Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Татварын багц хуулийн эргэн тойронд: Тусгаар тогтносон улс гэдгийн гол илэрхийлэл нь татвар

2025-1-31
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр үг хэлэхдээ “Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул УИХ-ын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэнэ” гэсэн юм. Иймд НӨАТ, Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татвартай холбоотой санал, хүсэлт авч эхэлжээ. Мөн энэ хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн эргэн тойронд өрнөсөн мэдээллийг тоймлон хүргэж байна. 


-Татварын багц хуулийн шинэчлэлийг хаврын чуулганаар батална-

"Татварын багц хууль"-ийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж буй. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар татварын асуудалтай холбоотой 110 мянга гаруй санал ирсэн байна. Татварын бодлого гэдэг бол тухайн Засгийн газрын гол суурь бодлого нь байдаг. Мэдээж өнөөдрийн ярьж байгаа татварын тухай санал, гомдлуудыг бүгдийг нь шингээж авч үлдэхийг эрмэлзэж, Засгийн газарт өргөн барихыг хичээж ажиллах болно. Хэлэлцүүлгийн үр дүнд хамгийн гол яригдаж байгаа зүйл нь иргэдийн гар дээрээ авч байгаа бодит цалингаас авч байгаа татвар өндөр байна. НДШ өндөр байна гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг орлого багатай иргэдэд яаж илүү хөнгөлөх, чөлөөлөх вэ гэдэг дээр бид анхаарна" гэв. 


-Татварын багц хуулиудын шинэчилсэн найруулга 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн-

1992 оноос татварын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн өөрчлөлт бүрд татварын хувь, хэмжээ борлуулалтын орлого, татвар ногдуулах орлогынхоо түвшнээс хамаараад нэлээдгүй өөрчлөлтүүд орж иржээ. Тухайлбал, татварын багц хуулиудын шинэчилсэн найруулга 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар олон улсын дундаж татвар хувь, хэмжээ 21.2 хувьтай байдаг. Нийтлэг хувь, хэмжээгээрээ олон улсад 20-25 хувьтай байна.

Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор хялбаршуулсан буюу 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд ямар нэгэн зардал хасахгүйгээр борлуулалтын орлогоосоо 1 хувийн татвар төлж байна. Харин 3-6 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой компаниуд 10 хувь, 6 тэрбум төгрөөс дээш орлогын дүнд 25 хувийн татвар төлж байна. 

СУДАЛГАА: Бүх татварын дундаж ачаалал нь 10.1 хувьтай байна

2023 оны байдлаар бизнес эрхлэгчдийн хүрээнд 158 мянга гаруй аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийхэд нийт төлж байгаа бүх татварын хувьд дундаж ачаалал нь 10.1 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж орлогынхоо ийм хувийг татварт төлж байна гэсэн үг. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд 5-6, томоохон аж ахуйн нэгжийн хувьд 12.8 хувийн татварын ачаалалтай байна. Мөн салбараар нь авч үзвэл уул уурхай 19.2, худалдаа буюу нийт аж ахуйн нэгжүүдийн 36.4 хувь нь 7.3 хувь, хүнс, хөдөө аж ахуй 4.3, барилга 5.3, цахилгаан эрчим хүчний салбар 4.3 хувийн тус тус татварын ачаалалтай байгаа тухай тус хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. 

САНАЛ: Үндэсний үйлдвэр эрхлэгчдэд татварын уян хатан бодлого, зохицуулалтыг чиглүүлэх нь зүйтэй

Татварын шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулахад зайлшгүй тусгах, анхаарах асуудалд хэлэлцүүлэгт оролцсон гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, татварын шинэчлэлийг хийхдээ эдийн засгийн бодлогоо бизнесийг дэмжих, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх тэлэхэд чиглүүлэх, ажиллах хүчний хомстолын асуудлыг шийдвэрлэх хүрээнд хүний нөөцийг асуудалд анхаарах, татварын тэгш, шударга зарчмыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Мөн татварын хууль тогтоомжид даатгалын салбартай холбоотой зайлшгүй шинэчлэх шаардлагатай зохицуулалтууд байдаг тул эл салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилэх, одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд жижиг татвар төлөгчид орлогоо нуух нөхцөлийг бүрдүүлж буйд анхаарах, татвар төлдөггүй иргэдийг илүүтэй хамруулахад оновчтой шийдэл гаргах, үндэсний үйлдвэр эрхлэгчдэд татварын уян хатан бодлого, зохицуулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байгаа.

-Тусгаар тогтносон улс гэдгийн гол илэрхийлэл нь татвар-

Хэлэлцүүлгийн үеэр Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Г.Алтанзаяа илтгэл танилцуулсан юм. Тэрбээр “Татварын тухай иргэдийн ойлголт, хандлага мөн түүний шинэчлэлийн талаарх ойлголт нь харилцан адилгүй олон янз байна. Нэг талаас, татвар төлье гэхээс илүүтэйгээр бууруулъя, багасгая гэсэн чиг хандлага ажиглагддаг. Тиймээс татвар гэж юу болохыг нийгмээрээ анхаарч ойлгох чухал зүйл юм. Татвар гэдэг нь төр засгийн зүгээс үйлчилж буй үйлчилгээний үнэ юм. Нөгөө талаас татварын удирдлага бол татварын бодлого юм.

Ерөнхийдөө татвар бол тусгаар улсын бүрэн эрхийн баталгаа юм. Үүнийг бид сайн мэднэ. Тусгаар тогтносон улс гэдгийн гол илэрхийлэл нь татвар. Жишээлбэл, Өвөр монголд татвар гэж байдаггүй. Тэгэхээр Монгол Улс тусгаар тогтносны хувьд татварын шинэчлэлийг яриад явж байгаа нь нийт ард иргэдийн бахархал юм" гэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    18 цаг 42 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    18 цаг 49 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    20 цаг 22 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    21 цаг 18 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    21 цаг 25 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    21 цаг 40 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК