Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

2025-3-25
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.03.25/ хуралдаан 10 цаг 25 минутад гишүүдийн 54.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн миний бие сонгогдсон аймаг, сум, багт ажиллах үед малчид иргэдээс хамгийн ихээр тавьж байсан саналын нэг нь чоно агнахтай холбоотой асуудал байлаа. Чоно агнах зөвшөөрлийн бичгийг сумын Засаг даргын Тамгын газраас авдаг бөгөөд тав хүртэлх хоногийн хугацаанд ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг нь хүндрэл учруулдаг. Мөн чоныг заасан газар, цэгт агнах гэхээр тухайн газартаа байдаггүй тул дахин зөвшөөрөл авах нөхцөлийг үүсгэх, улмаар амьдралд нийцэхгүй байна гэдгийг онцолсон.

Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрхийг малчдад хангахгүй байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.2-д тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг чоно агнах зөвшөөрөл 248.600 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Хэрэв малчид амь нас, эрүүл мэндээ хамгаалаад зөвшөөрөлгүйгээр чоно агнасан нөхцөлд холбогдох хуульд заасны дагуу нийтдээ 2,260.000 төгрөгийн нөхөн төлбөрийн торгууль төлөх болдог. Сүүлийн жилүүдэд бүс нутагт чоно элбэгшиснээс хүүхдээ малаа хариулахаар явуулахаа болих, айлын хотруу сүрэглэн дайрч, эд малын хохирол эхээр учруулах эрсдэл үүссэн тул Амьтны тухай хуулийн 25 дугаарх зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэсэн нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагч танилцуулгадаа дурдсан.  

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Т.Аубакир, Ц.Мөнхбат, С.Замира нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Монгол орны хэмжээнд буй саарал чонын тоо толгой, өсөлт бууралтын талаарх холбогдох судалгаа хийсэн эсэх, малаа чононд бариулсан малчдад нөхөн төлбөрт хамрагдсан байдал, хууль бусаар чоно агнаж нөхөн төлбөр төлсөн тоо баримтын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуулийн төсөлтэй холбогдуулан салбарын яамны баримталж буй бодлогын талаар тодруулсан. Мөн гишүүд чоноос гадна ирвэс мал сүрэгрүү халдаж буй байдалд ямар арга хэмжээ авах, хар галуу, янгир, тарваганы зохистой түвшинд байлгахад салбарын яамны баримталж буй бодлогын талаар лавлаж байлаа.

Ажлын хэсгээс, Амьтны тухай хуульд заасны дагуу бүх аймгуудад ан агнуурын менежментийн төлөвлөгөөг таван жилээр хийж, баталдаг.  Үүнд агнах зориулалттай бүх амьтны байгалийн нөөцийн судалгаа хийдэг.  Агнуурын зохион байгуулалтын судалгаагаар 14 аймагт саарал чонын нөөцийн судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар 13146 биологийн нөөцтэй байна гэсэн тайлбарыг өгсөн. Мөн Амьтны тухай хуулийн 35.1-д байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно гэж заасны дагуу аймгууд ерөнхий ан агнуурын зохион байгуулалтын судалгаа, саналыг үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас агнах тоог олгодог. 2019-2024 оны хугацаанд 1059 саарал чоно агнах тоо хэмжээг аймгуудад олгосон боловч одоогоор Монгол Улсын хэмжээнд 153 саарал чоно агнасан  тооцоо судалгаа байна хэмээн хариулж байлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, чонын тоо толгой өссөнөөр иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдах, хотруу дайрч эд хөрөнгө, мал сүрэгт халдан хохирол учруулж буй талаар салбарын яаманд гомдол их ирдэг. Иргэд салбарын олон хуулиар зохицуулсан харилцааг сайн мэддэггүй тул ганцхан зохицуулалттай байхыг шаарддаг. Мөн Засгийн газраас нийгмийн харилцааг зохицуулж буй давхардсан дүрэм, журмыг цэгцлэх чиглэлийг өгсөн тул салбарын яам чонын ан агнууртай холбоотой журмуудыг цуцалсан. Энэ утгаар  хуулийн төслийг дэмжиж байна хэмээн хариулж байв.

Ингээд Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав

Үргэлжлүүлэн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Б.Найдалаа Г.Наранбаатар, Ц.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасныг Байнгын хорооны дарга уншиж, танилцуулав.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжлээ. 

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор ‘’Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг’’-ийг байгуулсан.

Ажлын хэсгийн удирдамжтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 22 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 29 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    17 цаг 2 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 58 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    18 цаг 5 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК