Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нуух дуртай сүүдэр

2025-2-18
0
ЖИРГЭХ

Уучилсан ч, хамт байсан ч сэтгэлзүйн хувьд их, бага хэмжээгээр гэмтэл авч, зарим нь цаг хугацааны аясаар ангижирч, зарим нь цаг хугацааны эрхээр улам угжирдаг аж. Энэ талаар сэтгэл засалч эмч Б.Жаргалтай яриа өрнүүлж байснаа энд сийрүүлэн хүргэж байна. 


-Харилцаа нь аюултай хэмжээнд хүрчихээд байхад орхиод явчихаж чаддаггүй хүн олон. Хайр, цаг хугацаанд найдах нь зөв болов уу?  

-Хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, нөгөө хүн нь ямар нэгэн байдлаар сүрдүүлэх, эсвэл өөрийг нь буруутайд итгүүлэн дарамт үзүүлдэг. Ямар ч хүн эхлээд хүчирхийллийг эсэргүүцэн тэмцэх оролдлого хийж, хэд хэдэн удаагийн бүтэлгүйтлийн дараа, эерэг үр дүн гарахгүй болохоор сүүлдээ энгийн зүйл юм шигээр ойлгох хандлагатай байдаг. Хоёрдугаарт, хүчирхийллийн хохирогчийн бага насны дурсамж, амьдралынх нь таагүй үйл явдалтай энэ нөхцөл холбогдох тохиолдол бий. Жишээлбэл, ээж аав хоёрынх нь хоорондын харилцаа, гэр бүлийн хүмүүжил, ямар нэгэн байдлаар хүчирхийлэлтэй орчинд өссөн хүн байлаа гэж бодъё. Тэгэхээр хүчирхийллийн хохирогч тухайн үйлдлийг нь тодорхой хэмжээнд энгийнээр хүлээгээд авчихдаг ч юм уу. Магадгүй тэр хоёр хүн хоорондоо муудалцаж, сайдалцаж байж байгаад буцаад хэсэг хугацааны дараа эвлэрээд амьдрал нь энгийн үргэлжлээд явчихаар тэнд өссөн эмэгтэй хүүхдүүд юу гэж ойлгодог вэ гэхээр ийм нөхцөл байдалд ордог юм байна.

Түүнийг нь хүн уучилж болдог юм байна гэж ойлгоод, ирээдүйн амьдралд нь тиймэрхүү нөхцөл байдал үүсэхэд ээнэгшүүлээд авчих нь бий.

Тохиолдол хоёр. Хүчирхийллийн түүхгүй нэгэн. Энгийн харилцаатай, халуун дотно ээж аавын хайранд өссөн хүн. Тийм нэгэн бол өрөөлийг хэзээ нэгэн цагт засарна, би өөрчилнө, энэ хүн өөрчлөгдөнө гэдэг байдлаар уучилдаг. Гэвч "миний буруу" гэж бодоод эхлэхээр л эсэргүүцэн тэмцэх ямар ч боломжгүй болно. Өөр нэг шалтгаан нь ямар ч хариу арга хэмжээ авч чадахгүй болохоороо бууж өгнө. Нөгөөтэйгүүр, дасан зохицож эхэлдэг гэсэн үг. Маш олон шалтгааны улмаас энэ нөхцөл байдлаас салж чаддаггүй гэсэн үг л дээ.

-Хосын хортой харилцааны үед яг хаана хүрээд зогсох ёстой вэ. Түүнийгээ “Хайр” гэж нэрийдээд зогсож бас зогсоож чаддаггүй юм шиг ээ. Нэгэнт хүндхэн харилцаа гэдэг нь мэдэгдээд байхад шүү дээ.

-Ерөнхийдөө ихэнх хүмүүс надад яг одоо ийм асуудал үүсээд байна. Эсвэл би энэ хүнээс болоод сэтгэлзүйн асуудалтай болох нь гэдгээ таньж мэдсэний дараа л тусламж авч эхэлдэг. Түүнээс наана гэвэл уучилдаг, хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх юм шиг санадаг. Эсвэл үр хүүхдээ бодож арав, хорин жилийн амьдралаа үгүй хийж болохгүй гэсэн сэтгэлээр тэвчээд л яваад байдаг. Гэтэл тэвчиж байсны үр дүнд нь сэтгэл санааны хямрал, бие махбодын ямар нэгэн өвчин, зовуурьтай болоод л дуусна.

Мөн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, эсвэл уур бухимдлаа үе үе сөрөг байдлаар илэрхийлэх үедээ зарим хүмүүс сэтгэлзүйч эсвэл сэтгэл засалчдад хандаж эхэлдэг. Тэгэхдээ энэ харилцаанаасаа болж ийм асуудалтай боллоо гэдгээ зарим хүн таньж мэднэ. Зарим нь л шүү дээ.  Иймээс нас, насны хүмүүст сэтгэлзүйн боловсрол чухал.

-Хохирч байгаа хүн сэтгэлзүйчид очих боломжгүй эсвэл очих дургүй байгаа үед эргэн тойрны хүмүүс нь түүнд хэрхэн туслах вэ?

-Тухайн хүнд сэтгэл санааны хувьд тогтворгүй болдог, амархан уурладаг, амархан гомдож, баярладаг гэх мэт шинж байвал үүний тухай анхны ярилцлагыг хийх хэрэгтэй.

Тэр хүнтэй илүү дотно ярилцах, сэтгэлийг нь онгойтол сонсох хэрэгтэй. Харин сонсож байх явцдаа хариу арга хэмжээ авахыг оролдох эсвэл амьдралыг нь зэмлэн буруушаах, ямар нэгэн байдлаар асуудалд нь хөндлөнгөөс оролцох нь түүнийг сэтгэлийнхээ хаалгыг хааж, хөшгөө татахад хүргэдэг.

Тийм амьдралыг сонгох талтай. Тэгэхээр эхний ээлжинд найз нөхөд, дотны хүмүүс нь асуудлыг таньж мэдүүлэхийн тулд тухайн хүнээр өөрийнх нь амьдралыг яриулж, харилцан ярилцах нь зүйтэй. Асуудлыг танин мэдснээр л итгэсэн нэгэндээ нээлттэй хандаж эхэлдэг. Тэр үед нь цааш гааруулж болохгүй юм байна гэсэн шийдвэрийг гаргахад нь дэмжиж байгаагаа ойлгуулах ёстой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    40 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    1 цаг 7 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    1 цаг 28 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    2 цаг 15 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    2 цаг 29 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    2 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 52 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 55 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    3 цаг 5 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    3 цаг 37 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 42 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 51 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 54 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 54 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    4 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 11 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 14 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    5 цаг 21 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    5 цаг 27 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 27 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК