Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЁЗДБХ: Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ

2025-5-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.05/ хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, УИХ-ын байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг  Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр  танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын 89 хуулийн 481, УИХ-ын 104 тогтоолын  624, УИХ-ын байнгын хорооны 79 тогтоолын 445, нийт 272 шийдвэрийн 1550 заалт үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д бүртгэлтэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд  бүртгэлтэй байгаа УИХ болон УИХ-ын байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд  569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн болно. Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй үндэслэлээр 170 заалт үнэлэх боломжгүй болно. Хэрэгжилт дунджаар 66.4 хувь байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд  бүртгэлтэй байгаа хуулийн нийт 481 заалтын 69 буюу 14.3 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын тогтоолын нийт 624 заалтын 80 буюу 12.8 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын байнгын хорооны тогтоолын нийт 445 заалтын 44 буюу 9.9 хувь нь хэрэгжээгүй бөгөөд Хууль, УИХ болон байнгын хорооны тогтоолын нийт 1550 заалтын 193 буюу 12.5 хувь нь “хэрэгжээгүй” байна. Үүнээс Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны нийт 2 тогтоолын 14 заалт бүртгэлтэй байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилт 53.8 хувь, 2024 оны 06 дугаар тогтоолын хэрэгжилт 68.5 хувь байна гээд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай заалтуудын хэрэгжилтийг нэг бүрчлэн танилцуулав. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслийг боловсруулан УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх заалт 30 хувьтай, Засгийн газар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргахдаа төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид заасан зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлагад нийцүүлж байх заалтын хэрэгжилт 88,5 хувьтай,  төрийн өндөр албан тушаалтан хууль тогтоомжид заасан ёс зүйн зөрчил гаргавал өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх соёлыг хэвшүүлэхэд Засгийн газрын манлайлал, үүрэг, оролцоог дээшлүүлэх гэсэн заалт 98 хувьтай, иргэн төрийн албанд анх ороход тавих ёс зүйн шаардлагыг өндөрсгөх, ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй, албан тушаал дэвшүүлэхгүй байх зарчмыг хатуу мөрдөх заалт 98,2 хувьтай тус тус хэрэгжиж байна гэв. Энэхүү танилцуулгынхаа төгсөлд, төрийн захиргааны төв байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа харьяа байгууллагын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн тайлагнахгүй зөвхөн яамны хэмжээнд хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлагнаж байгаа нь хэрэгжилт бүрэн, тодорхой гаргахгүй байх үндэслэл болж байна. Хоёрт, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр холбогдох газар хүргүүлэхгүй байгаагаас зарим шийдвэрийг тухай бүр цахим системд хяналтад бүртгэх, боломжгүй байдал байсаар байна. Холбогдох байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа өмнөх тайлант хугацааны биелэлттэй харьцуулан үзэж, хүрсэн үр дүнг тайлагнаагүй, утга агуулгын хувьд алдаатай тайлагнах, өмнөх оны хэрэгжилтийг хуулбарлан давтан тайлагнасан, өөрийн үнэлгээг бодитой үнэлээгүй зэрэг алдаа нийтлэг байгааг онцоллоо. Мөн цаашид холбогдох хууль, тогтоомжоор үүрэг чиглэл өгсөн шийдвэрийн хэрэгжилтийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод хяналтыг сайжруулах, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байх асуудлыг холбогдох газарт уламжилж шийдвэрлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн, чиг үүрэгт хамааралгүй болсон, шийдвэр хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон зэрэг нийт 519 заалтыг Засгийн газрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим систем”-ийн хяналтаас хасах үндэслэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд хяналтаас хасах саналтай байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Рэгдэл нар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог байгуулах, уг дэд хорооны ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар ханган, үйл ажиллагааг жигдрүүлэх заалтын үнэлгээний дүн бодит бус буйг шүүмжлээд эргэн харах талаар саналаа илэрхийлсэн. Мөн тэрбээр цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэх, хүний нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох заалтын хэрэгжүүлэхэд хэрхэн ажиллах талаар асуулаа. Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, цахим орчны хүний эрхийг хамгаалах талаарх цогц эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Энэ заалтын хэрэгжилт тун хангалтгүй байна гэв.

Тус байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулагатай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг жигдрүүлэх тухай заалтын хэрэгжилтийн үнэлгээ зөрүүтэй байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ заалтыг хэрэгжилтийг үнэлэхдээ байгуулагдсан дэд хорооны тоогоор буюу механик байдлаар 98 хувьтай гэжээ. Харин УИХ-ын Тамгын газраас үр дүнгийн байдлыг харгалзан 70 хувьтай хэмээн бодитоор үнэлсэн байна. Тиймээс холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж бодитоор үнэлэхэд анхаарч ажиллахын чухлыг онцолсон бол  УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, орон нутагт Ёс зүйн дэд хороодын зохион байгуулалтыг анхаарах талаар байр сууриа илэрхийлээд танилцуулгын дүгнэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.   

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    11 цаг 8 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    11 цаг 15 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    12 цаг 49 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    13 цаг 45 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    13 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    14 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК