Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа

2025-5-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан Монгол улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, олон улсын донор, хандивлагч байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөө, Монгол Улсын урт дунд богино хугацааны хөгжлийн төлөвлөгөө зэргийг танилцуулжээ.

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын  57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлснээс хойш 24 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Улаанбаатарт нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь нь Улаанбаатарт төвлөрчээ. Мөн их дээд сургуулийн 96 хувь,  Дотоодын нийт бүтээгдэхүүний  63 хувь нь  үйлдвэрлэгдэж хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон. Тиймээс энэ хэт төвлөрлийг задлах тэнцвэртэй хөгжлийн гарц бол БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО юм. 

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсүүдийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангаж,  газар нутгийн онцлог, нөөц боломжид тулгуурласан хөгжлийн бодлого, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Дэлхийн олон улс Бүсчилсэн хөгжлийн жишгээр хөгжсөн. Манай Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд  гадны улс орны туршлага, хамтын ажиллагаа нэн чухал юм. Тиймээс өнөөдрийн уулзалтад ирсэн гадны төлөөлөгчид, элчин сайдууд Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

МОНГОЛ УЛС ДАХЬ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ЯАП ВАН ХИЕРДЭН "Би энд байгаадаа маш их баяртай байна. Миний бодлоор бүс нутгийн хөгжил бол Монгол дахь ирээдүйг бүтээх гол түлхүүр юм. Мөн хэнийг ч орхигдуулахгүй байх нь маш чухал бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын хувьд энэ бодлогод онцгой ач холбогдол өгч байгаа.  Монгол Улсад асар их боломж байгааг харж байна. Монголчууд баялгаа ашиглахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгаж, хүн бүрт үр өгөөжийг нь хүртээх боломжтой. НҮБ Монгол улсын засгийн газартай хамтран таван жилийн хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулсан. Бидний хүсэж буй зүйл бол алслагдсан бүс нутгийн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахыг хүсэж байна. Бид Монгол улстай хамтран ажиллах болно" гэв. 

ФИОНА БЛАЙТ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД "Өнөөдрийн хэлэлцүүлэг маш үр дүнтэй боллоо гэж бодож байна.  Монгол Улсын Шадар сайд бүс нутгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан ахиц дэвшлийн талаар хуваалцсанд баяртай байна. Бид хамтдаа бодлогоо нэгтгэж  чадвал Монгол улсад өөрчлөлт авчрах болно гэж бодож байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг үүнийг хэрэгжүүлэхэд чухал алхам боллоо.  Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийг татан оруулах нь зөв гэж бодож байна. Их Британи Умард Ирландын нэгдсэн Хаант улс Улаанбаатар хотын  метроны төслийг дэмжиж ажиллаж байгаа. Цаашид энэ мэт томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах болно" гэв. 

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн бүсийг Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс, Баруун бүсийг  Эрчим хүчний төрөлжсөн, Байгалийн аялал жуулчлалын дэд бүс, Хойд бүсийг Байгалийн аялал, жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс, Төвийн бүсийг Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс, Зүүн бүсийг Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс,        Говийн бүсийг Аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс, Улаанбаатарын бүсийг Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн бүс нутаг гэж тус тус тодорхойлсон.

ХЭЛЬМУТ КУЛИТЦ  ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА  ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД "Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг, харин Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл бий болсон. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хөгжлийн ялгааг арилгахад энэ Бүсчилсэн хөгжлийн бодлого чухал гэж бодож байна. Монголын хөдөөд байгалийн баялаг байгаа учраас  давуу талтай, Эдийн засгийн хувьд ч ашигтай гэж хардаг.  Бид бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байгаа бөгөөд Монгол улстай энэ бодлогыг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байна. Учир нь энэ бол бүс нутгийн хөгжлийг дэмжих шинэ санаачилга юм. Герман улс олон арван жилийн турш Монгол улсын бүхий л  салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Тодруулбал  эрчим хүч, биологийн олон янз байдал буюу байгаль орчны хамгаалал, мөн боловсрол, цахим хөгжил, мэргэжлийн сургалт зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна" гэв. 

ШЭНЬ МИНЬЖЮАНЬ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ  ЭЛЧИН САЙД "Хятад улс ч мөн адил бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдалтай нүүр тулсан. Тиймээс бид улсаа дөрвөн өөр бүсэд хуваан хөгжүүлсэн туршлагатай. Тодруулбал бид улсаа Зүүн эргийн бүс, баруун хойд, төв болон баруун бүс гэж ангилсан.  Эхлээд зүүн эргийн бүсийг хөгжүүлж, дараа нь бусад бүсүүдийг дагуулан хөгжүүлэх бодлого баримталдаг.  Монгол Улс ч мөн ийм арга барилаар улс орноо бүхэлд нь хөгжүүлэхийг зорьж байгаа гэж би бодож байна. Иймээс Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо үргэлжлүүлэх нь зөв зам гэж үзэж байна. Нийгмийн бүхий л салбарын хүчин чармайлт, засгийн газар болон орон нутгийн удирдлагуудын томоохон дэмжлэгтэйгээр энэхүү бодлого амжилттай хэрэгжиж, Монгол Улсын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв. 

Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлох, Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээх, Бүс, орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлэх, Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм.  Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилан, бүсүүдийг хөгжлийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    11 цаг 10 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    11 цаг 17 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 50 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    13 цаг 46 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    14 цаг 8 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК