Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сар шинийн баяраар хийхэд тохиромжтой салатны ЖОРУУД

2025-2-25
0
ЖИРГЭХ

Сар шинийн баяраар ирсэн зочдоо юу байна, түүгээрээ дайлдаг сайхан уламжлал монголчуудад буй. Баярын өдрүүдээр  ирсэн гийчдээ амттай сайхан салат, хачираар зоог барихад тань туслах зорилгоор дараах салатнуудын жорыг танилцуулж байна.


1.Туна, бууцайны салатандаа эрдэнэ шиш нэмээд үзээрэй

300 гр бууцайг угааж, усыг нь сайтар сэгсэрч хэрчээд 185 гр лаазалсан туна, 1 лааз эрдэнэ шиштэй холиод нунтаг хар перец, багахан давс нэмхэд л салахын аргагүй сайхан салат бэлэн боллоо. (Хүнсний уутан бээлий өмсөөд зөөлөн хутгачихдаг)

Туна өөрөө тостой тул тос нэмж хийх шаардлага байхгүй. Хэрвээ тосгүй туна авбал дээр нь бага зэрэг оливын, ургамлын, шар буурцагын гээд өөрсдийн хэрэглэдэг тосноосоо нэмж хийгээрэй. Лаазтай эрдэнэ шишний усыг сайтар шүүнэ. Бууцайгаа хэрчилгүй урт томоор нь хийсэн ч гоё болдог шүү. Огт давс перец хийхгүй байсан ч болно. Өөр өөрсдийнхөө амталгаанд тохируулна бизээ. Хүсвэл ногоон эсвэл улаан сонгино нэмж болно. Туна их байхад дуртай бол нэмээрэй.

Энэхүү салатны эрдэнэ шишийг нь хасаад хачиртай талхны хавчуурга болгосон ч болдог.


2.Үхрийн гүзээний салат

Орц:

  • Үхрийн гүзээ
  • Ногоон огурцы эсвэл дарсан огурцы
  • Лууван
  • Улаан сонгино эсвэл ногоон сонгино
  • Гүнжидийн тос
  • Гүнжидийн үр
  • Соя соус
  • Нунтаг хар перец

Хийх арга: Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчинд 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод, хөргөөд, нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.

Огурцы, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод соя соус, перец, гүнжидийн тосоор (маш бага ордог) амталж сайтар хутгаад гүнжидийн үр цацна. Хүсвэл хар перецний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.


3.Хүрэн манжингийн салат

Винегрет гэхээр төмстэй хүрэн манжингийн салат төсөөлөгддөг шүү дээ. Энэ удаад илүү гоё амттай болдог төмсгүйг зааж өгье.

Орц:

  • Хүрэн манжин
  • Өндөг
  • Саримс
  • Майонез (тослог багатай)
  • Давс

Хийх арга: Хүрэн манжинг хальстай нь чанаж болгоод, хөргөөд, хальслаад, үрүүлээр үрнэ. Өндөгийг чанаж болгоод, хөргөөд, хальслаад, нарийн савх эсвэл маш жижиг шоо дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ. Саримсаа зориулалтын бяцлагчаар бяцлана эсвэл үрүүлийнхээ хамгийн жижгээр үрнэ. Бүгдийг холиод давс, майонезаар амталж хутгаад л бэлэн.


4.Редисктэй байцааны салат

Орц:

  • Бөөрөнхий байцаа
  • Редиск
  • Ногоон сонгино
  • Алимны венегар (ямар ч төрлийн венегар байж болно)
  • Оливын тос эсвэл ургамлын тос
  • Давс
  • Сахар

Хийх арга: Байцаа, редиск, ногоон сонгиныг зураг дээрх шиг нарийн савхан хэрчээд оливын тос, алимны венегар, давс, сахараа хийгээд базалгүй маш болгоомжтой зөөлөн хутгана. Зөөлөн амттай гоё салат болдог. Мах ихтэй хурц хоолтой төгс зохицоно.


5. Тахианы цээж махан салат

Сайхан салат идмээр байв ч төмс идмээргүй байна уу. Тэгвэл энэ салатыг хийгээд нэг үзээрэй тун амархан.

Орц:

  • Тахианы цээж мах 1 кг
  • Амтат шар чинжүү 2 ширхэг жижгэвтэр хэмжээтэй
  • Ногоон огурцы 1 годгор
  • Помидор 2-3 ширхэг
  • Майонез
  • Давс

Хийх арга: Тахианы цээж махаа буцалж буй усанд хийж давсаар амтлан болтол нь чанаад шүүж хөргөнө. Хүйтэн усанд хийж чанавал нитгэл их гарах тул буцалж буй усанд чанаад шөлийг нь уух юмуу хоолондоо хийж ашиглаарай. Шөлөөр нь гурил зуурсан ч болно шүү дээ:) Халуун ажиллагаа ингээд л дуусаа. Бусад ногоонуудаа махтайгаа ижил хэмжээтэй хэрчээд майонезаар амталж хутгаад л бэлэн боллоо. Өөрсдийн амталгаанд тохируулан давс, нунтаг хар перец, ногоон сонгино нэмж болно. Өнгө үзэмж нэмэх үүднээс шар чинжүү ашиглалаа. Лаазалсан эрдэнэ шишээр орлуулж болно. Чинжүүгээ түүхийгээр нь хийнэ.


6.Өргөст хэмхний кимчи

Орц:

  • Өргөст хэмх 2 ширхэг
  • Улаан сонгино 1/2 ширхэг
  • Ногоон сонгино 2 булцуу
  • Саримс 2 хумс
  • Жууцай 3 булцуу
  • Лууван 1 ширхэг жижиг
  • Соя соус 3 х/х
  • Гучугару 3 х/х
  • Бор эсвэл цагаан сахар 2 ц/х
  • Гүнжидийн тос 3 ц/х
  • Гүнжидийн үр 3 ц/х

Хийх арга: Бүх ногоонуудаа зураг дээрх шиг хэрчээд саримсаа бяцлаад бүх амтлагчаа хийж хутгаад л бэлэн болно.


7.Огурцыны салат

Орц:

  • Ногоон огурцы
  • Бэлэн салат амтлагч
  • Оливын тос эсвэл ургамлын тос (хийхгүй байсан ч болно)

Хийх арга: Огурцыгээ нимгэн хавтгай хэрчээд бэлэн салат амтлагчаар амтлаад л бэлэн боллоо. Хүсвэл багахаан тос нэмээрэй.


8.Үхрийн махан салат

Орц:

  • Үхрийн өөхгүй мах (хонь байж болно)
  • Дарсан огурцы
  • Дарсан амтат улаан чинжүү
  • Лаазалсан мөөг
  • Улаан сонгино (цагаан байж болно)
  • Чили (кетчуп, лечо байж болно)

Хийх арга: Махаа давстай усанд зөөлөртөл нь чанаж болгоод (битүү чанагчинд бол бүр амар) хөргөнө. Бүх орцоо нарийн савхан болон нимгэн хавтгайгаар зураг дээрх шиг хэрчээд чилигээр амтлана. Та нар минь өөрсдийн амталгаандаа тохируулаад мөөгтэй лечо, чинжүүтэй лечо, кетчуптэй хутгаж болно. Мөн амтат чинжүүг заавал дарсан гэхгүй түүхийгээр нь аваад жигнэж эсвэл багахан тосонд хуурч болгоод хийж болох байгаа. Сонгины хувьд улаан сонгино түүхийгээр нь идсэний дараа амнаас үнэртэх нь хамаагүй бага байдаг. Айл бүр сар шинээр мах чанадаг тул заавал үхрийн махаар биш хонины өөхгүй махаар энэхүү салатыг хийж болно.

Гэхдээ дарсан амтат чинжүү болон чилитэй нь илүү гоё болдог;) Хүсвэл давс, нунтаг хар перец, нунтаг саримс нэмээрэй.


9.Тахианы цээж мах, амтат чинжүүтэй нийслэл салат

Орц:

  • Төмс 1 кг 200 гр
  • Лууван 400 гр
  • Амтат чинжүү (улаан-1, ногоон-1/2, шар-1/2 ширхэг)
  • Ногоон огурцы 1 ширхэг (дунд зэргийн хэмжээтэй)
  • Ногоон сонгино 50 гр
  • Эрдэнэ шиш 1 лааз
  • Тахианы цээж мах 500 гр
  • Майонез 500 гр
  • Давс

Хийх арга: Тахианы цээж махыг бага зэрэг давстай усанд чанаж болгоод хөргөнө.Сайхан салатны нууц нь төмсөө маш гоё амттай чанахад байдаг. Төмс, луувангаа арилгаад шоо дөрвөлжин хэрчиж давстай усанд чанаж болгоод шүүж хөргөнө. Салатны төмсийг хэзээ ч хүйтэн усанд сойж болохгүй.


10.Пүнтүүзний салат

Орц:

  • Нарийн пүнтүүз
  • Хатаасан хар мөөг
  • Лууван
  • Саримс (сонгино нэмж хийж болно)
  • Давс
  • Нунтаг хар перец
  • Ургамлын тос
  • Цуу

Хийх арга: Пүнтүүз болон хар мөөгөө буцалсан халуун усанд дэвтээж болгоод хүйтэн усанд сойж шүүнэ.Пүнтүүзийг өөрийн хүссэн хэмжээгээр хуваагаад, хар мөөгийг нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.Лууванг нарийн савх хэлбэртэй хэрчих эсвэл нарийн үрүүлээр үрээд саримсаа бяцлана. Хайруулын тавагт ургамлын тосонд саримс, лууван, хар мөөгийг давс, хар перецтэй хуурч болгоод пүнтүүзэн дээрээ хийж цуугаар амтлан сайтар хутгаад бэлэн боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    26 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    47 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    1 цаг 34 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    1 цаг 48 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    1 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 11 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    2 цаг 14 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    2 цаг 24 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    2 цаг 56 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 1 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 10 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    4 цаг 13 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    4 цаг 14 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    4 цаг 18 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    4 цаг 30 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 33 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    4 цаг 40 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    4 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК