Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үнэний хэлмэрч бол "цаг хугацаа"

2025-1-27
0
ЖИРГЭХ

Дэлхий дахинаа түгшүүрийн дохио хангинасан цар тахлын үед одоогийн Ерөнхийлөгчийн тэргүүлж асан Засгийн газар огцорч, эдийн засаг хийгээд нийгэм-улс төрийн хүндхэн уур амьсгалтай үед Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын жолоог атгах үүрэг хариуцлагыг хүлээж авсан нь 2021 он байв. Манай улсын иргэд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд хоног өдрүүдийг өнгөрөөсөн төдийгүй, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг улс орон даяар зарласан тийм л цаг хугацаа байлаа. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд хэмээгдэн Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа хүлээж авснаас хойш өнөөдөр дөрөв дэх жилтэйгээ нүүр учирч байна.

Үүд хаалгаа барьсан улс орон, сургууль цэцэрлэг, экспорт, ачаа тээврийн салбар, бизнес, хүн зоны байр байдлыг одоо ч цөмөөр санаж байгаа биз ээ. Уй гашуутай, бараан өдрүүдийн ар дээр хүн төрөлхтний ч тэр, эдийн засгийн ч тэр нуруу арайхийн тэнийж, цар тахлын нөлөөг даван туулах процесс өдгөөд үргэлжилсэн хэвээр. Хөгжил, шинэчлэлийн асуудал цоо шинэхэн алхам мэт яригдаж, оршин буй бидний ертөнцөд олон зүйл хувьсан өөрчлөгдсөөр буй. 

Монголын ард түмэн ардчилсан сонголт хийж, төлөөллөө төрд илгээдэг болсноос хойшхи хамгийн тогтвортой нь Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газар болж байна. Засгийн газрын тэргүүн бээр улсын хөгжлийг "Алсаа хараа-2050" хэмээн хараачилж, авилгын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, эдийн засгаа тэвхийлгэж, "Азийн хүлэг улс" болгоно гэсэн дээд түвшний тэмүүлэлтэй улс төрд орж ирээд дөрвөн жил болж. Тэр цар тахлын үед хүртэл дархлаажуулалтад ард түмнээ уриалан өмнө нь гаран итгэл өгч байлаа. Тэгээд л одоо дөрвөн жил...

Энэ хооронд монголчууд 126 гишүүнтэй парламентыг өлгийдөж, тэнд нийгмийн бүх төлөөллийг оруулав. Энэ хооронд салбар салбарт шинэ сорилт тулгарч, Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээгээ эвдэв. Энэ хооронд Хөгжлийн банк, нүүрсний хулгайн сэдвүүд нийгмийг донсолгож, олны хараанд өртөж, ил тод хийгээд иргэдэд ойр төрийг бий болгох ажил шуударсан юм. Энэ хооронд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хүн нам гар барилцаад Хамтарсан Засгийн газар байгуулан шинэчлэлийн замыг засна хэмээв. Энэ хооронд Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэхээр шулуудаж, боомтын түгжээг тайлах ажлууд өрнөлөө. Энэ хооронд манай орны гадаад харилцаа далайг нэгэнт гаталлаа. Нэг талаар тогтолцооны суурийг засахаар, алдаа байвал залруулж, оноо байвал хөтлөн урагшлахаар гараанаасаа гарч гэж ойлгогдохоор юм. 

Өнөөдөр 14 мега төсөл хэмээх үгийг мартахааргүй болтлоо сонсож байна. Өдгөөгийн монголын жинхэнэ төрх ямар вэ? гэвэл харанхуйгаар жишигдэж ч мэднэ. Эрчим хүчний хувьд нярай мэт дархлаа султай улсаас өсөн торниж, импортлогчоос экспортлогч болно хэмээх дээд түвшний тэмүүлэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эрчимтэй хөдөлгөөнд орсныг Эрдэнэбүрэнийн цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станц зэрэг төслөөс мэдэрч болохоор болов. Шинэчлэл хэмээгч нь үйлдэл болохоос нааш ирдэггүй гашуун үнэнтэй эвлэрч зориглосон жилүүд ийнхүү эхэлж байгаа хэрэг. Жишээ татваас 28 жил гацсан ураны гэрээг үзэглэж, шинэ замыг гаргасан нь өнөө гэхээс илүүтэй хожмын "цаг хугацаа хэлэх" үйл хэрэг болов. Цариг зөрж гацсан төмөр замаар эдийн засгийн тасралтгүй урсгал хөврөх байсан гэх олон жилийн харамсалд цэг тавьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхлэх боллоо. 

Дөрвөн жилийн хугацаанд олон хөгжлийн хүлгийг замд нь гаргасныг үүгээр нотлох гэсэнгүй, ямартай ч өдгөө монголын ард түмний дийлэнх нь амьдардаг Улаанбаатар хотын асуудалд Засгийн газар төвлөрч ажиллахаар болсон. Өөрчлөлт нь тод томруун мэдрэгдэх боломжтой цэг бол энэ. Цаашид Монгол Улс хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжил, хүн рүүгээ чиглэсэн шилжилтийг хийхээр онцгойлон төлөвлөж байна. 

Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын үүргийг гүн ухамсарлаж, зарим үед сэрүүлэг шиг, зарим үед шүгэл шиг, зарим үед шинэ зам шиг, зарим цагт танил нэгэн шиг ажиллаж байгааг үг бус үр дүн харуулахын учир чухам үнэнийг он жилүүдийн дараах үйл явдалд үлдээх нь зүйд нийцэх биз ээ.  

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    19 цаг 30 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    19 цаг 37 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    21 цаг 10 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    22 цаг 6 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    22 цаг 14 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    22 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК