Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баялаг бүтээгчид шантарч, баялаг ашиглагчид "цатгалдаж" байна

2025-4-16
0
ЖИРГЭХ

Ард түмэн баялагаа хүртсээр ирсэн бол цагийн төрх ямар байх байсан бол... Үнэндээ хэзээ ч хүртээгүй баялагтаа нэг л өдөр "эзэн" нь гэж цоллуулна. Гэтэл энэ сайхан үгний ард нуугдсан хэдхэн гэр бүл бүхний оройд заларч байгаа нь тохуутай ч юм шиг үзэгдэл л дээ. Өнөөдөр төр зарим ордуудыг хувийн халааснаас авахаар хөдөлгөөнд орж, эх адгийн булингарыг илчилж байгааг цөмөөр үзэж байна. Гэлээ гээд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний томоохон компаниуд буюу баялагийг ашиглагч нар чих нь дүлий, нүд нь балай байна. Ард түмний хувийг төрд өгөхөд манлайлахын оронд яаж авч үлдэхээ л бодож байгаа гэвэл үнэнд ойртож магад. Уг нь Үндсэн хуульд зааснаар "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн". Гэтэл ус нь эрэгтээ хашигдахгүй, эзэн нь эдээ мэдэхгүй болоод удсан нь энэ.

Ганцхан жишээ дурдъя. "Ачит Ихт" гэж ам хэл дагуулсан компани байна. Энэ компанийг сайд асан П.Цагаан гэр бүлийн хамт эзэмшдэг.

Өдийг хүртэл ямар ч ногдол ашиг төлөлгүй явж ирсэн нь хачирхалтай. Монголын байгалийн баялагаас үр удмаараа эзэмшигчид. Ичсэн нүүрэндээ өнөөдөр хамгийн түрүүнд өгөх хувиа бариад гүйж баймаар сан. Гэхдээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, Баялагийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн л гэсэн юм билээ. Тэгэхгүй гээд ч яах юм, асуудал нь мундсан биш. Хувьцаа эзэмшигч болох "Цаглабар" компанийх нь учрыг БЭТ Ж.Батзандан ч олохгүй байгаа нь сонин л доо. Цаашаа хөвөрдвөл "Ачит Ихт" компани зардлаа өсгөж "Степпе Арена" руу их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн байна. Хамгийн инээдтэй нь "нийгмийн сайн сайхны төлөө" хэмээх халхавчин дор П.Цагааны үүсгэн байгуулсан компаниас П.Цагааны эзэмшил рүү хөрөнгө цутгажээ. Үүнийг "групп болоод мөнгө угааж байгаа хэлбэр" гэж Ж.Батзандан л хэлж байгаа болохоос дэгсгүй л харагдана. Тэгээд зогсоогүй, "Талын метал нутаг" компани руу хаягдал зэс нэрээр их хэмжээний зэс шилжүүлж байгаа гэх. Үнэндээ 34 хувьд ногдох ногдол ашгаа төлөлгүй өнөөдөрт хүрчихээд, 144 тэрбумаа барагдуулахгүй явсаар байж нийгмийн нэр барьж дотроо эргэлдүүлдэг "ямар их мөнгөтэй юм бэ" гэмээр л байгаа биз. "Ачит Ихт"-ийн дотор орооцолдсон утас шиг эмх цэгцгүй асуудал байгаа нь дээрх баримтаас уншигдаж байх юм. 

Үндсэн хуульд "Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно" гэсэн заалт бий. Өдгөө эзэмшигчид нь төрийн өмнө хөл гаргүй, нүд чихгүй болсон байна. 

Шударга ёс, ард түмний өмч, баялаг бүтээгч гээд л сүржин, даржин үгсийг залхтал сонссон ч үнэндээ "сайхан амьдрах, баялаг бүтээх" орон зай даанч давчуу. Энэ мэт томоохон компаниуд улсаасаа их төсөвтэй болж, ямар нэгэн баялагийн эзэн гэгддэг ард хүний амьдрал нэг л янзаараа.

Баялагийг бүтээгчид олон саад бэрхшээлийг давж байхад баялагийг ашиглагчид буюу "залгигчид" тусгаар болон цатгалдаж байна. Өнөөх шударга ёс гэж энэ үү? 

Одоо хэдэн компани ард түмний хувийг өгөхөөр болоод байгааг эрэмбэлж, ажилдаа эртхэн гарахгүй юм уу. Монголд юмс сунжрахдаа юутай гарамгай билээ. Шалгаж байна, ярилцааж байна гэсээр мартагнуулдаг арга техник танил шүү дээ. 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    12 цаг 43 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    12 цаг 50 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    14 цаг 23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    15 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    15 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    15 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК