Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын талаар сургалт зохион байгууллаа

2025-3-21
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын чиглэлээр оновчтой болон ёс зүйтэй шийдвэр гаргалт, хяналт, хариуцлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Төсвийн байнгын хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр /2025.03.21/ сургалт зохион байгууллаа.

Сургалтын чиглүүлэгч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар нээж үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг. 
Энэ нь төсөв, мөнгөний талаарх хяналт, тэнцлийг хангах агуулга оршдог.

Хууль тогтоох байгууллагын гишүүдийн улсын төсөв, мөнгөний талаарх, цаашлаад төсөв хэлэлцэх дэгийн талаарх хуулийн зохицуулалтын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэн, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх хэрэгцээ бидэнд бий гэжээ.



Мөн тэрбээр, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар улсын төсөв, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг тусгайлсан дэгээр хэлэлцдэг.

Дээрх төслүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх болон тайлагнах гэсэн үе шатууд нь тасралтгүй үргэлжлэх цогц үйл ажиллагаа юм гэв.

Тэрбээр, улсын төсөв, мөнгөний бодлогын талаарх шийдвэрийг макро түвшинд гаргахдаа ил тод, тогтвортой, үр ашигтай, шинжлэх ухаанч арга барилд тулгуурласан, ёс зүйтэй, улс төрөөс ангид, улс орны урт хугацааны тогтвортой хөгжил, хүн төвтэй, иргэдийн амьжиргааг дэмжих зарчмыг баримталж гаргахад мэдлэг, мэдээллээ байнга шинэчлэн ажиллах нь зүйтэй гэж үзээд энэхүү сургалтыг зохион байгуулж байна гэв.

Түүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар “Макро эдийн засаг ба төсөв” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ макро эдийн засгийн үндсэн гурван үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляц болон хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулсан.

Мөн дэлхийн эдийн засаг буюу Д.Трампын эдийн засгийн бодлогын талаар өөрийн цуглуулсан мэдээлэлд суурилж мэдээлэл өгөөд олон улсын эдийн засгийн чухал мэдээлэл олж авах боломжтой эх сурвалжуудын талаар танилцууллаа.  

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төсөв, мөнгөний бодлого ба санхүүгийн зохицуулалт” сэдвийн хүрээнд илтгэсэн юм.

Тэрбээр, төсвийн бодлого гэж чухам юуг хэлэх вэ, түүний зорилго, арга хэлбэр, сорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа төсвийн орлого, зарлага ба эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн судалгааны талаар ярьсан юм.

Мөн цааш нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэлбэр, бодлогын шийдвэрийг тайлагнах, хяналт тавих талаарх мэдээлэл өгөөд төв банкны үүрэг, оролцоо хаашаа чиглэж буй талаар танилцууллаа.

 Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж “Төсвийн бодлого ба санхүүгийн менежментийн зохицуулалт, уялдаа”, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан “Эдийн засаг, төсөв, хөгжлийн бодлогын уялдаа, тулгарч буй сорилт” сэдвээр тус тус танилцуулга хийсэн юм.

Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, Засгийн газрын өрийн дарамтыг хэрхэн бууруулан ажиллаж буй талаараа онцлоод Монгол Улсын хөгжлийн бодлого, баримт бичгүүдийн уялдаа холбооны талаар танилцуулж, төсвийн тусгай шаардлага, нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн, төсөв санхүүгийн сахилга бат, төсвийн тэнцэл, төсвийн хөрөнгө оруулалтын ач холбогдол,үр өгөөж, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслийн үйл ажиллагааны дараалал зэрэг асуудлуудын  талаар мэдээлжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.57.95.38)
    Энэ одоо юу гэсэн үг вэ. Төр улсыг нэгэн гэр бүл гэдэг билээ. Хүүхдүүд нь аавдаа сургалт явуулж, юм зааж байгаа юм уу. Энэ эрүүл ухаан уу. Тэд аавдаа буруу юм заавал яана????
    2025 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 22 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 29 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 3 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 59 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 6 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК