Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь бас үүрэлц, Л.Гантөмөр өө, Т.Доржханд аа!

2025-5-19
0
ЖИРГЭХ

Энэ хаврын улс төр одоо л эхэлж байх шиг байна. Ерөнхий сайдын хүүгийн тансаглал олон нийтийн бухимдлыг төрүүлж, орлогоо нотлохыг шаардан төв талбайд залуус жагсаж эхэллээ. “Огцрох амархан” нэртэй энэхүү жагсаал юу болж дуусахыг мэдэх юм алга. Харин энэ үйл явдал Монголын улстөрчдөд том дохио болж очиж байгаа нь л үнэн юмдаг.

Нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банкны хэрэг, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан гээд улстөрчдийн оролцсон хулгай, луйврын тоо замаа алдсан. Хохирлын хэмжээ нь ч хэдэн зуун тэрбумаар байтугай хэдэн их наядаар яригдах болсон. Гэвч энэ бүхэнд бодитой хариуцлага хүлээсэн хүн Монголд одоогоор алга. Нийгмийн энэхүү тэгш бус байдал иргэдийг өнөөдөр талбайд гарахад хүргээд байгаа юм.

Эдийн засаг хүндэрчихсэн, долларын ханш өсчихсөн, инфляц хоёр оронтой тоо руу орчихсон ийм үед хэн хүнгүй амьдрах хэцүү байна. Хамгийн гол нь засгийн ярьж байгаа мега төсөл, эдийн засгийн өсөлт нь иргэдийн гэрийн хаалгаар давахгүй байгаад бухимдах хүн зөндөө байна. Том төсөл, том тоо ярьсан ч талхаа таллаж авч буй хүмүүст тэр яриа “наалдахгүй”. Ийм л учраас 20 саяын цүнх, хоёр удаагийн гүйлгээгээр хийсэн 20 саяын шилжүүлэг иргэдийн бухимдлыг дээд цэгт нь аваачлаа.

Мэдээж энэ бүхэнд эрх баригчид буруутай. Татварын өсөлт, Нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт гээд иргэдийн халаасыг тэмтэрч байгаа зүйл олон. Төгрөгийн ханшийн уналтаас бол авдаг цалин нь цаас шахуу болчихоод байхад хэн баяртай байх билээ. Гэтэл энэ бүхнийг засах ёстой, залруулах амлалттай хүмүүс нь өнөөгийн эрх баригчид.

Монголын улс төр заримдаа жишгээр явах нь бий. Нэгэнт тогтчихсон л бол буруу ч байсан үргэлжилдэг ийм жишгийн нэг нь хамтарсан Засгийн газар.

2008 оны долоодугаар сарын 1-ний хар өдрийн дараа сонгуульд ялсан МАН хамтарсан Засгийн газар анх байгуулж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр “Стандарт бус” гэж тодотгосон энэ Засгийн газар улс төрд жишиг болон тогтчихсон юм. Яг үүн шиг 2024 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх биш ч, хамгийн олон суудал авсан МАН дангаар засаглах боломжтой байсан. Гэвч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН-ыг засагтаа урьж, өнөөдөр хамтарсан Засгийн газар ажиллаж байна.

Нэг нь хяналтаа тавьж, нөгөө нь хариуцлагаа үүрэх ёстой зарчим тэр үеэс алдагдсан. Хэрэв АН, ХҮН хүчтэй сөрөг хүчнээ хийгээд явсан бол байдал өнөөдрийнх шиг хэмжээнд хүрэх байсан уу. Ядаж л хамтарсан Засгийн газарт орж албан тушаалын бялуу хүртсэн шигээ ачааны хүндийг нь бас үүрэлцсэн бол асуудал иймдээ тулах байсан уу. Үнэндээ өнөөдөр АН, ХҮН-ынхан ачаа ч үүрэхгүй, сөрөг хүчнээ ч хийхгүй л байна. Албан тушаалдаа “цадчихсан” тэд асуудлын ард нуугдаж, ард түмний өмнө гарч ирэхгүй явна. Ялыг нь Л.Оюун-Эрдэнэ үүрч, ямбыг нь Лу.Гантөмөр, Т.Доржханд нар эдэлж байна ч гэж болох юм.

Эдийн засгийн том бодлого, галтай сэдэв бүр дээр Лу.Гантөмөр, Т.Доржханд нар Ерөнхий сайдынхаа ард нуугдчихаад л явж байна. Харин тууз хайчлах, томилгоо хийхэд тэд хамгийн урд алхаж явна.

Угтаа тэр хоёр хүн намын даргаас гадна Монгол Улсын Тэргүүн шадар болон Шадар сайд нар. Хариуцлагыг хамтдаа үүрэлцэх ёстой албан тушаалтнууд. Хэрэв ялыг нь үүрэлцэж чадахгүй бол ямбыг нь ч бас буцаагаад өгчих хэрэгтэй. Олонх, цөөнх нь байр байрандаа очвол эрх баригч нь хяналттай, сөрөг хүчин нь ажилтай болох юм, уг нь.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.176.216)
    Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, ерөнхий сайд асан Сү.Батболд нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан Таван толгойн ордоо ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
    2025 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.112.231)
    BOOW XXNO XUCHINDI VANXANDI DYYDLGN80955877ANUSN
    2025 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    9 цаг 27 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    9 цаг 34 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    11 цаг 8 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    12 цаг 4 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    12 цаг 11 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    12 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК