Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авчээ

2025-3-19
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулав.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасны дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд танилцуулав.

Тэрбээр, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр хэрэгжилт дунджаар 67 хувьтай байна. Үүнээс нийт арга хэмжээний 10,7, буюу 26 арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 51,9 хувь буюу 126 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн,33,3 хувь буюу 81 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай, 4,1 хувь буюу 10 арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна гэлээ.  

Шадар сайд Т.Доржханд, Бодлогын үндсэн 9 зорилгууд болох Үндэсний нэгдмэл үнэт зүйл 45 хувь, Хүний хөгжил 68,4 хувь, Амьдралын чанар ба дундаж давхарга 67,8 хувь, Эдийн засаг 77,4 хувь, Засаглал 61,2 хувь, Ногоон хөгжил 77,2 хувь, Амар тайван аюулгүй нийгэм 83,5 хувь, Бүс орон нутгийн хөгжил 50,3 хувь, Улаанбаатар ба дагуул хот зорилго 50,5 хувийн хэрэгжилттэй байгааг тодотгов. Хяналт шинжилгээ, үнэлгээний 94 шалгуур үзүүлэлтийн 26,6 хувь буюу 25 нь улсын хөгжлийг тодорхойлох ерөнхий үзүүлэлт байгаа бол 73,4 хувь 69 нь салбарын байгууллагын нутаг дэвсгэрийн хүрээний үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой үзүүлэлтүүд аж. Нийт 94 шалгуур үзүүлэлтээс 63 үзүүлэлтийн хүрсэн түвшнийг тодорхойлсон ба 31 шалгуур үзүүлэлтийн тайлагнах хугацаа болоогүй тул хүрсэн түвшнийг тодорхойлох боломжгүй байгааг Шадар сайд дурдсан.

Дээрх 63 шалгуур үзүүлэлтийн 29,8 хувь буюу 28 үзүүлэлт зорилтот түвшиндээ хүрсэн, 7,4 хувь буюу 7 үзүүлэлт 70 хувиас дээш зорилтот түвшнийг хангасан, 29,8 хувь буюу буюу 28 шалгуур үзүүлэлт зорилтот түвшнээ хангаагүй байна хэмээн мэдээлсэн.

УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан тус бүр нь 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй нийт 150 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт дунджаар 61,7 хувьтай гарсан байна. 2021-2024 онд нийт 45 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссан гэлээ. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай нийт 98 төслөөс 54 төслийг боловсруулж, 28 төслийн боловсруулах ажил нь эхэлсэн бол 16 төслийн ажил эхлээгүй байгаа аж. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай 18,6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88 төсөл, арга хэмжээнээс 41 төсөл, арга хэмжээний 3,4 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2021-2024 онд бүтэн болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэж, 2024 онд 33 төсөлд 5 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө албажиж батлагдаагүй тул хөтөлбөрт тусгасан 16 чиглэлийн 120 зорилтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2024 оны сүүлийн хагас жилийн байдлаар дунджаар 34 хувьтай гарчээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:

1.    Бүсчилсэн хөгжлийн бодлого 25,2 хувь,

2.    Хүний хөгжлийн бодлого 36,4 хувь,

3.    Эдийн засгийн бодлого 34 хувь,

4.    Хүний эрхийг дэмжсэн засаглалын бодлого 40,6 хувийн хэрэгжилттэй байна гэж Шадар сайд танилцуулсан.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 620 дэд зорилтоос 3 буюу 0,5 нь үр дүн гарсан, 73 буюу 11,8 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 241 буюу 38,9 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 104 буюу 16,8 хувь нь хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 24 үр дүн, хөтөлбөрийн 53 үр дүн, 194 төсөл, арга хэмжээ, 250 шалгуур үзүүлэлт тусгажээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд төлөвлөгөөний биелэлт дунджаар 57,2 хувьтай байгаа аж. Төлөвлөгөөнд тусгасан нийт арга хэмжээний 19,1 хувь буюу 37 арга хэмжээ үр дүнтэй, 30,9 хувь буюу 60 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 35,1 хувь буюу 68 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай, 14,9 хувь буюу 29 арга хэмжээ үр дүнгүй хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Бодлогын тэргүүлэх чиглэл тус бүрийн хэрэгжилтийг төсөл арга хэмжээний хэрэгжилтийн дунджаар авч үзвэл Экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 36,5 хувь, Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 50,2 хувь, Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилт 71,4 хувь, Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 45 хувь, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 78 хувь, Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 59,9 хувь, Засаглалын үзүүлэлтийг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 81 хувь, Ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 86,3 хувьтай гарчээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням төрийн аудитын байгууллагаас Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн тайланг танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь дараах шаардлагыг хангасан байхаар тусгасан боловч Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинтэй батлагдсан ч үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээтэй уялдаа багатай байна. Тодруулбал: 243 арга хэмжээнээс 108 нь  шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүйг харуулж байна хэмээсэн.

Мөн аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээ танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Хүний эрхийг дээдэлсэн бодлогын хэрэгжилт хамгийн өндөр буюу 40 хувь гэж гарсан нь олон улсын байгууллагаас гаргасан үзүүлэлттэй зөрж байгаагийн учрыг тодруулсан бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал асуудлыг танилцуулж, тайлагнах Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд хуралдаанд ирээгүйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайланг үнэлэх аргачлал өөр өөр, үйл ажиллагааны биелэлт, үнэлгээ хоорондоо хол зөрүүтэй байна гээд, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, үндэсний аудитын байгууллагын үнэлгээнүүд өөр байгаагийн шалтгааныг тодруулж хариулт авсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл асуудлыг хуралдаанд танилцуулж, тайлбар, хариулт өгөх сайд нар байхгүй, УИХ-ын гишүүдэд өгч буй хариулт хангалтгүй гэж үзэж буй учир УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авах хүсэлтэй буйгаа мэдэгдэв. УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийг хуралдаан даргалагч хүлээн авч, энэ хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 22 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 29 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 3 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 59 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 6 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК