Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Батчимэг: Цахилгаан скүүтер, дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хориглох зүйлсийг хуульчилна

2025-4-03
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэгтэй уулзаж ярилцлаа.

-Таны ахалж буй ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт d.parliament.mn сайтад байршсан. Энэхүү хуулийн төслийг санаачлах болсон учир шалтгаан юу бэ?

-Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.

Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод байна.

Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулаад байна.

-Энэхүү ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2024 оны 9 дүгээр сарын 5-нд байгуулагдсан. Үүнээс хойш 7 сарын хугацаа өнгөрч, ерөнхийдөө хуулийн төслөө боловсруулж дууссан байна. Энэ хугацаанд ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан бэ?

-Ажлын хэсэг УИХ-ын намрын чуулганы хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр  сарын 06-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн яам, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл авах уулзалт, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цахилгаан дугуй /суррон/ худалдан борлуулагч “Суррон монголиа” ХХК, цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Жэт шаринг” ХХК, “Ви Эм Си” ХХК, “Эко баяк” ХХК гэсэн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай санал солилцох уулзалтыг тус тус зохион байгуулсан. Мөн “Цахилгаан дугуйн эрх зүйн зохицуулалт: зарим орны туршлага ба монгол улсын нөхцөл байдал” сэдэвт харьцуулсан судалгааг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр гүйцэтгүүлсэн.

Ийнхүү чуулганы завсарлагааны хугацаанд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааг гүйцэтгүүлсний үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг тус тус боловсруулж, Ажлын хэсгийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээд иргэд, олон нийтээс санал авахаар d.parliament.mn сайтад байршуулаад байна. Дээр дурдсанчлан цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер гэх мэт шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцаа манай улсын хувьд хууль, эрх зүйн зохицуулалтгүй, шинэ тутам үүссэн харилцаа тул хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны хүрээнд бусад улсын эрх зүйн зохицуулалтыг дэлгэрүүлэн судалж, зарим шинэлэг зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан.

-Та зарим орны хууль болон дүрэмд тусгагдсан шинэлэг зохицуулалтуудыг хуулийн төсөлдөө тусгасан гэлээ. Тухайлбал, ямар орны хуулийн зохицуулалтыг тусгав?

-Юуны өмнө Их Британи, Европын холбооны гишүүн улсууд, тухайлбал, ХБНГУ, Дани, Испани, Ирланд, Эстони, Болгар, Хорват зэрэг, мөн манай хөрш Казахстан улс өөрийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтертэй холбоотой харилцааг нарийвчлан сайн зохицуулсан байна. Тухайлбал, ХБНГУ, Испани, Эстони, Болгар зэрэг орнууд “хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл (the personal light electric vehicles)” гэсэн ойлголтын хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер зэргийг хамруулж зохицуулсан байгаа бол Ирланд улс зөвхөн цахилгаан скүүтерт (the electric scooter) зориулсан эрх зүйн зохицуулалтыг баталсан байна. Казахстан улс аль алиныг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан зохицуулсан байна. Мөн Их Британи улс цахилгаан дугуй, цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг баталж мөрдүүлж байна гэх мэт олон сайн жишээг дурдаж болохоор байна. Ийнхүү дээрх улс орнууд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн техникийн дээд хурдыг 20-25 км/цаг, тээврийн хэрэгсэл жолоодох насны доод хязгаар 14-16 насаар хязгаарлах, хамгаалалтын малгай заавал өмсөх, албан журмын даатгал, жолоочийн үүрэг, хариуцлага зэрэг олон асуудлыг зохицуулсан байна.

-Хуулийн төсөлд ямар асуудлуудыг  зохицуулахаар тусгаж байна вэ?

-“Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг тодорхой болгоно. Цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлсийг хуульчилна. Мөн цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг тодорхой болгоно. Түүнээс гадна ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц  асуудлуудыг зохицуулахаар тусгаж байна.

-Энэхүү  хуулийн  ач холбогдолыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хуулийн төсөл батлагдсанаар цахилгаан дугуй, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц асуудлууд шийдвэрлэгдэнэ гэж харж байна. Тухайлбал, цахилгаан дугуй, цахилгаан скүүтер гэсэн хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгслийн ангилал болон тус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг, хариуцлага тодорхой болно. Дээрх асуудлууд тодорхой зохицуулагдснаар цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр хөдөлгөөнд оролцогч жолоочийн хариуцлага нэмэгдэж, замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээд, явган зорчигчийн эрх хангагдана. Мөн цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагыг хуульчилснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зориулалтын бус, шаардлага хангахгүй цахилгаан скүүтэр  орж ирэхгүй байх нөхцөл бүрдэх, ингэснээр жолооч, иргэдийн аюулгүй байдал хамгаалагдана. Эцэст нь нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдэд тавих хяналт, зохицуулалтыг бий болгосноор шаардлагад нийцсэн цахилгаан дугуй, скүүтер замын хөдөлгөөнд оролцох, улмаар цахилгаан скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлээс сэргийлэх, осол гэмтэл буурах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • далай (45.117.34.202)
    хот хооронд явах хурдны дээд хэмжээ 100 км цаг болгох хэрэгтэй
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    13 цаг 33 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    13 цаг 40 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    15 цаг 14 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    16 цаг 9 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    16 цаг 17 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    16 цаг 31 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК