Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав

2025-3-19
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүдийн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургууль дээр болов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Хүний эрхийн форумын гишүүн байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс ийнхүү сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад анхаарал хандуулж, үйл ажиллагаатай нь танилцаж байгаад талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт хийж байгааг С.Эрдэнэболд дарга дурдаад, дөрөв дэх удаагийн уулзалтаа ийнхүү зохион байгуулж байгаагаа хэллээ. Нэн тэргүүнд тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах, улмаар хууль хэрэгжүүлж буй бодит нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийх, эрх зүйн хувьд ямар зохицуулалт шаардлагатай байгаа талаар холбогдох талуудтай зөвшилцөн, мэдээллээ нэгтгэх зорилгын хүрээнд Хүний эрхийн дэд хороо ажиллаж байгаагаа тэрбээр тодотгов.

Уулзалт эхэлж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатар байгууллагынхаа талаар танилцууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь 1948 оноос “Хүүхдийн колони” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2016 оноос Хонхор тосгонд байршиж, холбогдох захиргааны байгууллагын шийдвэрээр хүмүүжигчдэдээ бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг байна. Ц.Баяртбаатар дарга үргэлжлүүлэн байгууллагынхаа чиг үүрэг, өсвөр насны хүмүүжигчдийн үйлдсэн гэмт хэргийн судалгаа, хүмүүжигчдийн талаарх ерөнхий мэдээлэл танилцуулав. Тус байгууллага хүмүүжигчдээ ерөнхий эрдмийн сургалтаас гадна гадна англи хэл, мэдээллийн технологи, зураг, хөгжим, шатар, эсгий урлал, талх нарийн боов, сэтгэл зүй, зан чанар зэрэг хичээлээс гадуурх сургалтад хамруулдаг байна. 2024-2025 оны хичээлийн жилд өсвөр насны хүмүүжигчдэд хөдөлмөрийн дадал олгох, амьдрах ухаанд сургах чиглэлээр Кристина Ноблийн хүүхдийн сан, Канадын сан, Налайх Политехникийн коллежтой хамтран “Боломж бүтээгчид” төслийг амжилттай хэрэгжүүлж гагнуур, хоол үйлдвэрлэл, талх нарийн боов, барилгын дотор засал, эсгий урлалын сургалт зохион байгуулж, хүмүүжигчдэд чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгожээ. Дэд хурандаа Ц.Баяртбаатар уулзалтад оролцогчдод байгууллагынхаа эмнэлгийн тусламж үйлчилгээ, ерөнхий боловсролын 110 дугаар сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Өсвөр насны хүмүүжигч хүүхдүүдийн сурч, амьдарч байгаа байр нь ашиглалтын шаардлага хангахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн дүгнэлтээр тодорхойлогдсон бөгөөд шинэчлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажил, явцын талаар мэдээлэл өгсөн юм. Шинэ барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт 2024 онд явагдаж, барилга угсралтын ажил 3 жилийн хугацаанд үргэлжилж 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна. Үргэлжлүүлэн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын 2025 оны 1 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар дэд хурандаа Ц.Баяртбаатар танилцуулаад, хүмүүжигчдийн амьдрах, суралцах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлууд, шаардлагатай төсвийн дэмжлэгийн талаар мэдээлэл өгсөн.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан тус сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад Комиссоос хийсэн хяналтуудын талаар танилцуулж, хүмүүжиж буй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. Нэн тэргүүнд шинэ барилгыг богино хугацаанд ашиглалтад оруулж, хүүхдүүдийн амьдрах, суралцах орчныг стандартад нийцүүлэх, орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, сургалтын байгууллага гэдэг онцлогийг анхаарч хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийг бүрэн хангах, камерын хяналтын системтэй болох, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийлээ. Түүнчлэн Комиссоос хийсэн хяналтуудын явцад илэрсэн зарим зөрчлийн талаар хэлж, шийдвэрлэх чиглэлээр өгсөн зөвлөмжүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч байв. Хүмүүжлийн тусгай байгууллага гэдгээс гадна сургалтын байгууллага, хүүхдүүдийн амьдрах, суралцах орчин гэдгээ тэргүүнд эрэмбэлж, хүмүүжигч хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд бүх шатандаа анхаарч, хүүхэд хамгааллын бүтцүүдтэй нягт уялдаатай ажиллах шаардлагатайг онцолж байв.

Уулзалтад Шүүхийн академийн судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн оролцож “Бага насны хүүхдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаарх судалгаа”-г танилцуулсан юм. Насанд хүрээгүй хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн өмнөх шатанд прокурор, шүүхийн шатанд шүүх тус тус хэрэгсэхгүй болгож байгаа гэлээ. 2022-2024 оны шүүн таслах ажиллагааны тоон мэдээллээс харвал гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас хүрсэн ба 18 нас хүрээгүй байсан этгээд хорих ялыг хамгийн олон хүнд оногдуулсан байна. Танилцуулгынхаа төгсгөлд Шүүхийн академи өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаарх судалгааг хийж байгаа талаар Б.Дөлгөөн дарга мэдээлэл өгсөн юм.

Уулзалт тодорхой бүлгийн хүүхдүүдийн эрхийн тулгамдсан асуудал, шийдлийн талаарх “Хөөрхөн зүрх” ТББ-ын танилцуулга, мэдээллээр үргэлжиллээ. Хүүхэд хамгаалал, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг тус ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу ядуурал нь хүүхдийн эрхийн зөрчилтэй шууд хамааралтай байдаг талаарх тоон мэдээллээр танилцуулгаа эхэлж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, сургууль завсардалт, сурлагын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдал, сэтгэцийн эрүүл мэнд, хүчирхийлэл гэх мэт олон сөрөг үр дагавартайг танилцуулсан. Үргэлжлүүлэн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн талаар, энэ зөрчил хөвгүүдэд илүүтэй тохиолдож байгааг, холбогдох тоон мэдээлэл, улмаар үүсэх үр дагаварын талаар танилцуулсан. Жендэрийн мэдрэмжгүй бодлого, нийгэм дэх хэвшмэл ойлголт болон хүүхдийн ялгаатай хэрэгцээг харгалзахгүй байгаа нь ядуурал, гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байгааг тэрбээр тэмдэглээд, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх сүүлийн жилүүдийн тоон мэдээлэл, судалгааг дурдаад, үүнийг таслан зогсоох үр дүнтэй тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байгаа талаар танилцуулж байв. Хүүхдийн хөгжил, сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн салбар дундын зохицуулалт нэн чухал байгааг Ц.Баасаннямбуу менежер тодотгоод, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нийтээрээ анхаарал хандуулах шаардлагын талаар танилцуулсан. Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр цаашид хийж, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг дурдсан бөгөөд бэлгийн цогц боловсрол, жендэр, хүний эрхийн агуулгыг боловсролын сургалтын хөтөлбөрт үр нөлөөтэйгөөр багтаах, багш бэлтгэх тогтолцоог дахин загварчлах, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн зан үйлийг өөрчлөх нөлөөллийн үйлчилгээг тогтвортой үзүүлэх шаардлагатай гэлээ. Харин сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын тухайд, барилгын нэн яаралтай шинэчлэх, гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдох хугацаанд хүүхдийн сурах эрхийн ноцтой зөрчил гарч байгааг шийдвэрлэх, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх хөтөлбөрүүдийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, хүмүүжигч охидын ялгаатай байдлыг хүндэтгэх, насанд хүрээгүй хүмүүжигч нь шударга бус тогтолцооны хохирогч гэдэг хүний эрхийн хандлага, арга зүйгээр бодлого, тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй хэмээн хүний эрх хамгаалагч байгууллагууд үзэж байгааг танилцуулсан.

Дээрх танилцуулга, мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг болон уулзалтад оролцогчид холбогдох сэдвийн хүрээнд санал солилцож, мэдээллээ хуваалцсан юм. Өнөөдрийн уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гадна Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам зэрэг үүрэг хүлээгч талуудын төлөөллийг оролцуулахаар зохион байгуулсныг Х.Баасанжаргал гишүүн тэмдэглээд богино хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлаа хамтдаа тодорхойлж, шийдэх ач холбогдолтойг хэлж байв.

Үргэлжлүүлэн тэрбээр сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж буй төсвийн бодлого, насанд хүрээгүй хүүхдэд хорих ял оногдуулахгүй байх боломж, олон улсын хандлагын талаар, мөн тус байгууллагад хүмүүжигч охидын эрхийн хэрэгжилтийн талаар тодруулж, хариулт авсан юм. Тусгай нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудалд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа нь онцлог гэдгийг О.Номинчимэг гишүүн хэлээд, сургалтын хөтөлбөрийн талаар болон багш нарын орон тоог гүйцээх боломж, шийдлийн талаар, камерын хяналтын талаар тодруулж, хариулт авсан.

Ийнхүү уулзалтын төсгөлд өнөөдрийн яригдсан сэдвийн хүрээнд Хүний эрхийн дэд хороо анхаарал хандуулан ажиллаж, Хууль зүйн байнгын хороонд холбогдох мэдээлэл танилцуулна гэдгийг С.Эрдэнэболд дарга хэллээ. Түүнчлэн тусгай нөхцөлд хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд хууль тогтоогчийн хувиар, Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм. Уулзалтын төсгөлд  тэрбээр ээлжит уулзалтын талаар ерөнхий мэдээлэл танилцуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 22 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 29 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 2 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 58 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 6 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК