegeheer ter shatsan gatsan gedeg bol tuhain hesgiin horoodin "ajil" shu
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.18.213)
    Энэ машин бол яаж ч эргэлзээд нэмэргүй эд байна лээ. Яг тоолоод л гаргадаг юм билээ. Аль дээхэн үеийн тестийн алдаануудыг яриад байгаа юм шиг л санагдаад байх юм даа. Манайд лав яг тулж байсан шд хө
    2013 оны 02 сарын 03 | Хариулах
  • luivar (122.254.127.34)
    Mashiny talaar garch bgaa gomdluudyg harahad manai ter,zasgiin erh medeltengyyd zuvhen namynhaa erh ashigt ashiglaad bgaa n haragdaad bna daa.. Teriin songuuli ch guuli bolloo heerhii...
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • chimgee (202.179.10.82)
    Sanal ogson songogchiin tootoi blanslahgui baigaa ni sanal temdegleegui talbarig "hooson talbar" geed bill deer ter ni gardagguid l yalagdsan tal buruu ogood baigaa um.
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • chimgee (202.179.10.82)
    Sanal unshih mashind ergelzeh hereggui um bainalee. Mash sain ajillagaatai. Harin hesgiin horoodin bairni haluun huiten orchnig anhaarmaar sanagdsan
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • Gereld (203.194.116.2)
    Medehgui zuiliinhee talaar ***** bicheech. SHal hudlaa zuil ih bichsen. Yadaj naad mashiniihaa ajillah zarchimiig gadarladag bolood bich. ZArchim ni bol ih engiin zuil shuu.
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    11 цаг 9 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    11 цаг 16 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    13 цаг 45 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    14 цаг 7 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК